Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл
Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа Уул уурхайн яам, Швейцарийн холбооны улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн яамны дэргэдэх Швейцарийн Хөгжлийн агентлаг /ШХА/ болон Азийн сангийн хооронд “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог хангах” төслийн II үе шатыг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Уул уурхайн яаман дээр боллоо
Монголын баяжуулагчид мэргэжлийн баяраа тэмдэглэнэ Монголын баяжуулагчид энэ сарын 14-15-ны өдрүүдэд Эрдэнэт хотод уулзаж, холбооныхоо 15 жилийн ойн баярыг тэмдэглэх гэж байна.
Н.Алтанхуяг: Бондоос 400 орчим сая доллар үлдсэн Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй долоо хоног бүр “Ерөнхий сайдын 30 минут” нээлттэй уулзалтыг зохион байгуулж байгаа.
“Mine tech 2013” шинэ технологиудыг танилцуулж байна Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци /МУУҮА/ одоогоос зургаан жилийн өмнө уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн олон улсын анхдугаар үзэсгэлэнг зохион байгуулж байсан түүхтэй.
Оюутолгойг онилсон айлчлалууд Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр сонирхолтой арваны яг ойн өдөр Монгол нутагт хөл тавьжээ. 2003 оны гуравдугаар сарын 19-нөөс 20 –нд шилжих шөнө Эвслийн цэргүүд Багдадыг Томагавк пуужингаар анх буудсаныг ертөнцийн зон олон яахин мартах билээ.
“Вагнер Ази” хэрэглэгчдийнхээ саналыг сонсч байна АНУ-ын “Катерпиллар” брендийн албан ёсны дистрибьютор “Вагнер Ази” компанийн харилцагчдын уулзалт семинар өнөөдөр эхэллээ. Харилцагчидтайгаа уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонсохын зэрэгцээ сүүлийн үеийн техник технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилго агуулдаг энэхүү семинар тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.
Уул уурхайн бодлого боловсруулах Ажлын хэсэг байгуулагджээ Монгол улсын Ерөнхийлөгчийн захирамжаар энэ сарын долооны өдөр Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулжээ.
Н.Алгаа: Minetech олон “дүү” дагуулсан нь бидний хувьд том хариуцлага Энэ сарын 27-29-нд “Мишээл экспо” төвд “Mine Tech-2013” үзэсгэлэн болно. Үзэсгэлэнгийн талаар Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаатай ярилцлаа.
Future Mongolia бол Монголын эерэг хөгжлийн илэрхийлэл “Future Mongolia” олон улсын түвшний тоног төхөөрөмжийн үзэсгэлэн Монголд хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Ирэх зургадугаар сарын 19-22-нд болох гэж буй “Future Mongolia” үзэсгэлэнгийн Монголд өгөх эерэг нөлөөний талаар Германы Элчин сайдын яамны Дэд тэргүүн бөгөөд Элчин зөвлөх Клаус Венделбергертэй ярилцлаа.
“Оюутолгой” компанийн сарын төсвийг баталжээ “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн хурал хоёр өдөр үргэлжилж, түр завсарлаад байна. Өчигдөр Хувь нийлүүлэгчдийн хурлын зүгээс компанийн ТУЗ-ийг хуралдуулж, зарим асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн.
Хувь нийлүүлэгчдийн эхний хурал хүнд нөхцөлд болов Оюутолгой ордын ашиглалтын асуудлаар хувь нийлүүлэгч талууд хоёр дахь өдрөө ярилцах гэж байна. Хувь нийлүүлэгч Рио Тинто ба Монголын Засгийн газрын өндөр түвшний хэмжээнд уулзалт эхэлсэн бөгөөд эхний өдрийн тухайд талууд өөрсдийн хатуу байр сууриа илэрхийлцгээжээ.
Шилжүүлэн ачих байгууламжийн өртөг 680 сая ам.доллар Монголын уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрсний экспорт дагасан төмөр замын ачаа эргэлтийг жилд 30 сая тоннд хүргэнэ гэж төлөвлөж буй. Энэ ачаа эргэлтийг УБТЗ компани дангаар зөөж чадахгүй нь тодорхой юм.
М.Энхсайхан Х.Баттулгыг мэтгэлцээнд дуудлаа “Монголын төмөр зам”-ын захирлын албыг хашиж байсан М.Энхсайханыг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэрбээр энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн бага хурлын үеэр М.Энхсайхан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг мэтгэлцээнд дуудаж буйгаа олон нийтэд зарлалаа.
Санхүүгийн зээлийн эрсдэлийн талаар ярилцана Санхүүгийн зохицуулах хорооноос “Санхүүгийн зээлийн эрсдэлийн удирдлага 2013” сэдэвт уулзалтыг энэ сарын 25-нд “Чингис” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Уулзалт үндсэн таван хэсгээс бүрдэх бөгөөд Санхүүгийн зах зээлийн нэгдсэн хуралдаан, хөрөнгийн, үнэт цаасны, даатгалын, бичил санхүүгийн зэх зээл гэсэн сэдвээр ярилцах юм.
Норвеги туршлагаа хуваалцлаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Норвегийн уул уурхайн менежмент” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Mongolia Mining 2013 үзэсгэлэн болно Mongolia Mining олон улсын уул уурхайн экспо 2013 оны 4 дүгээр сарын 19-20-нынб өдрүүдэд Улаанбаатар хотноо “Мишээл Экспо” төвд 3 дахь удаагаа явагдах гэж байна.
Шилдэг сэтгүүлээр Mongolian Mining Journal шалгарав Арванхоёрдугаар сарын 25-ны жавар эрчилсэн өвлийн үдшээр Монголын сэтгүүлзүйн салбар шилдгүүдээ шалгаруулж, хүндэтгэн өргөмжлөв. “Монголын Радио Телевизийн Академи”-аас санаачлан, “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллийн Сайтуудын Ассоциаци”-аас зохион байгуулдаг “Болор үзэг” уралдаан цэнгүүн сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн эзэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад “Болор үзэг” өргөмжлөл хүртээн алдаршуулдаг уламжлал тогтоод цөөнгүй оныг үдэж буй.
Антарктидын 0 цэг дээр Монгол хүн анх удаа очино ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн профессор, Монголын Антарктидын нийгэмлэгийн тэргүүн Л.Дүгэржав өмнөд туйлын газар зүйн 0 цэг дээр очихоор өнгөрсөн бямба гаригт Антарктидыг зорьлоо. Тус цэгийг Амундсен Скотт гэж нэрлэдэг бөгөөд Монгол хүн анх удаагаа очих гэж буй нь энэ юм. Хойд туйл болон өмнөд туйлыг холбосон 0 цэгийг ертөнцийн зулай ч гэдэг.
Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын дэд бүтцийн асуудлаар ярилцлаа Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн тоо өсч байгаатай холбогдуулж 2012 онд Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтуудад нүүрс тээврийн гарцын өргөтгөл хийсэн билээ. Ингэснээр тус хоёр боомт жилд дунджаар 30 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай болжээ.
Сэтгүүлзүйн анхдагчдад батламж гардуулав Монголын Сэтгүүлчдийн эвлэлээс Сэтгүүлзүйн салбарын анхдагчдад батламж олгодог уламжлалтай. 2012 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагт энэхүү хүндтэй цолыг хүлээн авах хэвлэлийн редакциуд Монголын Хэвлэлийн хүрээлэнд цуглажээ.
15 16 17 18 19 20