Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
Эрэлт өсөхийн хэрээр нүүрс олборлогчдын ашиг гурав дахин нэмэгдлээ Зарим улс орнууд нүүрс дахин хэрэглэхгүй хэмээн  амлаж байсан нь саяхан. Тэгвэл тэд Орос-Украины дайнтай холбоотойгоор нүүрсний хэрэглээндээ дахин ач холбогдол өгч байна. Дэлхийн хамгийн том нүүрс олборлогч 20 компани эрчим хүчний салбарт үүссэн хямралын улмаас 2020 онд ашгаа гурав дахин нэмэгдүүлж, нийт 97 тэрбум гаруй ам.долларын ашиг олжээ. Орос-Украины дайны улмаас эрчим хүчний асуудал нэн тэргүүний асуудал болж хувирсан тул олон улс орон дахин нүүрсийг дулаан, эрчим хүчний үйлдвэрлэлийн эх үүсвэр болгон ашиглах болсон байна. Өнгөрсөн 12  сарын хугацаанд  Glencore компани 13.2 тэрбум ам.долларын орлогоор нэгдүгээрт, Chine Shenhua компани 12.2 тэрбум ам.доллар, BHP групп коксжих нүүрсний үйлдвэрлэлээс олсон 9.5 тэрбум ам.долларын орлогоороо тус тус удаалсан байна.
О. Батнайрамдал дэд сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө МАН-ын бага хурлаар орон тооны 2, орон тооны бус 2 нарийн бичгийн даргыг шинээр томилжээ. Сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар  Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Ариунзаяаг, гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалыг томилжээ.
        “Уурхайчдын алдрын од"-ын эзэд тодорлоо Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохиож, ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг Уул уурхайн үндэсний ассоциаци Шангри Ла зочид буудлын Их танхимд зохион байгууллаа. Хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тэргүүн дээд шагнал “Уурхайчдын алдрын од” одонгоор салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, гурван хүнийг  шагнасан юм.
 Я.Гомбосүрэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан  боллоо                  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Инфляц 14,5%-иар нэмэгджээ Үндэсний статистикийн хороо 11-р сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Монгол улс 2022 оны эхний 11 сард нийт 162 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.0 тэрбум америк доллар  болжээ. Үүнээс экспорт 11.1 тэрбум америк доллар, импорт 7.9 тэрбум америк доллар байна.
40 их наядын хохирол үүссэн эсэхийг шинжээчид тодорхойлно Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэргийг хуулийн байгууллага шалгаж эхэлжээ. Мөн тээвэрлэлтийн С зөвшөөрлийг олгохдоо авлига авсан АТҮТ-ийн 30 орчим албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Нууцын зэрэглэлтэй 9 оффтэйк гэрээг ил болгожээ        Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Энэ талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Жагсагчдын тавьж байгаа шаардлагуудын дагуу Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Оффтэйк 9 гэрээг нууцаас гаргаж байна.Энэхүү гэрээ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлсэн 9 гэрээ бий" гэв. Ингээд тус 9 төсөл гэрээг танилцуулсан юм.
 “Эрдэнэс Тавантолгой” ХК 4.2 сая тонн нүүрс борлуулжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нүүрсээр төлбөрийг барагдуулах (off-take) нөхцөлтэй гэрээний нийт ачилтад эзлэх хувийг 19-өөс 13% боллгон бууруулжээ. Өндөр дүнтэй урьдчилгаа төлсөн худалдан авагчтай хэлцэл хийх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд тогтоол гарснаас хойш 40 хоногийн хугацаанд нийт 369.5 сая ам.долларын үнэлгээтэй 4.2 сая тонн нүүрс борлуулсан. Арваннэгдүгээр сард 205.5 сая ам.долларын үнэлгээтэй 2.3 сая тонн нүүрс борлуулж, 1.5 сая тонн нүүрс экспортолсон байна.
Зураг төслийн 100 инженерийг  БНСУ-д сургана  “Тавантолгой төмөр зам” ХХК “Солонгосын төмөр замын техникийн корпорац” /Korea Railroad Technical Corporation/-тай санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Санамж бичигт “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, “Солонгосын төмөр замын техникийн корпорац”-ын Гүйцэтгэх захирал Ли Сан Жин нар гарын үсэг зуржээ.
Нүүрсний экспорт өмнөх оноос 71 хувиар өсжээ Арваннэгдүгээр сарын 4-өөс 10-ны өдрүүдэд 6,126 автомашин, 1549 чингэлэг нийт 893.8 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 24,379.1 мянган тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 71 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
АМНАТ-ын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв “Хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” төрийн бус байгууллага салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүдийн дунд АМНАТ-ын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал М.Буянбадрах “2019 онд АМНАТ шингэсэн НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс хүдэр худалдан авч баяжуулж, боловсруулаад экспортлоход олоогүй орлогоос нь олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзээд, борлуулсан орлогоос нь өндөр хувь хэмжээгээр дахин АМНАТ ногдуулдаг болсон. Хэдийгээр хасалт хийдэг болгосон ч үйлдвэрлэгчдэд татварын дарамт хэвээр үлдсэн.
Эхний арван сард 23,1 сая тонн нүүрс, 1,2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ Нүүрсний экспортын гүйцэтгэл 9-р сард, зэсийн баяжмалын экспорт 10сард  төлөвлөсөн хэмжээндээ хүрлээ.
  Рио Тинтогийн хэлцэл батлах хурал өнөөдөр болно 2022 оны 11 сарын 1-ний өдөр буюу өнөөдөр 22 цаг 30 минутаас (Монгол улсын цагаар) "Turquoise Hill Resources Ltd."(NYSE: TRQ) компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэх гэж байна.
“Эрдэнэс Монгол” компанийн “Монгол нүүрс” брэнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Засгийн газар дэмжсэн учраас гишүүдийн нэг их эсэргүүцэлгүйгээр батлах байх гэсэн хүлээлт байна. Гол нь хуулийн төсөлд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц бүрэлдэхүүн, удирдлага, гүйцэтгэх удирдлага, ТУЗ, үйл ажиллагааны стратеги, чиглэлийг маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл, хууль батлагдвал “Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сан болно.
Хайгуулын хувь заяаг малчид биш хууль шийддэг Малчин та геологи, уул уурхайн салбарыг дэмжихгүй байж болно, үүнийг бид хүндэтгэнэ. Тийм бол та төрөөс олгож буй халамжийг авахаа больё гэж хэлдэг ёс зүйтэй байх хэрэгтэй” хэмээн геологич Ч.Энх-Амгалан “Mining week”-ийн индэрээс хэлж орхив. Түүний эшлэлийг олон нийтийн сүлжээнд геологичид идэвхтэй хуваалцсаныг харвал орон нутаг хийгээд чулуулгийн шинжээчид хоорондын үл ойлголцол туйлдаа хүрчихсэн гэмээр.
Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулган эхэллээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, иргэний нийгмийн ТАН эвсэл, Уул уурхайн үндэсний ассоциаци, зүүн бүсийн аймгуудын ЗДТГ болон уул уурхайн компаниуд, иргэдийн хамтаар энэ сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.  Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголын ОҮИТБС-ын үндэсний зөвлөлийн дарга Ж.Ганбаатар мэндчилгээ дэвшүүлснийг УУХҮЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв уншиж танилцуулсан. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нээлтэд оролцож үг хэллээ. 
“Оюу толгой” компани усны ашигтай хэрэглээгээрээ салбартаа тэргүүлж байна  “Оюу толгой” компани 2022 оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа өнөөдөр танилцууллаа. “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Манай хамт олон энэ оны гуравдугаар улиралд өндөр гүйцэтгэлтэй байж, зардал өсөж буй энэ цаг үед үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөөгөө биелүүлэн ажилласны зэрэгцээ гүний уурхайн бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнөөдрөөс зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.
Б.Түвшинтөгс: Монголын эдийн засгийн өнөөгийн байдал Монголын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал: Тулгамдаж буй асуудал, зөвлөмж
MMJ-ийн редакц   Намгарын Алгаад бүтээлийнх нь эмхэтгэлийг дурсгав      “Ассоциацын” хэмээн салбартаа хүндлэгддэг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Намгарын Алгаагийн цолны мялаалга, хүндэтгэлийн хүлээн авалт энэ сарын 22-нд “Их наяд” цогцолборт болж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд асан Д.Цахилгаан зэрэг төр, засагт өндөр алба хашиж байсан эрхмүүд, геологи, уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачид, түүний гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад гээд салбар салбарын, үе үеийн төлөөллүүд оролцож хүндэтгэл үзүүллээ.
14 15 16 17 18 19 20