Мэдээ мэдээлэл
“ЭТИС” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээг үзэглэлээ
Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, GIZ хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Ульрике Эбелинг нар Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” /ЭТИС/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Аж үйлдвэрийн яам Санамж бичиг байгуулна
Аж үйлдвэрийн яам, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-тэй өнөөдөр хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурахаар болжээ.
Мега төслүүдийн талаар ярилцана
Монголын уул уурхай, эдийн засгийн салбарт хэрэгжиж буй томоохон Мега төслүүдэд тулгарч буй бэрхшээлүүд, төслийн санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар хөндөх “Мегатөсөл хөгжлийн форум”-ыг энэ сарын 29-нд Блю Скай зочид буудлын “Кристалл” танхимд зохион байгуулахаар болжээ.
Бүтэн сар “эзэнгүйдсэн” яамд
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газарт бүтцийн өөрчлөлт оруулж, зарим яамдыг татан буулгах, нэгтгэх зэрэг оролдлого хийж, үүнийгээ УИХ-аар батлуулсан ч өөрөө төд удалгүй танхимаараа огцорсон.
Уул уурхайн компаниудын ТУЗ-ийн гишүүд уулзалдав
“Эрдэнэс Монгол” компаниас өөрийн охин, хараат компаниудын ТУЗ-ийн гишүүдтэй уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд “Нээлттэй нийгэм хүрээлэн”-гийн багш Д.Байлыхүү “Компанийн ТУЗ-ийн сайн засаглалын нийтлэг жишээ ба Монголын өнөөгийн байдал” сэдвээр, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн
П.Очирбатын нийтлэлийн эмхтгэл хэвлэгдлээ
Монгол улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын “Дэлхийн эрдэс түүхий эдийн цогцолборт Монголын эзлэх орон зай” нийтлэлийн ном уншигч таны гар дээр очиж байна.
Newmont Индонез дэх зэсийн экспортоо үргэлжлүүлнэ
Индонез улс энэ он гармагц эрдсийн түүхий эд экспортлохыг хориглож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих шийдвэрийн хүрээнд өндөр татвар ногдуулах болсон юм. Харин энэхүү шийдвэрт тус улсад үйл ажиллагаа явуулдаг зэсийн томоохон хоёр компани болох Freeport McMoran, Newmont байгуулсан гэрээгээ зөрчиж байна хэмээн үйл ажиллагаа зогсоогоод байсан юм.
Freeport Индонезийн уурхайнхаа зэсийн экспортыг үргэлжлүүлнэ
Индонезийн Грасбэрг зэсийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг Freeport McMoran компани ирэх 8 дугаар сараас эхлэн зэсийн баяжмал экспортлохоор тус улсын Засгийн газартай өнгөрсөн баасан гаригт тохиролцжээ. Хоёр тал 6 сар удтал хэлэлцсэний эцэст ийнхүү тохиролцоонд хүрч чаджээ.
Ачинскийн газрын тос боловсруулах үйлдвэр дэлбэрч 7 хүн нас барав
Роснефть компанийн Красноярск дахь газрын тос боловсруулах хамгийн чухал үйлдвэр болох Ачинскийн үйлдвэр орон нутгийн цагаар өнгөрсөн ням гаригийн орой дэлбэрчээ. Тус улсын Онцгой байдлын яамны мэдээлж буйгаар уг дэлбэрэлтийн улмаас нийт 7 хүн нас барж, долоон хүн гэмтэж, өөр хоёр хүний талаар тодорхойгүй байгаа ажээ.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдалд “дүн тавив”
Канадын Бритиш Колумбын (UBC) их сургуулийн уул уурхайн чиглэлээр суралцдаг оюутнууд Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (ОҮИТБС) хамгийн сүүлд гаргасан 2012 оны тайланд хийсэн дүн шинжилгээгээ өчигдөр танилцууллаа. Уг семинарт мөн Монголын ОҮИТБС-ын ажилтнууд, байгаль орчин болон уул уурхайн чиглэлийн зарим төрийн бус байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.