Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“Эрдэнэт үйлдвэр” 36 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагын шинэ баг 2013 оноос хойш Авилгаас ангид, Эдийн засгийн ил тод, Нээлттэй ажлын байр зорилго дэвшүүлэн ажиллаж, үүнийхээ хүрээнд ч жил бүр хийсэн ажлынхаа тайланг нээлттэйгээр хүргэдэг болоод гурван жил болж байна.
Фрийгүүд: Дорноговьд 12,4 тонн алтны нөөц илрүүлэв БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Freegood Inc компани Дорноговь аймагт орших Өндөрнаран зэс, алтны төслийнхөө хайгуулын ажлыг эрчимтэй явуулж байна. Тус компани өчигдөр уг төслийнхөө ордыг 12.4 тонн алтны ашигтай нөөцтэй болохыг Монголын Засгийн газраар баталгаажуулсан тухай мэдээллээ.
Рио Тинтогийн зэрэглэлийг Moody’s бууруулав Дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниуд дундаа хамгийн сайн үйл ажиллагаатай явж буй Рио Тинто компани болон түүний охин компаниудын зээлжих зэрэглэлийг Moody’s A3 байсныг нэг шатлалаар бууруулж Baa1 болгож бууруулан сөрөг төлөвтэй гэж дүгнэжээ.
“Эрдэнэ Монгол”: Баянхөндийн метал авалт сайн гарав Баянхонгор аймагт Баянхөндийн алтны хайгуулын төсөл хэрэгжүүлж буй Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” (TSE:ERD) компани уг төслийн хэсгээс илрүүлсэн хүдрийн дээжид металургийн туршилт хийсэн байна. Туршилтын дүнгээр Баянхөндийн алтны агууламж бүхий хүдрийг нуруулдан уусгах аргаар боловсруулахад алтны метал авалт 92-99% байх боломжтой гэсэн тун сайн дүн гарчээ.
“Рио Тинто” зах зээлээс үүдэн зардлаа танах аянд “мордов” Дэлхийн хоёр дахь томоохон уул уурхайн компани “Рио Тинто” эрдсийн түүхий эдийн ханшийн уналтаас үүдэн 2016 оны үйл ажиллагааны зардлаа 1 тэрбум ам.доллараар танахаар төлөвлөжээ.
“Бэрэн” гангийн үйлдвэрийн эхний шугамаа ирэх хавар нээнэ Монголын гангийн салбарт хүч түрэн орохоор хүлээгдэж буй цөөн хэдэн үйлдвэрийн нэг нь “Бэрэн” компанийн ган төмөрлөгийн үйлдвэр юм.
“Оюутолгой” 628 тэрбум төгрөгийн татвар төлжээ “Оюутолгой” ХХК-ийн 2015 оны үйл ажиллагааны тайлан гарчээ. Тус компани өнгөрсөн онд улсад 315 сая доллар буюу 628 тэрбум төгрөгийн татвар, төлбөр төлсөн байна.
ММС өрөө дахин зохион байгуулна Mongolian Mining Corporation 2017 онд төлөх 600 сая ам.долларын бондын өрийг дахин зохион байгуулах зөвлөх сонгосноо өчигдөр зарлажээ.
“Оюутолгой”-н зэсийн үйлдвэрлэл 36%-иар өсчээ “Оюутолгой” компани 2015 оны 4 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр гаргалаа. 2015 оны дүнгээр тус компани 202.2 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь 175,000-195,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн “Туркойз Хилл”-ийн төлөвөөс давсан бол алт үйлдвэрлэл 653 мянган унци болж, 600,000-700,000 унци алт үйлдвэрлэнэ гэсэн төлөвтэй нийцэж байгаа юм.
“Трансвест Монголиа” компани сургалт зохион байгуулав Трансвест Монголиа ХХК өөрийн харилцагч нарынхаа дунд “Комацу” брэндийн сүүлийн үеийн техникийн ололт амжилт, давуу тал, ашиглалтын талаар тогтмол сургалт зохион байгуулдаг.
”Оюутолгой” Ухаалаг малгай” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв Өнөөдөр “Оюу толгой” компани үйл ажиллагааныхаа олон хэсэгт “SmartCap” буюу “Ухаалаг малгай” хэмээх орчин үеийн, хамгийн дэвшилтэт технологи бүхий аюулгүй ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
“Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааны үнэ доод цэгтээ хүрэв Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ өчигдөр 7.89%-иар унаж, 1.96 ам.доллар болжээ.
“Эрдэнэт үйлдвэр” хамтын гэрээгээ байгуулжээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК, тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл 2016 онд хэрэгжүүлэх хамтын гэрээгээ баталгаажуулж, гарын үсэг зуржээ.
Аспайр төмөр замын зөвшөөрлүүдээ авлаа Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж буй “Аспайр Майнинг”-ийн охин компани Northern Railways өнгөрсөн 12 дугаар сарын 1-нд төмөр замын барилгын зөвшөөрлөө авсан билээ.
“Монполимет” групп Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулав “Монполимет” ХХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК өнөөдөр Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа.
IFC, MIGA Оюутолгойд 2 тэрбум долларын санхүүжилт олгоно Дэлхийн Банкны Группын гишүүд болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК), Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Агентлаг (ОТХОБА буюу MIGA) дэлхийн жишигт хүрсэн “Оюу толгой” зэс, алтны уурхайн бүтээн байгуулалтыг дэмжиж, 2.2 тэрбум ам. долларын зээл олгож, баталгаа гаргах гэрээг өнөөдөр үзэглэлээ.
Гүний уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав “Оюутолгой” төслийн гүний уурхайн санхүүжилтийн 4.4 тэрбум ам.долларын гэрээнд өнөөдөр талууд гарын үсэг зурлаа.
Далд уурхайн 4.4 тэрбумын санхүүжилт LIBOR+6%-ийн хүүтэй байна “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэсэн талаар “Туркойз Хилл Ресурс” компани мэдэгдлээ. Олон улсын санхүүгийн 5 байгууллага, арилжааны 15 банкнаас нийт 4.4 тэрбум доллар босгож байгаа аж. Зээлийн хүү нь Английн банк хоорондын захын суурь хүү буюу LIBOR+6% байхаар тогтжээ.
“Туркойз Хилл”-ын хувьцааны үнэ доод түвшиндээ хүрэв “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд олон улсын банкууд болон “Рио Тинто”, “Эрдэнэс Оюутолгой” компани маргааш гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Багануурын уурхайд “Хитачи” фирмийн автосамосвалууд нийлүүллээ “ЗаМайн Сервисиз” ХХК дэлхийд алдартай “Хитачи” фирмийн хоёр автосамосвалыг Багануурын уурхайд хүлээлгэн өгөх ёслол арванхоёрдугаар сарын 9-нд боллоо.
27 28 29 30 31 32 33