Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого
Хятад төмрийн хүдрийн импортыг “нээлттэй” болгов Төмрийн хүдрийн импортоороо дэлхийд тэргүүлэгч Хятад улс уг түүхийн эдийн импортыг илүү чөлөөтэй болгох алхамыг энэ оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
РЖД Грекийн төмөр замын компаниудыг сонирхож байна Грекийн “Thessaloniki” боомт, төмөр замын тээвэрлэлтийн “TrainOSE” болон засвар үйлчилгээний “Rosco” компаниудын хувьчлалд Оросын төрийн өмчит РЖД оролцох сонирхолтой байна.
Өгөх хүмүүс бөхийж, авах хүн гэдийх цагт Тавантолгойн ордын хувьд Монголын “Эрдэнэс Тавантолгой” ба Хятадын “Чалко” хоёр “нэг компани” болох ёстой мэт санагдах боллоо. Энэ хоёр тэгэж ажиллахаас өөр боломжгүй, тэр нь ч нийт Монголчууд бидэнд хэрэгтэй болж байх шиг.
Оросын Певек боомтоор Хятадад нүүрс нийлүүлнэ ОХУ-ын хойд хэсгийн далайн Певек боомтоор Хятадад нүүрс экспортлохоор төлөвлөж байна. Ингэхдээ жилд 60 мянган тонн, 2016 оноос 500 мянган тонн болгон нэмэгдүүлэх аж.
Роснефть, Транснефть “Монголоор тээвэрлэх” тухайд эсрэгцэв Өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Си Зиньпин ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд Роснефть компани Хятадад нийлүүлдэг газрын тосны хэмжээгээ жилд 31 сая тонноор нэмэгдүүлэх 25 жилийн хугацаатай гэрээ хэлэлцээр хийгдсэн билээ.
Цаасан дээр буусан төсөлд хөрөнгө оруулалт хэрэгтэй Эрчим хүчний салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүй явсаар өдгөө 20 жилийн “ойгоо” тэмдэглэж байна. Тэгш тоот “ойн” босгон дээр Засгийн газраас бөөн бөөн “бэлэг” зэхжээ. Жилийн жилд “татаас” нэртэй бялуу өгөхөөс залхсан бололтой.
Хоёр УИХ давсан бодлогын баримт бичиг Монголын уул уурхайн салбар өнөөдрийг хүртэл төрийн нэгдсэн бодлогогүй явж иржээ. Тухайн цаг үеийн Ашигт малтмалын хуулиудад төрийн бодлогын зарчмууд тодорхой хэмжээгээр шингэсэн гэж үзэж болох ч энэ нь тийм ч төгс ойлголт биш юм.
Цагаан хэрэмнээс улаан Кремль хүрэх зам 1949 оны арванхоёрдугаар сард Мао Зэдун хилийн чанад дахь анхны айлчлалаараа Москваг зорьж байжээ. Үүнээс гурван сарын өмнө тэрээр БНХАУ-ыг байгуулах тухайгаа тунхаглан зарлаад байсан юм. Тухайн үед Хятад нь шинжлэх ухаан, технологи хөгжих нь байтугай аж үйлдвэр, дэд бүтэц бараг хөгжөөгүй, цэрэг армигүй, ядууралд туйлдсан орон байв.
Якунин яагаад ирэх гэв? Оросын төмөр замууд нэгдлийн Ерөнхийлөгч ноён В. Якунин Монгол улсын Ерөнхий сайдтай уулзахыг хүссэн тухай мэдээлэл төрийн тэргүүнүүдийн айлчлалаас илүүтэйгээр анхаарал татаж байгаагийн учир юу вэ?
Орос нүүрсний үүцээ задалж эхлэв Оросын Сибирь, Алс Дорнодын бүс нутаг нүүрсээр баялаг бөгөөд огт ашиглагдаагүй ордууд олон бий. Тус улсын Засгийн газар нүүрсний салбартаа ойрын 20 жилд 120 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.
Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний 2013 оны 04 дүгээр сард баримтлах жишиг үнийн мэдээлэл Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол, 2010 оны 39 дүгээр тогтоолд тус тус заасны дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний баримтлах жишиг үнийн мэдээллийг экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог бирж, Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн талаарх жишиг үнийг баримтлан тогтоож байна.
Элга ордоос нүүрс тээвэрлэх боломжийг РЖД хангана Оросын төмөр зам буюу РЖД компанийн хөрөнгө оруулалтын зөвлөлийн хурлаар Якут дахь Элга ордоос эхний ээлжинд жилд 13 сая тонн нүүрс тээвэрлэх техникийн боломжийг хангах асуудлыг хэлэлцжээ.
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН САЛБАР ГАРААНЫ ШИНЭ НӨХЦӨЛД ИРЛЭЭ Олон эерэг сайн үр дүнг харж байна. Замбараагүй тусгай зөвшөөрөл олголт цэгцэрлээ. Тусдаа явж байсан салбарын бодлого, хяналт хоёр нэгдсэнээр тандан судалгаа, эрэл, хайгуул, олборлолт хийгээд цөмийн технологийг өдөр тутмын амьдралд нэвтрүүлэх үйл ажиллагаа, түүний хяналтыг нэгдсэн бодлогоор зангидаж байна.
Бодлого гарсны дараа хуулийг хэлэлцэн батална Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Ашигт малтмалын хуулийн хэлэлцүүлэг болж байна. Уг хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэлсэн бөгөөд тэрбээр Ашигт малтмалын хуулийн төсөлд талууд нэгдсэн ойлголтод хүрээгүй байгааг сануулсан юм.
Тэнгэр уулын мухардал буюу Монгол, Киргизийн ижил зовлон Монголд шинэ төмөр зам төслөө “мөрөөдлийн” зам гэж ярьдаг бол Киргизэд “Тэнгэр уулын мухардал” хэмээн нэрлэдэг. Монгол, Киргиз хоёр улс адилхан Хятад ба ОХУ гэсэн аварга хөршүүдтэй.
Стратегийн ордууд дахь төрийн хувь эзэмшлийг тодорхойлно Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийж, өнгөрсөн сард хийсэн ажлаа танилцуулсан юм. Сайдын мэдээллээс хамгийн анхаарал татсан сэдэв нь стратегийн ач холбогдолтой ордод төрийн эзэмших хувь хэмжээг тодорхойлохтой холбоотой асуудал байв.
Нарийн царигтай төмөр зам илүү үндэслэлтэй гэж үзжээ “Монголын төмөр зам” компанийн захирал М.Энхсайханыг Төрийн өмчийн хороо үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Хуулиар давуу эрх олгож, үндэсний компаниудаа дэмжих бодлого бий Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд ил болгоод удаагүй байна. Хуулийн төслийг тойрсон янз бүрийн үнэлэлт, дүгнэлт ч эхнээсээ гарч эхлэв.
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ба Засгийн газрын хөзөр Энэ жилийн улс төр-эдийн засгийн халуухан сэдвийн нэг нь яах аргагүй “Оюутолгой”. Ирэх жил үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхэлж, Монголын эдийн засаг, уул уурхай, экспортын салбарт том дэмжлэг болох Оюутолгойн гэрээний маргаан улс төрд хүчээ авч байна.
Оросууд олсоо бэлдсэн нь “Дүүжлүүрийн олсоо зэхлээ” гэж зарим нь ёгтолж байна. ОХУ-ын ДУМ ирэх оны төсвийн эхний хэлэлцүүлгээ хийсэн ба хоёрдугаар хэлэлцүүлэг арваннэгдүгээр сарын 16-нд дууссан байх учиртай.
15 16 17 18 19 20 21