Үйл явдал
Рио Тинто: 2027 онд ногдол ашгийг 3 үе шаттайгаар олгохоор төлөвлөсөн
Монгол Улсын Засгийн газраас 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг Оюу толгой компаниас төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан Рио Тинто компаниас албан ёсоор байр сууриа захидлаар илэрхийлсэн байна. Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан “Рио Тинто” болон “Оюу толгой” компаниас ногдол ашиг олгох тухай захидлыг хүлээн авсан тухайгаа өнөөдөр мэдээллээ.
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлдлээ
Шведийн хаант улс, БНХАУ, БНСУ болон АНУ-ын ган үйлдвэрлэл, металлургийн салбарын тэргүүлэгч 30 компанид төслийн урилгаа хүргүүлснээс таван ААН-ээс үнийн санал ирүүлжээ. Тэгвэл урьдчилсан сонгон шалгаруулалтын үр дүнгээр хураангуй жагсаалтад орсон хоёр хөрөнгө оруулагчид энэ тухай мэдэгдэл хүргүүлж, саналыг үнэлэх Дэд ажлын хэсэг байгуулаад байгаа ажээ.
Төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэхээр тусгав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Улсын Их Хурлын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг (2026.08.20) өргөн мэдүүллээ.
Газрын тосны холбогдох хуулиудыг намрын чуулганаар хэлэлцүүлнэ
“Цөмийн энергийн тухай хууль”, “Газрын тосны тухай хууль”, “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль” зэрэг намрын чуулганаар хэлэлцэгдэх салбарын хууль, тогтоолын төслүүдийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг салбарын яамны шуурхай хуралдаанаар (2026.08.17) хэлэлцлээ.