Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
Занарын үйлдвэрлэл сэргэлээ Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт АНУ-ын занарын үйлдвэрлэлийг сэргээлээ. ОХУ болон ОПЕК-ийн (Нефть экспортлогч орнуудын холбоо) хооронд байгуулсан газрын тосны олборлолтыг бууруулах хэлэлцээрээс АНУ ашиг хүртэж эхэлсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.  Газрын тос, байгалийн хийн үнийн өсөлт тус салбарт эерэг дохио өгч, зарим компани өрсөлдөгч компанидаа ч хөрөнгө оруулах нь нэмэгджээ.
Хил дээр хуримтлагдсан нүүрсийг гаргаж эхэлжээ Монголын цагаан сар, Хятадын хаврын баяраар хилийн боомтыг гурван өдөр хаасан бол энэ сарын 4-нөөс хэвийн ажиллаж эхэлсэн билээ. Замын-Үүд-Эрээн автозамын боомтоор 2022 оны хоёрдугаар сарын 4-8-нд 268 чингэлгээр 4000 орчим тонн ачаа татсан байна. Мөн энэ сарын 9-нөөс эхлэн задгай нүүрсийг гаргаж эхэллээ. Хил дээр 1100 орчим вагон нүүрс хуримтлагдаад байсан бөгөөд цаг агаар дулаарсны улмаас шатаж уугих эрсдэл үүсэхээр байжээ.
"BP" компани 12.8 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ Дэлхийн байгалийн хий, газрын тос үйлдвэрлэлийн томоохон компани болох Их Британийн “ВР” өнгөрсөн 2021 онд 12.8 тэрбум ам.долларын ашигтай ажилласан талаар “CNBC” мэдээлэв.  Энэ нь сүүлийн  найман жилийн дээд үзүүлэлт бөгөөд олон улсад нүүрлэсэн эрчим хүчний хямрал үүнд нөлөөлсөн хэмээн шинжээчид онцолжээ.
Монголбанк 1.6 тонн үнэт металл худалдан авлаа Монголбанк 2022 оны нэгдүгээр сард 1.6 тонн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 312 кг-аар өссөн үзүүлэлт юм. Нэгдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 48.5 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 64.1 кг үнэт металл худалдан авсан байна.
Ашигт малтмал, газрын тосны газарт шалгалт явуулж байна Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт шалгалт явуулж эхэллээ. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны А/11 тоот тушаалаар Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.
“Urals” маркийн газрын тосны үнэ дахин өслөө Европт нийлүүлдэг ОХУ-ын “Urals” маркийн газрын тосны үнэ нэмэгдэж нэг баррель нь 95 ам.долларт хүрлээ. Энэ тухай олон улсын үнийн “Argus” агентлаг мэдээлжээ. Хамгийн сүүлд 2014 оны аравдугаар сарын 2-нд “Urals” маркийн газрын тос нэг баррель нь Европт 90 ам.доллараас дээш үнэтэй байсан билээ. 
16,138 мянган тонн нүүрс борлуулж 2,779 сая ам.долларын орлого олжээ Уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 24%, аж үйлдвэрийн салбарын 69%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77%, экспортын 93%-ийг тус тус эзэлж байна. 2021 оны байдлаар улсын төсвийн нийт орлого 13,362.3 тэрбум төгрөг байсны 29.6% буюу 4,114.4 тэрбум төгрөгийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлжээ.
“Saudi Aramco”-гийн хувьцааг худалдахаар болжээ Саудын Арабын эрх баригчид дэлхийн хамгийн том, хамгийн үнэтэй нефтийн компани болох “Saudi Aramco”-гийн хувьцааны тодорхой хэсгийг худалдахаар шийдсэн тухай “The Wall Street Journal”-д бичжээ.
Гашуунсухайтын төмөр замын царигийн маргаан эцэслэгдлээ БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцааг эрчимжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрлээ.
ОХУ 2022 онд зүүн чиглэлд 18 сая тонн нүүрс экспортолно 2021 онд зөвхөн нэг бүсэд нүүрсний экспортын тээвэрлэлт нэмэгдсэн бол гурван томоохон бүс нутагт буурсан байна. Тодруулбал, зүүн чиглэлд экспортлох нүүрс тээвэрлэлтийн хэмжээ Оросын Зам тээврийн яамны тооцоолж байснаас 0.44% өсч, 101.3 сая тонн болжээ. Харин Алс Дорнодын боомтуудад Буриадын нийлүүлэлт 4 сая тонн, Хакас 6 сая тонн буюу Новосибирск мужаас нэг сая тонноор буурсан үзүүлэлттэй байна.  
Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Замын-Үүдээр экспортолно Цар тахлын нөлөөгөөр 3 сар саатаад байсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зэсийн баяжмалыг Замын-Үүд боомтоор экспортлохоор боллоо. Цар тахлын хүндрэлээс үүдэн Засгийн газар Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа билээ. Тус ажлын хэсэг ГХЯ-аар дамжуулан БНХАУ-тай бараа эргэлтийг нэмэгдүүлэх талаар хийх яриа хэлэлцээг эрчимжүүлж, удаа дараа хүсэлт тавьсны дагуу өнөөдөр /2022.1.27/ Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 90 дугаартай мэдэгдлийг гаргажээ.
Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-д талууд гарын үсэг зурлаа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй өчигдөр /2022.125/ цахим уулзалт хийж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай  тэмдэглэлд гарын үсэг зурлаа.
Газрын тосны үнэ 100 ам.доллароос давж өснө гэж таамаглажээ АНУ-ын хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банк газрын тосны үнэ, тэр дундаа “Брент” маркийн газрын тосны үнэ 2022 онд баррель нь 100 ам.доллароос давж өснө гэж таамаглажээ. Шинжээчдийн тооцсоноор бол “Брент” маркийн газрын тосны үнэ нэг баррель нь дунджаар 105 ам.доллар болох төлөвтэй байгаа ажээ.
П.Очирбатад “Уурхайчдын алдрын од” одон гардууллаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын 80 насны ойд зориулсан “Шинжлэх ухаан, сургалт, судалгаа, замнал” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2022.1.21/ боллоо. Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монголын уул уурхайн салбарын бүтээн байгуулалтыг удирдан чиглүүлсэн олон эрдэмтэд цуглаж, олон сонирхолтой илтгэл тавьсан юм.
“Urals” маркийн газрын тосны үнэ өсчээ ОХУ-ын “Urals” маркийн газрын тосны үнэ Европт сүүлийн долоон жилд анх удаа нэг баррель нь 90 ам.доллар давж өсчээ. Энэ тухай олон улсын үнийн “Argus” агентлаг мэдээлжээ. Хамгийн сүүлд 2014 оны аравдугаар сарын 2-нд “Urals” маркийн газрын тос нэг баррель нь Европт 90 ам.доллараас дээш үнэтэй байсан билээ. ОХУ-ын жилийн төсөвт энэ төрлийн газрын тосны үнийг баррель нь 44.2 ам.доллар байхаар тооцсон учраас үнийн нэмэгдэл төсөвт эергээр нөлөөлнө гэж тус улсын эдийн засагчид үзэж байна.
Европт эрчим хүчний хямрал болж байна Европын  байгалийн хий болон цахилгаан эрчим хүчний томоохон хэрэглэгчид үнийн өсөлтөөс болж их хэмжээний хохирол амсаж байна. Аж үйлдвэрийн томоохон компаниуд үйлдвэрлэлээ бууруулж эхэлсэн нь эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж байна гэж “Bloomberg”-т бичжээ. Дэлхийн улс орнууд нүүрс хэрэглэхээс татгалзаж, илүү цэвэр эрчим хүчний хэрэглээгээ өсгөн нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор цахилгаан эрчим хүч, орон байрны халаалтад байгалийн хийг түлхүү хэрэглэх болоод байгаа юм
MMJ сэтгүүлийн 2021 оны сүүлийн дугаар хэвлэгдлээ "The Mongolian Mining Journal" сэтгүүлийн 2021 оны 12 дугаар сарын дугаар бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараас та "Өгөх нь өгч, авах нь авлаа, одоо жинхэнэ хэлэлцээр эхэлнэ" эрхлэгчийн зурвас, "Шинэчилсэн Хөдөлмөрийн хууль шинэ зохицуулалт шаардаж байна" талуудын байр суурь, “Эрдэнэс Монгол”-ын ногдол ашгаар БАЯЛГИЙН САН байгуулна" болон бусад контентыг уншаарай
ОХУ-ын “Росгеология” компанитай хамтран ажиллахаар боллоо ​​​​​​​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан айлчлалын хүрээнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг, “Росгеология” компанийн ерөнхий захирал Сергей Горьков нар албан уулзалт хийлээ  
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хойшиллоо ​​​​​​​КОВИД-19-ийн омикрон хувилбарын тархалттай холбоотойгоор жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Энэ жилийн хувьд тус чуулга уулзалт нь Швейцарын Давос хотноо ирэх сарын 17-21-нд болохоор товлогдоод байсан бөгөөд ирэх зуны эхээр уулзалтыг зохион байгуулахаар болсон байна.
11 сарын байдлаар 1.6 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ Монгол Улс энэ оны эхний 11 сарын байдлаар 982.5 сая ам.долларын 1.579.7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 112.7 мянган тонн буюу 6.7%-иар буурсан ч, үнийн дүнгээр 239.6 сая ам.доллар буюу 32.2%-иар өссөн үзүүлэлт ажээ.
16 17 18 19 20 21 22