Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл
Трансвест Монгол Сургалтын Институт албан ёсны нээлтээ хийлээ “Трансвест Монгол” ХХК нь 2010 онд хоёр ажилтантай байгуулагдаж байсан бол өнөөдөр 270 гаруй ажилчин, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий “Мэргэжлийн Сургалтын Институт”, материаллаг баазаас бүрдсэн гурван томоохон салбартай болон өргөжжээ.
Геологийн төв лаборатори шинэ ICP-MS төхөөрөмжтэй боллоо ГТЛ элементийн шинжилгээний технологиор тэргүүлж буй ICP-MS төхөөрөмжийг Монголд анх удаа Геологийн төв лаборатори суурилуулж, ажиллуулж эхлээд байна.
Сайншандын цогцолборт хөрөнгө оруулагчид уулзлаа Олон улсын төслийн санхүүжилтийн ассоциациас /IPFA/ Монгол улсад анх удаа “Төслийн санхүүжилт ба Монголд хөрөнгө оруулах боломж” сэдэвт уулзалтыг “Blue Sky”-д зохион байгууллаа. Уулзалтыг Монголын анхны төслийн санхүүжилтын компани “Либерти партнерс”, “”Сидлей Аустин” хууль зүйн фирм хамтран зохион байгуулж, “Рио Тинто” групп ивээн тэтгэжээ.
К. Макрей З. Энхболдтой уулзав “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Камерон Макрей УИХ-ын даргатай уулзжээ. Өнгөрсөн баасан гаригийн орой уулзалт болсон бөгөөд ноён Макрей “Оюутолгой” төсөл эхний хүдрээ авах цаг ойртсоныг Спикерт танилцуулсан бололтой.
“Mining Mongolia 2012” үзэсгэлэн нээгдлээ Уул уурхай, барилгын тоног төхөөрөмжийн “Mining Mongolia 2012” “Building & Construction 2012” үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн тоног төхөөрөмжийн чиглэлээр Монголд зохион байгуулагдаж байсан үзэсгэлэнгүүдээс хамгийн том хэмжээнийх гэдгээрээ онцлог юм. Үзэсгэлэнг “Allworld Exhibitions” компани зохион байгуулж байгаа юм.
“Future Mongolia”-д технологийн дэвшлийг танилцуулж байна Уул уурхай, барилга угсралтын тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн “Future Mongolia” өнөөдөр өглөө 10:00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборын төвд эхэллээ. Энэхүү үзэсгэлэнд өөрсдийн тоног төхөөрөмж, үйл ажиллагаагаа танилцуулахаар 14 орны 100 гаруй компани хүрэлцэн ирсний дотор Германы 70 гаруй компани байгааг үзэсгэлэнгийн зохион байгуулагч тэмдэглэлээ.
Америкийн занар өрөмдөгчид чуулна АНУ-д өрөмдлөгийн шинэ технологи хэрэгжүүлж эхэлснээр шатдаг занарын хайгуул эрчимжиж, томоохон бизнес эрхлэгчид занарын ордуудыг ихээр худалдан авч байна. Шатдаг занараас маш их хэмжээний хий авах боломжтой нь нотлогдсоноор мартагдах шахсан нефтийн хуучин уурхайнууд бараг “шүтээн” болсон. Гэвч өрөмдлөгийн шинэ технологийг хэрэгжүүлэхэд багагүй саад тулгараад байгаа аж.
16 17 18 19 20