Үйл явдал
“Трансвест Монголиа” компанийн 15 жилийн ойн баярын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав
“Трансвест Монголиа” компанийн 15 жилийн ойн баярын арга хэмжээ 8 дугаар сарын 8,9-нд боллоо. Тус компани нь Японы нэр хүнд бүхий Сүмитомо Корпорацын хөрөнгө оруулалттай бөгөөд дэлхийд тэргүүлэх Комацугийн дистрибьютер болох Канадын Эс-Эм-Эс Экьюпмент компанийн охин компани юм. Компанийн 15 жилийн ойн баярыг нээж, Сүмитомо Корпорацын Захирал Кэничи (Кэвин) Хиуга, Эс-Эм-Эс Экьюпмент компанийн гүйцэтгэх захирал Робин Херд болон Трансвест Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэвид Төрнбулл нар үг хэллээ.
“Трансвест Монголиа” ХХК-ийн бүх ажилчдын баярын хурал болж байна
“Трансвест Монголиа” ХХК одоогоор 350 гаруй ажилчинтай бөгөөд Японы “Комацу” брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийг Монголын уул уурхайн зах зээлд нийлүүлэн борлуулалтын дараах засвар үйлчилгээ үзүүлж, өндөр мэдлэг, ур чадвартай Монгол инженер текникийн ажилтнуудыг бэлтгэн бизнесийн өндөр амжилтад хүрсэн байна.
Инновац, Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал үргэлжилж байна
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх сүүлийн үеийн технологийг танилцуулж, салбарын мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх IREEE 2024 Инновац, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашгийн олон улсын үзэсгэлэн, конференцыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан USAID-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн инновацийн газар, МҮХАҮТ-тай хамтран 2024 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Мишээл экспод зохион байгуулж байна.
Build Mongolia 2024
"Монгол орноо хамтдаа бүтээн байгуулцгаая” уриан дор Build Mongolia 2024 - Олон улсын барилга, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, дэвшилтэт технологийн 4 дэх удаагийн үзэсгэлэн 2024 оны 4 сарын 24-26ны өдрүүдэд Степпе-Арена буюу Мөсөн Өргөөнд амжилттай зохион байгуулагдаж шилдэг оролцогч байгууллагуудаа шалгарууллаа.
“Энержи ресурс” 1110 юанаар 12.8 мянган тонн нүүрс арилжжээ
Өнөөдрийн нүүрсний цахим арилжаагаар "Энержи Ресурс" компани 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсний хоёр багц арилжааг амжилттай зохион байгуулжээ. Нүүрсний арилжааны дуудах доод нийг 950 юанаар тогтоосон бөгөөд 1110 юанаар арилжжээ.