Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
Тюрингийн уурхайчид Монголд Германы Харцын уулсын урд хормойд орших Нордхаусен гэх хотод төвтэй Шахтбау Нордхаусен аж үйлдвэрийн чиглэлийн компани одоогоос бараг 120 жилийн өмнө уламжлалт уул уурхайн компаниас төрөн гарсан билээ.
Эрдсийн хайгуул дэлхийд эрчимжих үед Монголд... Дэлхий даяар эрдсийн хайгуулд ихээхэн хөрөнгө зарж эхэлж байна. 2012 оноос тасралтгүй буурсан хайгуулын зардлын уналтыг 2017 онд хазаарлан тогтоож чадсан төдийгүй сүүлийн улиралд эрчимтэй өсөлт үзүүлжээ.
“Газрын тос-2018” хэлэлцүүлэг боллоо Шинжлэх ухаан технологийн их сургууль, Геологи-уул уурхайн сургууль, Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэг хамтран газрын тосны салбарын 77 жилийн ой, “Шунхлай” ХХК үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан “Газрын тос-2018” (Oil and Gas-2018) сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол-практикийн XXIV хурлыг ШУТИС-ийн Номын санд өчигдөр зохион байгууллаа.
Уул уурхайн салбараас төсөвт оруулсан орлогын дүн 50%-иар өсөв Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлж буйгаар 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт 694.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.
Олборлох салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог судалж байна Монголын уул уурхай дахь эмэгтэйчүүдийн санаачлага (wimmongolia.org) нь олон улсын “Уул уурхай дахь эмэгтэйчүүд” сүлжээний Монгол дахь салбар юм.
Д.Сумъяабазар: Үндэсний баялгийн сангийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
Ганцмодны боомтоор нэвтрэх нүүрсний тээврийн автомашины тоо 20%-иар нэмэгдлээ Ганцмодны боомтоор энэ сарын 16 буюу өчигдрөөс нүүрсний тээврийн автомашинуудыг гурван эгнээ замаар нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр энэ өдөр л гэхэд тус боомтоор нүүрс тээвэрлэсэн 869 автомашин нэвтэрсэн нь өмнөх өдрүүдийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт боллоо гэж Гашуунсухайт боомтын Захиргаа мэдээлж байна.
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах талаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргана Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний бүлэг ордод ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай уулзлаа.
Украйн улс ОҮИТБС-д нэгдэхээсээ өмнө бенефициар эздийг ил тод болгожээ ОҮИТБС-д 2012 онд Украйн улс нэгдэж байсан юм. 2014 болон 2015-2016 оны хоёр удаагийн тайлан гаргасан бөгөөд дөрөвдүгээр сард гурав дахь тайлангаа олон нийтэд танилцуулах гэж байна. Өмнөх туршлагаасаа улсын төсвийн орлогод бодитоор нөлөөлдөг гол компаниудын мэдээллийг тусгах нь зүйтэй гэж тус улсын ОҮИТБС-ын Олон талт баг үзжээ. Энэ үүднээс 2017 оны тайландаа олборлох салбарын татварын орлогын 99.5%-ийг бүрдүүлдэг нийт 60 компанийн мэдээллийг тайлагнах аж.
Дэлхийн технологи дэргэд ирлээ уриатай ”Mongolia Mining 2018” үзэсгэлэн Дэлхийн технологи дэргэд ирлээ уриатай ”Mongolia Mining 2018” үзэсгэлэн
Г.Нандинжаргал: УУХҮЯ-наас 4 том төсөлд ач холбогдол өгч, бүтээн байгуулалтыг идэвхжүүлнэ “Хүчээ нэгтгэе” уриан дор Монголын эдийн засгийн чуулганы 9 дэх удаагийн арга хэмжээний урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд нээгдсэн билээ. “Уул уурхай ба үр өгөөж” салбар хуралдаан яг одоо болж байна. Энэхүү салбар хуралдааныг нээж УУХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал илтгэл тавьсан юм. УУХҮЯ-аас хэрэгжүүлж байгаа болоод хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулсныг тоймлон хүргэж байна.
SOMO: “Рио Тинто” татвараас бултах арга ашигладаг Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани болох “Рио Тинто”-гийн Оюутолгой зэс, алтны төсөлтэй холбоотой санхүүжилтийн тогтолцоонд татвараас бултах зорилго нэвт шингэсэн байгааг SOMO мэдэгдлээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр дэлгэсэн “Уул уурхайн татвар: Оюутолгойн жишээ ба “Рио Тинто”-гийн татвараас бултах механизм” нэртэй тайланг SOMO танилцуулсан юм.
Ч.Хүрэлбаатар: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдах эцсийн шийдвэр гараагүй Хайгуулын болон олборлолтын компаниуд газрын эрх болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг борлуулах тохиолдолд борлуулалтын орлогоос 30%-ийн татвар төлөх хуулийн өөрчлөлтийг өнгөрсөн арваннэгдүгээр сард 2018 оны Төсвийн тухай хуулийн хамтаар баталсан билээ.
Оюутолгойн ”Эрдэнийн говь”-ийн 2017 оны шилдгүүд тодорлоо
Монголын уул уурхайн хамгийн том төслийг хэрэгжүүлэгч Оюутолгой компаниас шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулах “Эрдэнийн говь” ёслолын ажиллагаа өнөөдөр УДБЭТ-т зохион байгуулагдлаа. Долоо дахь удаагийн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээгээр 6 төрөлд шилдгүүдийг тодруулсан юм.

УУХҮЯ: Салбарын улсын төсөвт оруулах орлого 81.3%-иар өсөв Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 158.6 тэрбум төгрөг буюу 81.3 хувиар өссөн.
Лити, кобальтын хайгуулын хөрөнгө оруулалт нэмэгджээ 2017 оны дүнгээр олон улсын хэмжээнд өнгөт металын геологи хайгуулд нийт 8.4 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулжээ. Өмнөх оны хайгуулын 7.3 тэрбум ам.долларын зардалтай харьцуулахад энэ нь 15%-иар өссөн дүн юм. Энэ тухай “S&P Global market intelligence”-ийн тайланд дурджээ.
Бичил уурхайн Мэдлэгийн төвийн цахим платформ нээгдлээ Швейцарийн хөгжлийн агентлагаас Монгол улсад хэрэгжүүлж байгаа Тогтвортой бичил уурхай төслөөс Мэдлэгийн төвийн цахим платформ нээж байна.
2017 онд 21 уурхай шинээр үйл ажиллагаа эхлүүлжээ 2017 онд уул уурхайн салбарт олон уурхай шинээр нээгдсэн, салбарын түвшинд тодорхой өсөлт бий болсон дүр зураг харагдаж байна. Ялангуяа алтны салбарт дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд олборлолтоо эхлүүлсэн нь дэвшилттэй алхам байлаа.
Салбарын сайд хөрөнгө оруулагчидтай уулзалт хийлээ Салбарын сайд Д.Сумьяабазар Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас (АмЧам Монгол) зохион байгуулсан сар бүрийн бизнес уулзалтад оролцож Засгийн газрын уул уурхайн салбарт явуулах үйл ажиллагаа, бодлогын талаар танилцууллаа.
Уул уурхайн салбар төсөвт 1.6 их наяд төгрөг төвлөрүүлжээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ удаагийн “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын талаар сүүлийн үеийн мэдээ мэдээллүүдийг нэгтгэн, олон нийтэд хүргэж байна.
14 15 16 17 18 19 20