Ярилцлага
RPM Global: Монголын өөдрөг төлөвт итгэлтэй байна
“RPMGlobal” компани нь уул уурхайн технологийн бүтээгдэхүүн болон зөвлөх үйлчилгээний чиглэлд 50 гаруй жилийн туршлагатай дэлхийн тэргүүлэх компани юм. Бид Австралийн хөрөнгийн биржид 2009 онд олон нийтэд хувьцаагаа гаргасан бөгөөд 13 улсад 23 салбартайгаар ажиллаж байна. Монгол, Казахстан, Хятад зэрэг нийт 125 гаруй оронд уул уурхайн салбарын төсөл дээр нь ажилласан байдаг. 400 гаруй техникийн шинжээч болон 2000 гаруй тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн манай дэлхийг хамарсан баг хамт олон уул уурхайн голлох бүс нутагт ажилладаг. Тодруулбал дэлхийн өнцөг булан бүрт, уул уурхайн голлох бүсүүдэд хүрч ажилладгийн хувьд манай шинжээчид тухайн орны онцлог, соёл, нөхцөл байдлыг маш сайн ойлгож мэддэг.
Дэйв Воусэн: Ашигт малтмалын экспортоор Монгол, Австрали өрсөлддөг ч хамтран ажиллаж, голлох нийлүүлэгчид байх боломжтой
2019 оны нэгдүгээр сараас Монгол Улсад томилогдон ажиллах болсон Австрали улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэйв Воусэнтэй хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа уул уурхай, боловсрол, хөрөнгө оруулалтын асуудлаар MMJ-ийн Э.Оджаргал ярилцсан юм.
Юуны өмнө, Та өөрийн мэргэжил болон дипломат ажлын замналын талаар MMJ-ийн уншигчдад танилцуулна уу?
Аав маань Австралид цагаачлан ирсэн хүн. Иймд би хүүхэд насандаа Австралийн өөр өөр хэл соёл, ёс заншилтай танилцаж өссөн юм. Миний бие олон улсын харилцааг сонирхсоор ирсэн. Их сургуульд санхүүгийн удирдлага, төрийн бодлогын чиглэлээр суралцсан хэдий ч ажил мэргэжлийн гараагаа анх эхлэхдээ боловсрол, нийгэм хамгааллын салбарт голдуу ажиллаж байлаа.
Ч.Отгочулуу: Эрдэнэс Тавантолгойн IPO дээр төрийн өндөрлөгүүдийн нэгдмэл байр суурь дутагдалтай
Дэлхийн уул уурхайн салбарын анхаарлын төвд буй Монголын коксжих нүүрсний Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах оролдлогыг үе үеийн Засгийн газрын зүгээс хийж байсан ч бүтэлтэй болоогүй. Харин тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийг “Эрдэнэс Монгол” ХХК-иас салган Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хариуцуулснаас хойш салбарын яам олон улсын бирж дээр гаргах төлөвлөгөө боловсруулан идэвхтэй ажиллаж байгаа билээ.
Б.Соёл-Эрдэнэ: “Саплай Чэйн” ирэх оны гуравдугаар сард “show room”-ээ нээнэ
“Саплай Чэйн” /Supply Chain/компани нь харилцагч үйлчлүүлэгчдийнхээ захиалгын дагуу эрэлт хэрэгцээнд нь тулгуурласан, чанартай, баталгаатай, найдвартай тоног төхөөрөмжүүдийг Англи, АНУ, Канад, Австрали, Герман, БНХАУ, БНСУ зэрэг орноос түргэн шуурхай нийлүүлж байна. Тус компанийн Бизнес хөгжлийн менежер Б.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.
Автоматжуулалт нь уурхайчдад шинэ чадварт суралцах шаардлагыг авчирна
Австралийн уул уурхайн салбар нь дэлхийн уул уурхайн салбарт өөрийн худалдааны цар хүрээ болон технологийн ноу-хаугаар сайн танигдсан. Тиймээс MMJ-ийн Б.Төгсбилэгт Квийнслэндийн их сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн хүрээлэнгийн Трансформатив сургалтын хэсгийн Хөтөлбөрийн ахлах Робин Эванстай салбарын хүрээний чухал асуудлаар ярилцлаа.
Д.Цэдэнбалжир: Газрын тосны үйлдвэрийн төсөл дээр алдах эрх байхгүй
Монгол Улс Газрын тосны үйлдвэр байгуулахаар хэд хэдэн удаа шав тавьж байсан ч биеллээ олж байсан нь үгүй. Энэ удаад, тодруулбал У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны нэг томоохон зорилт нь Газрын тосны үйлдвэрээ байгуулж, ашиглалтад оруулах. Гэсэн хэдий ч салбарын мэргэжилтнүүдийн санааг зовоож буй зүйл бол үйлдвэрийн гол түүхий эд болох газрын тосны нөөц.