Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“Оюутолгой” компани 35 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа Өмнийн говийн Оюутолгой зэс, алтны уурхайд олборлолт явуулан, зэсийн баяжмал үйлдвэрлэж буй “Оюутолгой” компани 2015 оны оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дотоодын их, дээд сургуулийн 31, гадаадын их сургуульд сурах 4 оюутанд тэтгэлэг олгох батламжаа өнөөдөр гардууллаа.
Thiess Ухаахудагийн олборлолтыг 2022 он хүртэл хариуцна Хуучнаар Leighton буюу “Thiess” компани “Энержи Ресурс”-ын Ухаахудагийн уурхайд гэрээт олборлогчоор ажиллах хугацаагаа 4 жилээр сунгаж буйгаа өчигдөр албан ёсоор мэдээллээ.
“Аспайр Майнинг” төмөр замын барилгын зөвшөөрлөө авлаа Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Хөвсгөл аймаг дахь Овоотын коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа эрхэлж буй “Аспайр Майнинг” компани Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр зам байгуулах барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө авснаа өчигдөр албан ёсоор мэдээллээ.
“Оюутолгой” ХХК Хамтын ажиллагааны гэрээгээр 5 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ “Оюутолгой” ХХК нь өнгөрсөн 4 дүгээр сард Өмнөговь аймаг болон Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ.
Далд уурхайн бүтээн байгуулалтыг оны эхээр эхлүүлж магадгүй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилт энэ 7 хоногт эцэслэн шийдэгдэж, 12 дугаар сарын 16-нд Улаанбаатарт гарын үсэг зуран албажуулах болсон талаар мэдээлсэн билээ.
“Англо Американ” Монгол дахь салбараа хаана Дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниудын нэг “Англо Американ” компани Монгол дахь салбараа хаахаар болжээ. 2012 онд “Англо Американ Монголиа” ХХК-ийг байгуулсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 31 гэхэд уг компаниа хааж, Монголоос гарах юм байна.
Оюутолгойн ханган нийлүүлэлтийн форумд 1200 компани оролцож байна Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын Ханган нийлүүлэгчдийн форум өнөөдөр болж байна. Энэхүү форумд нийтдээ шинээр хамтран ажиллахаар 29 орны нийт 600 орчим компани оролцож байгаа бол урьд нь тус компанитай түншилж байсан мөн тооны компанийн төлөөлөл оролцож байна.
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэхийг “Шийдлийн цаг”-аар даалгалаа Монгол Улсын Их Хурлын 2014 оны 34 болон 2015 оны 41 дүгээр тогтоолуудад Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, улмаар эцэслэн шийдвэрлэх талаар тодорхой зааж, Засгийн газарт холбогдох үүрэг даалгаврыг өгч байсан.
“Оюутолгой” компани Монголд 10 их наяд төгрөг зарцуулав “Оюутолгой” компанийн 2010 оноос 2015 оны 9 дүгээр сарын байдлаар Монголд зарцуулсан мөнгөн дүн 5.13 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар 10.2 их наяд төгрөг болсон байна.
Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барина Орхон аймгийн Эрдэнэт хотоос Овоотын орд газар хүртэлх 581 километр төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нортерн рейлвейс” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэлээ.
Гацуурт, Ноён уулын асуудлыг УИХ-д өргөн барив Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
“Эрдэнэ Ресурс” 1 сая доллар босгоно Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани хаалттай арилжаагаар 1 сая ам.долларын санхүүжилт босгохоор болжээ.
“Оюутолгой”-н цахилгаан дамжуулах шугамыг төрд шилжүүлэв “Оюутолгой” ХХК өөрийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймаг дахь “Оюутолгой” уурхайн цогцолбороос Монгол улс болон БНХАУ-ын хил хүртэл 96 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг төрийн өмчлөлд шилжүүллээ.
“Оюутолгой” компани 3 дугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа “Оюутолгой” компани 2015 оны 3 дугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.
Цагаансуварга зэсийн баяжмал нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа “Эрдэнэс цагаан суварга” ХХК, ХБНГУ-ын “Аурубис” хувьцаат компани хоорондын зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ,“Монголын алт” корпораци болон ХБНГУ-ын “Ферростаал” компани, “Евро хан” ХХК-ийн хоорондын стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо.
МАК хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар болон “Монголын алт” ХХК, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа.
Ханбогд суманд мэргэжил олгох хөтөлбөр эхэллээ “Оюутолгой” ХХК-иас санхүүжүүлж, хэрэгжүүлэх “Мэргэжил олгох хөтөлбөр” өчигдөр Ханбогд суманд нээлтээ хийлээ.
“Туркойз Хилл”-ын хувьцааны үнэ доод цэгтээ хүрэв Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ урьд шөнө 7.12%-иар унаж, 2.48 ам.доллар болов.
Б.Бямбасайхан “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн болов “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр 8 дугаар сард томилогдсон талаар “Оюутолгой” ХХК албан ёсоор цахим хуудсандаа мэдээлсэн байна.
“Рио Тинто”: Далд уурхайн санхүүжилтийг 11 дүгээр сард шийднэ “Рио Тинто” компанийн Зэс, нүүрсний бүлгийн Хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Грэйг Киннель The Sydney Morning Herald болон The Australian сонинд “Оюутолгой” төслийн талаар ярилцлага өгчээ.
28 29 30 31 32 33 34