Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
Улсын хэмжээнд АИ-92 бензиний 22 хоног, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан манай улс ОХУ-аас сард 110,000 тонн Аи-92 автобензин, 65,000 тонн дизель түлш импортлох захиалга өгч, энэ хүрээнд өдөр бүр хилийн боомтуудаар шатахууны импорт тасралтгүй нийлүүлэгдэж байна.
Орос Хятад руу байгалийн хийн шинэ зам тавихаар судалж байна Орос улс Казахстанаар дамжуулан Хятад руу байгалийн хийн шинэ хоолой барихаар судалж байна. Хэрэв энэ хоолой баригдвал жилд 35 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах боломжтой болно гэж ОХУ-ын Шадар сайд Александр Новак мэдэгдэв.
Норвегийн газрын тосны хөрөнгө оруулалт дээд амжилт тогтоолоо Норвегийн газрын тос, байгалийн хийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт энэ онд түүхэн дээд хэмжээндээ хүрэх төлөвтэй байна. Энэ нь уг салбарт хэрэгжиж буй төслүүдийн тоо нэмэгдсэнтэй мөн инфляцитай холбоотой гэж Норвегийн Статистикийн газар пүрэв гарагт мэдэгдлээ.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.15/ нэгдсэн хуралдаан эхэлж Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. 
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хураалтыг маргааш явуулахаар боллоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хураалтыг маргааш /2024.11.15/ үдээс өмнөх нэгдсэн чуулганаар явуулахаар боллоо.
ОХУ бензиний экспортын хоригоо цуцлах талаар хэлэлцэнэ Дотоодын шатахууны үнэ тогтвортой байгаа тул энэ оны эцэс хүртэл үйлчилж байгаа бензиний экспортын хоригийг цуцлах боломжтой гэж Оросын Эрчим хүчний сайд Сергей Цивилев лхагва гарагт мэдэгдлээ. 
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замд зориулан хуулиа өөрчлөх шаардлага үүсчээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг хэрэгжүүлэхийн тулд зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсчээ. Тиймээс ажлын хэсэг энэ талаар УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулж,  УИХ-аар оруулахаар төлөвлөжээ.
Норвеги байгалийн хийн экспортын сүлжээг хяналтандаа авна Норвегийн Засгийн газар байгалийн хийн экспортын сүлжээний дийлэнх хувийг компаниудаас худалдаж авах болсноо зарлалаа. Ингэснээр Норвеги улс хийн экспортын сүлжээний гол эзэмшигч болно гэж тус улсын Эрчим хүчний яам мягмар гарагт мэдэгдэв.
Япон, Перу улсууд уул уурхайн технологийн салбарт хамтран ажиллана Япон болон Перугийн удирдагчид энэ сард шигт малтмал олборлох технологийн чиглэлд хамтран ажиллах мэдэгдэлд гарын үсэг зурна гэж японы бизнесийн өдөр тутмын сонин “Nikkei” бямба гарагт мэдээлжээ.
Хятад, Индонези улсууд ногоон эрчим хүч, технологи хөгжүүлэх чиглэлээр 10 тэрбум долларын гэрээ байгууллаа Ням гарагт Бээжин хотод болсон Индонез-Хятадын бизнес форумын үеэр Хятад, Индонез хоёр улс 10 тэрбум ам.доллар бүхий хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээнд талууд хүнс, эрчим хүч, технологи, биотехнологи зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцсон гэж Хятадын төрийн хэвлэл мэдээллээ
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ Энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. 
“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, Гашуунсухайнт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслүүд хэрэгжих боломжтой боллоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны найман баримт бичигт талууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болголоо. Үүнд: “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,   “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”зэрэг багтаж байгаа юм. 
Монгол Улс уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic-ийн чиглэлээр “Huawei”-тай хамтарна Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын технологийн компани “Huawei”-тай хамтран ажиллахаар болж, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. 
"Newmont" компани Кадиа уурхайг 2050 он хүртэл ашиглана Австралийн уул уурхайн "Newmont" компани тус улсын хамгийн том далд уурхай болох Кадиагийн үйл ажиллагааны зөвшөөрлийг 2050 он хүртэл сунгах хүсэлт гаргасан байна.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг улсын комисс хүлээж авлаа Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ)-ийг байгуулснаар жилд 20 сая тонн, цагт 3500 тонн түүхий нүүрсийг дэлхийн жишигт нийцсэн технологийн дагуу буталж, ангилж, хольж, дамжуулан ачих байдлаар хоёр улсын хил хооронд зөөж тээвэрлэх юм. Ингэснээр нүүрс тээврийн зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэйгээр олборлолтын хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой болох юм.
Н.Учрал: Нийт төслийн хугацаанд 5 тэрбум ам.долларын ашигтай ажиллана Өнөөгийн байдлаар Монгол Улсад 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэгдсэн нь дэлхийн ураны нөөцийн 3 хувийг бүрдүүлж байна. Нөөцийн хэмжээгээр дэлхийд 10-т жагсаж байна
Цөмийн энергийн тухай хуульд АМНАТ-ийн суурь, өсөн нэмэгдэх, тусгай гэсэн төрлүүдийг хуульчилна Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль түүнийг дагалдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКТ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ "Эрдэнэс Монгол" нэгдэл зургаан байршилд үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Эдгээр паркт хүнд үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдэд төрөөс дараах татварын хөнгөлөлт үзүүлэхийг Шадар сайд С.Амарсайхан “Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулганаар зарлалаа.
2025 онд дэд бүтцийн 38 шинэ төслийг санхүүжүүлнэ Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 орчим шинэ төсөл эхлүүлж нийтдээ 1,062 орчим төсөлд хөрөнгө хуваарилдаг байсан. Харин 2025 оны төсвийн төсөлд 640 төсөл, үүнээс дэд бүтцийн 38 шинэ төсөл санхүүжүүлнэ.
ХӨГЖЛИЙН ТӨСӨВ Cангийн яамны зүгээс 2025 оны төсвийг хөгжлийн бүтээн байгуулалтад чиглүүлж, төсвийн төлөвлөлтийн шинэчлэлтийг хийж чадсан гэж үзэж байна. Энэ хүрээнд дараах гурван шинэчлэлтийг хийсэн байна.
8 9 10 11 12 13 14