Ертөнц
Оросын хоёр дахь том зэсийн үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол улсын хойд хилийн цаахна, Хятадын хилээс 90 км зайд Оросын зэс баяжуулах Быстринскийн уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) шинээр ашиглалтад ороод байна. 1990 оноос хойш Орос оронд зэсийн хоёр дахь үйлдвэр ашиглалтад орж байгаа нь энэ юм.
Оросын Засгийн газар “Кызыл-Курагино” төмөр замын төслийг баталлаа
Тува дахь Элегестийн нүүрсний ордоос тавих “Кызыл-Курагино” төмөр замын төслийг ОХУ-ын Засгийн газар баталсан тухай тус улсын Шадар сайд Аркадий Дворкович мэдэгджээ. Нийт 410 км энэхүү төмөр замын бүтээн байгуулалт 192.4 тэрбум рубль буюу 3.3 тэрбум ам.долларын өртөгтэй.
Орос энэ онд 24 сая тонн коксжих нүүрс экспортлоно
Наймдугаар сард тохиодог Оросын “Уурхайчдын өдөр” тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэндчилгээ дэвшүүлэхдээ “Манай улсын нүүрсний нөөц ойрын 500 жилдээ хүрэлцээтэй” хэмээн онцолсон байдаг. Орос улсын нүүрсний тогтоогдсон нөөц 193.3 тэрбум тонн бөгөөд энэ нь 39.8 тэрбум тонн коксжих нүүрс, 101.2 тэрбум тонн хүрэн нүүрс болон 6.8 тэрбум тонн антрацит болон бусад нүүрсний нөөцөөс бүрдэнэ.
Хятадын төмрийн хүдрийн эрэлт 6 сая тонноор буурна
Хятад улс өвлийн улиралд агаарын бохирдол нэмэгдэж буйтай холбогдуулан зарим хүнд үйлдвэрүүдийг тодорхой хугацаанд зогсоохоор болсон билээ. Тус улсын 28 хотын төмөрлөгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хязгаарлах журам энэ сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Хятадын төмрийн хүдэр, нүүрсний импорт буурч байна
Коммунист намын XIX хурал, үндэсний баяр болсонтой холбогдуулан аравдугаар сард Хятадын нүүрс, төмрийн хүдрийн импорт буурчээ. Тус улсын Гаалийн газрын мэдээллээр, есдүгээр сард 102.8 сая тонн төмрийн хүдэр импортолсон бол өнгөрөгч сард 23%-иар буурч 79.49 сая тоннд хүрсэн байна.
Төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ өсчээ
Энэ долоо хоногийн даваа гаригт Хятадад төмрийн хүдрийн үнэ 5.7%-иар өсч 70 ам.доллар давжээ. Тодруулбал, Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн нийлүүлэлтийн гэрээний үнэ 464.5 юань буюу 70.1 ам.доллар байна.
Оросын “Мечел”, Японы “Иточу” корпораци нүүрс нийлүүлэх гэрээ байгуулав
Оросын “Мечел” компани нь Японы “Иточу” корпорацтай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ. Тус гэрээний дагуу нэг жилийн хугацаанд “Мечел” нь Японы цемент болон эрчим хүчний үйлдвэрүүдэд 300 мянган тонн баяжуулсан нүүрс нийлүүлэх юм. Оросын компанийн хувьд Өмнөд Кузбассын Ольжерасская-Новая ордоос нүүрс экспортлох аж.
Алс Дорнодын нүүрсний стратеги
Дорнын эдийн засгийн форумын үеэр Хятадын тэрбумтан Ронни Чичунг Чан өнөөг хүртэл яагаад “Алс Дорнод” гэж нэрлэгдсэн хэвээр байгааг Путинээс гайхан асуужээ. ”Алс” гэхээр ертөнцийн хязгаар мэт, амьдрал үгүй хоосон газар нутаг төсөөлөгддөгийг Хятадын тэрбумтан нуусангүй.
Хятадууд Алс Дорнодод гангийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна
Хятадын компани Алс Дорнодын бүс нутагт жилд 5 сая тонн хүчин чадалтай экспортод чиглэсэн ган үйлдвэрлэлийн кластер байгуулахаар Оросын эрх баригчидтай хэлэлцэж байна. “Hebei Luanhe” группын бүтцэд багтах Хонконгийн “Deban Guandong” компани 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар гангийн гүн боловсруулалт, ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.
Оросын хоёр дахь том зэсийн үйлдвэр ашиглалтад орлоо
Оросын өнгөт металын “Норникель” компани сүүлийн 5 жил хэрэгжүүлж буй хамгийн том төслөө ашиглалтад оруулж байна. Тодруулбал, Забайкалийн хязгаар дахь уулын баяжуулах Быстринскийн үйлдвэр нь анхны хүдрээ боловсруулж эхэлжээ.
Хятадын төмөрлөгийн үйлдвэрүүдийн хориг 15-наас мөрдөгдөж эхэлнэ
Арваннэгдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхлэх хоригийн дагуу өвлийн улирлын турш Хятадын 28 хотуудад гангийн үйлдвэрлэл 50%-иар буурах юм. Энэ нь 45.7 сая тонн гангийн нийлүүлэлт тасарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2016 оны Хятадын гангийн нийт үйлдвэрлэлийн 6%-тай тэнцэж байгаа юм.
РЖД: Элегестийн нүүрсийг Оросын нутгаар тээвэрлэн экспортолно
Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Монгол улсын Зам тээврийн сайд Д.Ганбат “Орос улстай холбогдох төмөр замын төв болон хойд коридорыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай” гэж мэдэгдсэн. Төв коридор нь Улаан Үд-Наушк-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэл юм. Яг энэ чиглэлийг цаг алдалгүй хөгжүүлэх хэрэгтэй гэж РЖД зүгээс үзэж байна.
Хятад улс 6000 уурхайн үйл ажиллагааг зогсооно
Хятад улс 2020 он гэхэд нүүрсний бус чиглэлийн 6000 уурхайг хаахаар болж буйг тус улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан төрийн захиргааны байгууллага таван жилийн төлөвлөгөөний танилцуулгадаа онцлон дурьджээ.
Хятадын төмрийн хүдрийн импорт буурчээ
БНХАУ-ын Гаалийн албаны мэдээллээр, тус улс нь долдугаар сард 86.25 сая тонн төмрийн хүдэр импортолсон байна. Энэ нь өмнөх зургадугаар сард 94.7 сая тонн төмрийн хүдэр импортолсонтой харьцуулбал 8.9%-иар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4%-иар буурсан үзүүлэлт ажээ.