Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
“Өрмийн ахмадууд, алдартнууд-2018” уулзалт боллоо Монголын Өрөмдлөгийн Холбооноос сар шинийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг “Өрмийн ахмадууд, алдартнууд” уулзалт өнөөдөр “Эрдэнэ Дриллинг” компанийн байранд боллоо.
Оюутолгойн толгой компанид “бүр том” татварын асуудал үүсгэв Дэлхийн уул уурхайн хоёрдугаарт эрэмблэгдэх Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс компанийн татварын тогтолцоо нь Канад, Монголын Засгийн газарт 700 сая ам.долларын татварын алдагдал авчирсан талаарх мэдээлэл олон нийтэд өчигдөр түгсэн билээ.
Шивээ-Овоо: Уурхайд техникийн шинэчлэл яаралтай хийх шаардлагатай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзахаасаа өмнө “Шивээ овоо”-гийн нүүрсний уурхайгаар орж, үйл ажиллагаатай нь танилцав.
Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр барина Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт энэ оны хоёрдугаар улирлаас газрын тос боловсруулах үйлдвэр барьж эхлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ.
Ерөнхий сайд Рио Тинтогийн Гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзав Ерөнхий сайд У. Хүрэлсүх уулзалтын эхэнд хэлэхдээ Хөрөнгө оруулагч талуудын хувьд бид Оюутолгой төслийг Монголын ард түмэнд өгөөжтөй байлгах, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үр ашигтай хэрэгжүүлэх шаардлагатай.
”Төмөр замын зүүн коридор -Бүс нутаг ба уул уурхайн хөгжил”
Монгол-Орос-Хятад улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн төмөр замын зүүн коридорын Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын эдийн засгийн үнэлгээг сайжруулах,ТЭЗҮ-ийн санхүү, ачаа тээврийн судалгааг бодитой тооцолх зорилготой ”Төмөр замын зүүн коридор -бүс нутаг ба уул уурхайн хөгжил” олон улсын зөвлөгөөн Корпорейт зочид буудалд зохион байгуулагдлаа.   

 
Ганцмод боомтоор нүүрс экспортолж эхлэв Энэ сарын 8-18-ныг хүртэл үргэлжилсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын гацаа арилсан тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр мэдээллээ. Тус боомтоор Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэсийн баяжмалыг экспортолдог.
Ганц модны боомтод үүссэн асуудалд “Нэг цонхны бодлого”-оор хандана Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр тус яамны хурлын танхимд боллоо.
Гашуунсухайт боомт: С ангиллын зөвшөөрөл авч чадахгүй Хятадын тээврийн компаниуд эсэргүүцэл үзүүлж байна Монгол улсын нүүрсний экспортын бараг 60 орчим хувийг хангадаг Гашуунсухайт боомттой хиллэх Хятадын талын Ганцмод боомтоор нэвтэрсэн Монголын нүүрс тээврийн машинууд буцаад орж ирж чадахгүй байна. Энэ байдал мягмар гаригийн 14.00 цагаас хойш үргэлжилж байгаа юм. Нөхцөл байдлын талаар Гашуунсухайт боомтын захиргаанаас тодруулахад, Монголын талаас хамаарсан асуудал байхгүй, Ганцмод боомт орчим авто замын хөдөлгөөн хаагдсантай холбоотой гэсэн мэдээлэл өгч байна.
2017 он уул уурхайн салбарт Арвандолоон оны хуанлийн хуудсууд эх орны хөгжилд сайн муу үр дагавартай нэгэн мөчлөгийг үлдээгээд улиран одож байна. Монголын уул уурхай арвандолоон онд амсхийх завгүй байлаа. Монгол улсын экспортын гол нэрийн түүхий эдийн зах зээлүүд бүгд сэргэлттэй байж, ашиг өгөөжөө өгчээ. Эрдсийн салбар элдэв бэрхшээл дунд алгуурхан боловч урагшилсаар, эх орны эдийн засгийн гол ачааг үүрдэг хэвээрээ.
Уул уурхайн салбарынхан ойгоо тэмдэглэж, шилдгүүдээ тодрууллаа Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна. Налайхын уурхайг 1922 оны 12 дугаар сарын 25-нд улсын мэдэлд авснаар Монгол улсад уул уурхайн салбарын түүхийн шинэ хуудас эхэлсэн юм.
Шивээ Энержи цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг танилцууллаа Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Хятад-Монголын хамтарсан “Шивээ-Энержи” цахилгаан станцын цогцолбор төслийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Гашуунсухайт боомтын нүүрсний машины цуваа 100 км-ээр багасав Энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Тавантолгойн нүүрсний ачилтыг зогсоох тухай салбарын сайдын шийдвэр гарсан билээ. Тэгвэл уг шийдвэр гарснаас хойш найм хоногийн дараа буюу өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомт дээр үүсээд байсан нүүрсний хүнд даацын машины цуваа 118 км байсан нь 17 км болж буурчээ.
Салбарын сайд Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоохоор шийдвэрлэв Салбарын сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэр гаргалаа.
Уул уурхайн салбар төсөвт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлээд байна 2017 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт нийт 9 төрлийн татвар, төлбөр хэлбэрээр 1 их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 764 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өссөн байна.
2017 онд бичил уурхайн талбарт 13 хүн амиа алджээ Монгол улсад 12 дахь жилдээ “Тогтвортой бичил уурхай” төслийг хэрэгжүүлж буй Швейцарийн хөгжлийн агентлагаас “Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа” үндэсний чуулганыг УУХҮЯ, АМГТГ-ын дэмжлэгтэйгээр өнөөдөр “Блю Скай” зочид буудалд зохион байгуулж байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэн томилогдлоо 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Б.Баатарцогтыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тус газрын даргаар Х.Хэрлэнг томилов.
Ж.Бат-Эрдэнэ: Владивосток боомт хүртэл 1 тонн нүүрс 64 ам.доллар, Тяньжин боомт руу 65 ам.доллараар хүрэх тооцоо гарч байгаа “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
Экспортын нүүрсний тээвэрлэлтэд зохицуулалт хийв Нүүрс тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор Засгийн газар зарим нэг зохицуулалт хийлээ.
15 16 17 18 19 20 21