Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ Энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. 
“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, Гашуунсухайнт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслүүд хэрэгжих боломжтой боллоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны найман баримт бичигт талууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болголоо. Үүнд: “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,   “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”зэрэг багтаж байгаа юм. 
Монгол Улс уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic-ийн чиглэлээр “Huawei”-тай хамтарна Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын технологийн компани “Huawei”-тай хамтран ажиллахаар болж, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. 
"Newmont" компани Кадиа уурхайг 2050 он хүртэл ашиглана Австралийн уул уурхайн "Newmont" компани тус улсын хамгийн том далд уурхай болох Кадиагийн үйл ажиллагааны зөвшөөрлийг 2050 он хүртэл сунгах хүсэлт гаргасан байна.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг улсын комисс хүлээж авлаа Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ)-ийг байгуулснаар жилд 20 сая тонн, цагт 3500 тонн түүхий нүүрсийг дэлхийн жишигт нийцсэн технологийн дагуу буталж, ангилж, хольж, дамжуулан ачих байдлаар хоёр улсын хил хооронд зөөж тээвэрлэх юм. Ингэснээр нүүрс тээврийн зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэйгээр олборлолтын хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой болох юм.
Н.Учрал: Нийт төслийн хугацаанд 5 тэрбум ам.долларын ашигтай ажиллана Өнөөгийн байдлаар Монгол Улсад 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэгдсэн нь дэлхийн ураны нөөцийн 3 хувийг бүрдүүлж байна. Нөөцийн хэмжээгээр дэлхийд 10-т жагсаж байна
Цөмийн энергийн тухай хуульд АМНАТ-ийн суурь, өсөн нэмэгдэх, тусгай гэсэн төрлүүдийг хуульчилна Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль түүнийг дагалдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКТ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ "Эрдэнэс Монгол" нэгдэл зургаан байршилд үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Эдгээр паркт хүнд үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдэд төрөөс дараах татварын хөнгөлөлт үзүүлэхийг Шадар сайд С.Амарсайхан “Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулганаар зарлалаа.
2025 онд дэд бүтцийн 38 шинэ төслийг санхүүжүүлнэ Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 орчим шинэ төсөл эхлүүлж нийтдээ 1,062 орчим төсөлд хөрөнгө хуваарилдаг байсан. Харин 2025 оны төсвийн төсөлд 640 төсөл, үүнээс дэд бүтцийн 38 шинэ төсөл санхүүжүүлнэ.
ХӨГЖЛИЙН ТӨСӨВ Cангийн яамны зүгээс 2025 оны төсвийг хөгжлийн бүтээн байгуулалтад чиглүүлж, төсвийн төлөвлөлтийн шинэчлэлтийг хийж чадсан гэж үзэж байна. Энэ хүрээнд дараах гурван шинэчлэлтийг хийсэн байна.
CRIRSCO-Д МОНГОЛ УЛС ТӨЛӨӨЛӨЛТЭЙ БОЛЛОО Aшигт малтмалын хүдрийн нөөцийн тайлагналын стандартын олон улсын хороо (CRIRSCO) нь Австрали (Joint Ore Reserve Committee, JORC), Канад (CIM), АНУ (SME), Бразил (CBRR), Чили (National Committee), Колумба (CCRR), Espon (PERC), Энэтхэг (NACRI). Индонез (KOMBERS | КСМІ), Казахстан (КА- ZRC), Монгол (MPIGM), Филиппин (PMARC). ОХУ (OERN), Өмнөд Африк (SAMREC), Турк (UMREK) зэрэг 15 гишүүн орны дэлхийн эрдэс баялгийн салбарын төлөөлөл бүхий 30 гишүүний бүрэлдэхүүнтэй идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.
Энэтхэг АНУ-тай чухал ашигт малтмалын гэрээ байгуулахыг эрмэлзэж байна Энэ сарын эхээр Энэтхэг АНУ-тай лити, кобальт болон бусад чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах анхны гэрээнд гарын үсэг зурав.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтыг эрчимжүүлнэ Хил холболтын бүтээн байгуулалт болон гүүр барих ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ
Геологийн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ой тохиож байна Ган алх, хадуураар зэвсэглэн Монгол орны хөгжил цэцэглэлтэд бодит хувь нэмэр оруулж яваа үе үеийн геологичдодоо баярын мэнд хүргэе.
Монгол Улс 62.514 тонн шатахууны нөөцтэй байна Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан  мэдээллээр Монгол Улс энэ сарын 8-ны байдлаар 62.514 тонн шатахууны нөөцтэй байна. Тодруулбал, баруун бүс 12.553 тонн, хангайн бүс 5.435 тонн, төвийн бүс 34.975 тонн, зүүн бүс 9.551 тонн шатахууны үлдэгдэл нөөцтэй байгаа ажээ.
ГҮНИЙ УСНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ СУДЛАХ НЬ ГОВИЙН ЭКОСИСТЕМИЙГ ХАДГАЛАХАД ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ 2020 оны байдлаар Монгол орны 2 цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76.9% буюу 120.3 сая га талбай доройтжээ. Үүнээс нэн хүчтэй 4.7%, хүчтэй 18.6%-ийг эзэлж байна. Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нийт газар нутгийн 50-70% цөлжилт, газрын доройтолд өртсөн судалгаа гарчээ.
Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал боллоо Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал 2024 оны 9-р сарын 19-ний өдөр боллоо. Хурлаар Монголбанкны Дотоод аудитын газар (ДАГ)-ын 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулав.
ОХУ газрын тосны бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлж хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилевтэй гарын үсэг зурлаа.
ХБНГУ-ын “Уул уурхайн академи” техникийн их сургуультай хамтарна Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан ХБНГУ-ын “Уул уурхайн академи” техникийн их сургуулийн Уул уурхайн институтын захирал доктор Дребенштедтыг 8-р сарын 30-нд хүлээн авч уулзлаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаатай танилцлаа Энэ оны 8 дугаар сарын 1-нд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны холбогдох албан тушаалтнууд Ашигт малтмал, газрын тосны газарт ажиллалаа.
6 7 8 9 10 11 12