Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого
Ураны салбар дахь ойлгомжгүй байдал Дэлхий дахинд. Өнөөдөр дэлхийн 31 оронд нийт 450 АЦС ажиллаж байгаа бөгөөд цөмийн 60 реактор шинээр ажиллахаар бэлтгэгдэж буй. Эдгээр нь дэлхийн нийт эрчим хүчний 16 хувийг хангаж байгаа юм. Франц улс нь дэлхийн цөмийн энергийн зах зээлийн 78.1 хувийг дангаар эзэлдэг ч үйлдвэрлэлийн хүчин чадлаараа АНУ тэргүүлж байна.
“Багануур”-ын хувьцаанаас 60 тэрбумыг босгоно Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
“Үндэсний төмөр замын суурь бүтэц” хаачсан бэ? Засгийн газрын бямба гаригийн хуралдаанаар “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулахаар болжээ. Хөдөлгөөн зохицуулалтын төв нь Монгол орны нутаг дэвсгэр дээр хийгдэж буй бүхий л төрлийн тээвэрлэлтийн график сүлжээг удирдана гэсэн үг.
Хөрөнгө оруулагчид тогтвортой байдал хүсч байна Гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгө оруулалтын орчин болон Стратегийн аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай шинэ хуулийн талаар ямар бодолтой байна вэ? Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа зарим компанийн удирдлагаас Монголын хөрөнгө оруулалтын орчин ямар байгаа болон шинэ Засгийн газраас юу хүсч байгаа талаар байр суурийг нь сонирхсон юм.
Япон 2040 онд цөмийн эрчим хүчний салбарыг орхино Япон улс ард нийтийнхээ цөмийн эрчим хүчний эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас уг төрлийн цахилгаан үйлдвэрлэлийг зогсоох төлөвлөгөөгөө танилцуулжээ. Япон улсын Ерөнхий сайд Ёшихико Нодагийн өнгөрсөн баасан гаригт баталсан төлөвлөгөөний дагуу тус улс ирэх 20 жилд сэргээгдэх эрчим хүчний салбарт 38 их наяд иен (480 гаруй тэрбум ам.доллар) зарцуулахын зэрэгцээ эрчим хүчний үр ашигтай технологийн салбарт 84 их наяд иен (1 их наяд гаруй ам.доллар)-ийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Хямралтай жил, хүйтэн өвөл биднийг сорих нь Жилийн жилд олон төрлийн хурал чуулган ихээхэн зохиогдох боллоо. Ялангуяа уул уурхайд хамааралтай сэдвээр семинардах нь бүүр моодонд орсон. Уул уурхайн хөрөнгө оруулалтаас эхлээд техник технологи, аюулгүй байдал, ус, амьтан гээд энэ салбарт хамаатуулахгүй зүйл үгүй.
Хятадын бараан үүл Монголыг нөмөрч байна Энэ долоо хоногийн эхэнд Сангийн сайд Ч.Улаан эхний 7 сард төсвийн орлого 1,2 их наяд төгрөгөөр тасарсан гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. 100 тэрбум биш, 200 тэрбум ч биш, бүр 500 тэрбум ч биш 1,2 их наяд төгрөгөөр шүү. Үүнээс болж “Хүний хөгжил” сангийн орлого ч хүнд байдалд орж, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд зогсох эсэх нь тодорхойгүй байна.
Шинэ Засгийн мөрийн хөтөлбөр Уул уурхайн тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгодог болно. Ашигт малтмалын газрын чиг үүрэгт үндсэн өөрчлөлт орно гэсэн үг. Байгуулагдсан цагаасаа хойш лиценз олгох эрх мэдэл эдэлж ирсэн тус агентлаг эдүгээ судалгаа, хяналт үнэлгээний чиглэлээр илүү ажиллаж, өмнө нь олгогдсон олон зөвшөөрлийг цэгцлэх ажлуудаа үргэлжлүүлнэ. Яамнаасаа том толгойтой агентлаг байхаа болино гэсэн үг.
ТОГЛООМЫН ДҮРЭМ ӨӨРЧЛӨГДСӨН Ашигт малтмалын газрын цахим хуудаст “Монгол улсын уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин ба татварын ачааллын судалгаа” хэмээх судалгааны ажил тавигдсан байхыг олзуурхан олж хараад энэ төрлийн судалгааг өмнө нь хийж байсны хувьд сонирхон уншлаа. Гэтэл уул уурхайн хууль эрх зүйн орчинд одоогоос 5 жилийн өмнөхтэй харьцуулахад их зүйлс өөрчлөгдсөнийг дүгнээд дараах хэдэн зүйлсийг бичлээ.
Монгол эрчим хүчний эх үүсвэрийн арвин нөөцтэй Монгол улсын хувьд эрчим хүчний эх үүсвэрийн арвин нөөцтэй. Тухайлбал 175 тэрбум тонн нүүрсний таамаг нөөц, 205 сая тонн газрын тосны нөөц, 68 мянган тонн ураны нөөцтэй байна. Мөн нарийн судалгаа бага ч сэргээгдэх эрчим хүчний нөөц ч хангалттай байгаа аж. 56.2 тэрбум кВт.цагийн усны, 1200-1400 кВт/метр нарны, 836.8 кВт.цагийн салхины нөөцтэй гэсэн тооцоо байгаа юм.
Мэдээж, Монголд ашигтай шийдвэр гарна Хоёр хуулийн төслийг зэрэгцүүлэн хэлэлцэх гэж байна. Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл. Ерөнхий санаа нь ийм, хэлэлцүүлгийн явцад нэр ус солигдож болох юм.
Шинэ хуваарилалт Same copper belt as Ivanhoe Mines’s world-class Oyu Tolgoi copper mine…гэсэн сурталчилгааны хэллэг моодонд оржээ. Монгол орны баялаг орд газруудад хувьцаа гаргах аян дэлхийн хөрөнгийн биржүүдэд яг одоо хүчээ авч байна. Өөрөөр хэлбэл Монголын баялгийг хуваах ажлууд эрчимтэй өрнөснийг үйл явдлын салхи эх орны зэлүүд талд шивнэх болжээ.
16 17 18 19 20 21 22