Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
Их эрдэмтэн  Ядамсүрэнгийн Гомбосүрэн Уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулан “Зууны алдартан” буланг уншигчиддаа цувралаар хүргэж байгаа билээ. Оны эхний  сарын дугаарын зочноор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатыг, хоёрдугаар сарынхд Хөдөлмөрийн баатар, геологи-минерлогийн ухааны доктор Чойжингийн Хурцыг урьж ярилцсан юм. Энэ удаад бид ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн Шинжлэх ухааны доктор, уул уурхайн техникийн профессорын багийн багш, профессор Я.Гомбосүрэнгийн хөргийг нийтэлж байна. Монгол Улсын уул уурхайн салбарт үлэмж хувь нэмрээ оруулсан түүний амьдралын тухай нэгэн удаа, цөөн үгээр илэрхийлэхийн аргагүй ч салбарын түүхэнд үлдэх гавьяат үйл хэргээс нь товчхон ч атугай хүргэхийг зорилоо.    
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын цахим системийг хэрхэн ашиглах вэ? Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын цахим системийг ашиглах заавартай танилцана уу.
Ганцмод боомтоор өдөрт нэвтрэх нүүрсний машины тоо 278-д хүрэв Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Гашуунсухайт-Ганцмод боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд 278 машин нэвтэрсэн тухай "Фэнвэй Энержи" мэдээлсэн байна. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойших дээд үзүүлэлт болсон байна. Энэ сараас эхлэн Гашуунсухайт боомтоор нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэх тухай Засгийн газар өмнө нь мэдээлсэн. Гэвч яг одоогийн байдлаар энэ хэмжээнд хараахан хүрээгүй хэвээр байна.
Нүүрсний экспорт гурван сая тоннд хүрлээ Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 8-14-нд авто замаар 2,067 чингэлэг, төмөр замаар 200 чингэлэг нийт оны эхнээс 2,982.6 мянган тонн нүүрс экспортод гаргасан тухай салбарын яам мэдээллээ. Мөн хугацаанд авто замаар 288 чингэлэг, төмөр замаар 211 чингэлэг буюу оны эхнээс 393.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 14.6%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 680 тонн катодын зэс экспортолжээ.
2021 онд хамгийн олон аж ахуйн нэгж ОҮИТБС-ын тайлан гаргалаа Уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй аж ахуйн нэгжүүдээс 1590 нь 2021 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргасан нь тус санаачилга Монгол Улсад хэрэгжиж буй 17 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Ажлын алба мэдээлжээ.
Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа энэ сард хэвийн болно Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг “Шивээхүрэн - Сэхээ” боомтод ажиллаж байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж буй юм.
Олборлох үйлдвэрлэлийн тайланд шат ахихад бие даасан хуультай болох шаардлагатай Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (ОҮИТБС) 2020 оны тайланг танилцууллаа. 2020 оны хувьд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн зөвхөн нүүрс, зэс, алтны 60 компанид тулгуурлаж тайланг боловсруулсан байна. Манай улс уг санаачлагад нэгдсэнээс хойш ийнхүү 15 дахь удаагийн тайланг бэлтгэн гаргаж байгаа бөгөөд уг тайлангийн Хараат бус хянагч-нэгтгэгчээр “Грант Торнтон аудит” ХХК томилогдож ажиллажээ. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдээс 2020 онд Засгийн газарт төлсөн материаллаг төлбөр хийгээд Засгийн газрын хүлээн авсан материаллаг орлогын урсгалыг нэгтгэх гэрээт ажлыг ОҮИТБС-ын 2020 оны стандартын дагуу 2021 оны наймдугаар сарын 6-наас 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны хооронд хийж гүйцэтгэжээ.
Салбарын сайд Их Британийн Элчин сайд, Худалдааны элч нарыг хүлээн авч уулзлаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон болон Парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч Даниел Кавчински нартай уулзаж, талуудын уул уурхайн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Оюутолгой төслийн ил уурхайн үйл ажиллагаа, далд уурхайн бүтээн байгуулалт амжилттай явагдаж, нийт ажилтны 97%-ийг Монгол ажилтнууд эзэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Худалдааны элч Даниел Кавчински уулзалтын эхэнд дурдлаа. Мөн Оюутолгой төсөл нь Монгол-Их Британийн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх нөхцөл болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн.
Аж үйлдвэржилтийг сэргээх арга хэмжээний хүрээнд 13 төсөл хэрэгжүүлнэ “Монгол Улсын эдийн засгийн чуулган 2022”-ыг угтсан Аж үйлдвэржилтийн сэргэлт урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбарт баримтлах бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлага нь дэлхийн хүн амын хэрэглээнд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Иймд цахилгаан машин, батарей, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, дэд бүтцэд ашиглагддаг түүхий эдийг боловсруулж экспортод гаргаснаар нэмүү өртөг шингээх, ажлын байрыг нэмэгдүүлэх улмаар эдийн засгийн суурийг тэлэх чухал ач холбогдолтойг онцолсон.
"Алтанширээт аж үйлдвэрийн парк" төсөл болон "Эрдэнэс Тавантолгой" хамтран ажиллах санамж бичиг үзэглэв "Эрдэнэс Тавантолгой" ХК болон "Алтанширээт аж үйлдвэрийн парк" төслийн хамтран ажиллах санамж бичгийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг "Болдтөмөр Ерөө гол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Чулуунхүү нар байгууллаа.
Г.Ёндон: Жил бүр хайгуулын 400-500 тусгай зөвшөөрөл олгоно Энэ онд хайгуулын 400 тусгай зөвшөөрөл олгоно. Мөн ирэх онд 400, 2024 онд 500 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно. Ингэхдээ tender.gov.mn-ээр дамжуулан, цахимаар сонгон шалгаруулалт явуулна.
“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс олборлолт, тээвэрлэлтийг ирэх сараас эхлүүлнэ Экспортын тухайд урд хөрш бараа бүтээгдэхүүнийг нэлээд хязгаартайгаар импортлон авч байна. Нүүрсний тухайд уурхай дээрээс ачилт хийхгүй байгаа тул манай улсын төсөвт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого төлөвлөгөөний дагуу хийгдэхгүй байна. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд 280 тэрбум төгрөгийг банкуудаас зээл авч улсын төсөвт төлөх ёстой болж байна. Яг уурхай дээрээсээ олборлолт, тээвэрлэлтээ хийх нь хамгийн чухал. Дөрөвдүгээр сарын 1-нээс “Эрдэнэс Тавантолгой”-н олборлолт, уртын тээврийг эхлүүлэх тухай шийдвэр өнөөдөр гарлаа.
Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 300 болгоно Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэхээ БНХАУ-ын талаас илэрхийлсэн бөгөөд тус улсад халдварын тархалт хумигдвал үүнээс ч нэмэгдүүлэх боломжтой гэжээ. Гашуунсухайт хилийн боомтын тухайд ийнхүү нүүрс тээвэрлэлт тогтворжиж байгаа ч хүн хүч, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаж буйг Боомтын зөвлөлөөс уламжлав.
 Уул уурхайн салбар дахь 1195 тусгай зөвшөөрөл эзэмшигчид сүүлийн 5 жилд ОҮИТБС-ын тайлан гаргаагүй байна Монголын ОҮИТБС-ын цахим тайлагналын системд 2006 оноос хойш нийт 2,884 аж ахуйн нэгжийн 12,542 тайлан бий. Энэхүү нээлттэй мэдээллийн сангаас тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, олборлолт, бүх төрлийн татвар хураамж, эцсийн өмчлөгч, хандив дэмжлэг, ажилчдын мэдээлэл, орон нутгийн газар, ус ашиглалтын болон бусад  мэдээллийг компани нэг бүрээр авах боломжтой юм. Гэвч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны гэрээлэгчдээс 2016-2020 онд ямар нэг байдлаар ОҮИТБС тайлангаа гаргаагүй, олон нийтэд ил тод болгоогүй аж ахуйн нэгжүүдийн тоо 1,195 байгаа бөгөөд тэдгээрийн эзэмшилд 1,636 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Бараг 40 орчим хувь нь гурав ба түүнээс дээш жил дараалан ОҮИТБС-ын тайлан огт гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хуульд тусгагдсан ил тод байх заалтыг дагаж мөрддөггүй байна.   
Ч.Хурц: Хүнд үйлдвэрүүдийг байгуулах нь зөв, гэхдээ оновчтой бодлого хэрэгтэй байна Энэ онд тохиож буй Уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулан “Зууны алдартан” буланг ажиллуулж байна. Энэ буланд салбарын түүхийг бичилцсэн эрхэм хүмүүс залагдах юм. Нэгдүгээр сарын дугаарын зочин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, уулын инженер Пунсалмаагийн Очирбат байсан.  Энэ удаагийн зочин бол Хөдөлмөрийн баатар, геологи-минералогийн ухааны доктор Чойжингийн Хурц. Монголын геологийн салбарыг хөл дээр нь босгож, олон арван ордыг илрүүлэх, томоохон ордуудын нөөцийг тогтоох, ашиглалтад оруулахад гар бие оролцсон түүнийг Монголын эрдэс баялгийн салбарын “толь бичиг” гэж хэлбэл ононо. Тэрбээр ердөө 24 насандаа Улсын ерөнхий геологичоос эхлээд УИХ-ын гишүүнээр ажиллаж, ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж, салбарын сайд хүртэлх хариуцлагатай албан тушаалыг хашсан юм. 
Төв банкны алт худалдан авалт 8.6%-иар өсөв Төв банк оны эхнээс энэ сарын 10-ны байдлаар 2,646.8 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 8.6%-иар өсөв. Манай улс он гарсаар гуравдугаар сарын 10-ны байдлаар 1.6 сая тонн нүүрс экспортлоод байна. Харин гуравдугаар сарын 4-өөс 10-ны өдрүүдэд авто замаар 1666 чингэлэг, төмөр замаар 600 чингэлэг нүүрс гадагш нь худалдаалжээ. Зэсийн баяжмалын тухайд гуравдугаар сарын 4-өөс 10-нд авто замаар 160 чингэлэг, төмөр замаар 314 чингэлэг буюу оны эхнээс 261.8 мянган тонн баяжмал экспортолжээ.
Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээврийн 200 машин нэвтэрч байна Гашуунсухайт боомтын зохион байгуулалтыг сайжруулан халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин, экспортын тээврийг хэвийн явуулж байгаа. Нэг өдөрт нүүрс 200, зэсийн баяжмал 30 орчим тээврийн хэрэгслээр тус тус гардаг.
Нүүрсний экспорт гуравдугаар сарын 3-ны байдлаар 1.39 сая тоннд хүрэв Улсын хэмжээнд он гарсаар гуравдугаар сарын 3-ны байдлаар 1.39 сая тонн нүүрс экспортолсон тухай салбарын яам мэдээллээ. Харин хоёрдугаар сарын 25-аас гуравдугаар сарын 3-ны хооронд авто замаар 1674 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нүүрс экспортолжээ. Зэсийн баяжмалын тухайд оны эхнээс 228.3 мянган тонныг экспортолсон бол төмрийн хүдрийн экспорт оны эхнээс 366.7 мянган тоннд хүрчээ.
Газрын тосны хоолойн санхүүжилтийг нүүрсний урьдчилгаа борлуулалтаар шийдвэрлэнэ Газрын тос дамжуулах хоолой барихад шаардагдах хөрөнгө оруулалтын гэрээнд заасан мөнгөн дүн болох 397 сая ам.долларыг нүүрс урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Мөн Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгав.
П.Очирбат:  Шилжилтийн хүнд үед малчид, уурхайчид Монголыг авч гарсан “The Mongolian Mining Journal” сэтгүүл Уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулж, “Зууны алдартан” булан нээж, сар бүр нэгэн эрхмийг танилцуулахаар төлөвлөөд байна. Энэхүү булангийн анхны зочин маань уулын инженерээс улсын Ерөнхийлөгч хүртэл ажиллаж, уул уурхайн салбарт олон зүйлийг хийж бүтээсэн Пунсалмаагийн Очирбат юм. Уул уурхайн салбарт хагас зуу  гаруй  жил ажилласан түүний 80 насны ой энэ жил тохиож байгаа юм. Уурхайчин хүн Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан нь уул уурхайн салбарынхны бахархал билээ.
2 3 4 5 6 7 8