Мэдээ мэдээлэл
К. Макрей З. Энхболдтой уулзав
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Камерон Макрей УИХ-ын даргатай уулзжээ. Өнгөрсөн баасан гаригийн орой уулзалт болсон бөгөөд ноён Макрей “Оюутолгой” төсөл эхний хүдрээ авах цаг ойртсоныг Спикерт танилцуулсан бололтой.
“Mining Mongolia 2012” үзэсгэлэн нээгдлээ
Уул уурхай, барилгын тоног төхөөрөмжийн “Mining Mongolia 2012” “Building & Construction 2012” үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн тоног төхөөрөмжийн чиглэлээр Монголд зохион байгуулагдаж байсан үзэсгэлэнгүүдээс хамгийн том хэмжээнийх гэдгээрээ онцлог юм. Үзэсгэлэнг “Allworld Exhibitions” компани зохион байгуулж байгаа юм.
“Future Mongolia”-д технологийн дэвшлийг танилцуулж байна
Уул уурхай, барилга угсралтын тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн “Future Mongolia” өнөөдөр өглөө 10:00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборын төвд эхэллээ. Энэхүү үзэсгэлэнд өөрсдийн тоног төхөөрөмж, үйл ажиллагаагаа танилцуулахаар 14 орны 100 гаруй компани хүрэлцэн ирсний дотор Германы 70 гаруй компани байгааг үзэсгэлэнгийн зохион байгуулагч тэмдэглэлээ.
Америкийн занар өрөмдөгчид чуулна
АНУ-д өрөмдлөгийн шинэ технологи хэрэгжүүлж эхэлснээр шатдаг занарын хайгуул эрчимжиж, томоохон бизнес эрхлэгчид занарын ордуудыг ихээр худалдан авч байна. Шатдаг занараас маш их хэмжээний хий авах боломжтой нь нотлогдсоноор мартагдах шахсан нефтийн хуучин уурхайнууд бараг “шүтээн” болсон. Гэвч өрөмдлөгийн шинэ технологийг хэрэгжүүлэхэд багагүй саад тулгараад байгаа аж.