Үйл явдал
Г.Дамдинням: ЗГ-ын 55 дугаар тогтоол хууль зөрчөөгүй, төсөвт алдагдал бус орлого нэмж байна
Салбарын сайд Г.Дамдинням Засгийн газрын баталсан 55 дугаар тогтоолын үр дүнтэй холбоотой мэдээлэл хийлээ. Уг тогтоолоор экспортын эрдэс түүхий эдэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа жишиг үнийн аргачлалаар бус биржийн үнийг баримтлахаар болсон. Уг зохицуулалт нь төсвийн орлогыг мэдэгдэхүйц бууруулах үр дагавартай гэсэн байр суурийг УИХ-ын зарим гишүүд баримталж буй юм. Салбарын сайд Засгийн газар экспортыг нэмэгдүүлэх чиглэлд идэвхийлэн ажиллаж буйг тэмдэглээд уурхайн амны гэрээгээр экспортлох нүүрс нийт экспортын 80 орчим хувь байсныг 50%, биржээр арилжаалагдсан нүүрсний экспортыг 50% байхаар шийдвэрлэж ажилласан. Үүний үр дүнд биржээр арилжаалагдсан нүүрсний экспорт шат дараатайгаар нэмэгдэх болсон байна. Биржээр арилжаалагдсан нүүрсний экспортод ногдох АМНАТөлбөрийн орлого улсын төсөвт шууд орж ирдгээрээ ихээхэн давуу талтайг сайд тайлбарлалаа.
Монгол улс Онтрэ-тэй тусад нь ХөОГэрээ байгуулна
Салбарын сайд Хянан шалгах түр хорооны хуралдаанд Оюутолгойн хэлэлцээрийн асуудлаар мэдээлэл хийлээ (2025.10.01). Тэрбээр "Онтрэ гоулд” компани дээр байгаа хоёр лиценз тус компани руу шилжих боломжгүй. Манай ажлын хэсгийн үзэж байгаагаар, эхний ээлжинд асуудлуудаа тодорхой шийдэж явтал гэрээнүүд хийгдэхгүй. Хоёрдугаарт, Онтрэ-тэй холбоотой асуудалд Монгол улс тусад нь хөрөнгө оруулалтын гэрээ хийх ёстой гэсэн хатуу байр суурьтай байна."
“Газпром” компани Монгол Улстай эрчим хүчний салбарт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Оросын “Газпром” компани болон Монгол Улсын Засгийн газар газрын тос, байгалийн хийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа гэж “Газпром” Мягмар гарагт мэдэгдлээ. “Газпром” Нийтийн хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Миллер Монголд айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан нартай Улаанбаатар хотноо уулзсан байна.
БИЗНЕСИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
Монголын эдийн засгийн голлох салбаруудыг төлөөлөх бизнесийн холбоод нэгдсэн зөвлөл байгуулж, бизнесийн эрхзүйн орчныг сайжруулах, хамтарсан тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр /2025.06.27/ байгуулав.
Их Британи улс критикал минералын салбарт Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн
Монголын Чухал ашигт малтмалын ассоциаци (МЧАМА) өнгөрсөн долоо хоногт /2025.05.29/ “Чухал ашигт малтмал: Монголын болон Глобал чиг хандлага” сэдэвт ээлжит семинарыг “Монголын критикал минералын хөгжлийн төлөвлөгөө: Дэлхийн шилжилтэд Монгол Улсын үүргийг тодорхойлох нь” гэсэн ерөнхий сэдвийн дор гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
“Эрдэс боловсруулалт-2024”
Уул уурхай, эрдэс баялгийн салбарын “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал өнөөдөр /2024.10.25/ болов.
"Mongolia Day" өдөрлөг болно
Австралийн Сидней хотноо энэ сарын 29-31-ний өдрүүдэд "IMARC 2024" олон улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарын чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. Тус уулзалтаар уул уурхайн салбарын нөлөө бүхий хүмүүс нэг дор цугларч, санал, туршлага солилцдог билээ.
Монгол Улс 47 дахь улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа
Олон улсын худалдаа, эдийн засгийг өргөжүүлэхэд Монгол Улсад тулгамддаг хамгийн их асуудлын нэг нь газар зүйн байрлал буюу далайд гарцгүй байдал. Тиймээс Монгол Улсын Засгийн газар үеийн үед автозам, агаарын тээврийн хэлэлцээрийг өргөтгөх бодлого баримталсаар ирсэн билээ. Одоогоор Монгол Улс нийт 47 улстай агаарын, 21 улстай автотээврийн хэлэлцээр байгуулаад байна.
Лабораторийн орчин сайжирч, техникийн чадавхи нэмэгдэнэ
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА, УУХҮЯ /хуучин нэрээр/ болон Сангийн яам хооронд байгуулсан “Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх” төслийг 2021-2025 онд хэрэгжүүлж буй.
ХӨГЖЛИЙН ХУРД БА ЭДИЙН ЗАСГИЙН ШИЙДЭЛ
Mонголын эдийн засгийн чуулганы үеэр хоёр өдрийн турш нэгдсэн 4, салбар 14 хуралдаан хийхээр зохион байгуулсан нь хэлэлцэх сэдвүүдийг илүү нарийн задалж, өргөн хүрээтэй хэлэлцэхээр зорьсон гэсэн үг. Нэгдсэн болон салбар хуралдааны нийт 18 сэдвийг харахад бүгд хэлэлцэх учиртай, ач холбогдолтой байсан нь нэг талаас эдийн засаг, нийгмийн өмнө шийдэл хүлээсэн олон асуудал бий ч нөгөө талаасаа цаг үе, хөгжил ийнхүү хурдтай өрнөж байгааг бэлхнээ илтгэж буй гэлтэй