Компанийн мэдээлэл
Баруун Цанхийн нүүрсийг 71.5 доллараар борлуулж эхэллээ
“Эрдэнэс-Таван толгой” ХК дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг өнгөрсөн онд дахин эхлүүлж, анхны борлуулалтаа амжилттай хийлээ.
Нүүрс шингэрүүлэх төсөлд “Эрдэнэс Монгол” Поларис-тай хамтарна
МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нүүрс шингэрүүлэх технологийг монголд нэвтрүүлэх, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах, хамтран ажиллах чиглэлээр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт болон Поларис Ассет Корпораци, Женерал Электрик, Ж.П Морган компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
MMC-ийн өрийн бүтцийн шинэчлэлийн гэрээг эцэслэн баталлаа
Өнгөрсөн сарын эхээр Өмнийн говийн Ухаахудаг коксжих нүүрсний уурхайд олборлолт явуулж буй “Энержи Ресурс” их өрийн дарамтаасаа ангижрах үндсэн даваагаа давж, зээлдүүлэгчид нь өрийн бүтцийг шинэчлэх саналыг ерөнхийд нь дэмжсэн тухай мэдээ цацагдсан билээ.
Тавантолгой төслийг цогцоор нь шийднэ
Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр “Шеньхуа” группын төлөөлөгчидтэй уулзав. Уг ажлын хэсгийг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулан байгуулж, оролцогч талтай хийх уулзалт, хэлэлцээрийн үеэр баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаас баталсан юм.
“Эрдэнэс-Тавантолгой” нүүрсний үнээ өсгөж, Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг эхлүүллээ
Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс олборлогч TTJVCo компанитай байгуулсан гэрээний нөхцөлийг сайжруулах, нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор дахин хэлэлцээ хийсний үр дүнд 2016 оны арванхоёрдугаар сарын нүүрсний үнийг 50 ам доллар байхаар тогтоож, өмнөх улирлын үнээс 85 хувиар буюу 1,8 дахин нэмэгдүүллээ.
Б.Болд “Рио Тинто”-гийн Эрчим хүч, эрдсийн группын захирлаар томилогдов
“Рио Тинто” компани удирдлагын багтаа өөрчлөлт оруулсанаа өнөөдөр мэдэгдэв. Тус компанийн Эрчим хүч, эрдсийн группын Гүйцэтгэх захирал Алан Дэвисийг чөлөөлж, Баатарын Болдыг түүний оронд томилжээ. Ингэснээр Б.Болд нь “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх хорооны 9 гишүүний нэг болж байна.
MMC өрийн бүтцээ шинэчлэх ажилд “ялалт” байгуулав
Энэ оны эхнээс өрийн бүтцээ шинэчлэхээр хэлэлцээрээ эхлүүлсэн “Энержи Ресурс” компани өчигдөр зээлдүүлэгч талуудтай зээлийн хэлэлцээрийг амжилттайгаар харилцан шийдвэрлэсэн тухайгаа албан ёсоор мэдээллээ.
“Рио Тинто” төмрийн үлэмж орд Симандоу-г Хятадад зарна
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани Африкийн Гвиней улсад орших Симандоу төмрийн хүдрийн төслөөсөө татгалзаж буйгаа өнгөрсөн долоо хоногт зарлалаа. “Рио Тинто” нь “Чайналко”-той албан бус гэрээг үзэглээд байна.
“Харанга Ресурс”-ын удирдлага өөрчлөгдөв
Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Харанга Ресурс” компанийн удирдлага өөрчлөгдлөө. Энэ сарын 18-нд тус компанийн ТУЗ-ийн дарга Marshall Cooper-ийг чөлөөлж, Brain McMaster-ыг ТУЗ-ийн даргаар томилсон байна.
“Уулын тоног төхөөрөмжийн парк сонголт” сургалт-семинар боллоо
Монголын уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт “Комацу” брэндийн техник, тоног төхөөрөмж нийлүүлдэг “Трансвест Монголиа” ХХК нь харилцагч байгууллагуудынхаа дунд “Уулын тоног төхөөрөмжийн парк сонголт” сургалт-семинарыг есдүгээр сарын 14-нд “Кемпински” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Энэ нь тус компанийн зүгээс харилцагчдадаа зориулсан найм дахь сургалт юм.