Төмрийн хүдэр
“Чайналко” Симандоу ордыг худалдан авах санал тавьжээ
Хятадын “Чайналко” компани төмрийн хүдрийн Симандоу ордыг бүхэлд нь худалдан авах саналыг Гвиней улсын Засгийн газарт тавьсан байна. Жилд 100 сая тонн хүдэр олборлох тооцоотой нийт 20 тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү төслийг Хятадын компани дангаар хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.
Төмрийн хүдрийн борлуулалтын гэрээний үнээс тооцож роялти ногдуулна
Төмрийн хүдрийн салбарынхны удаан хүлээлгэсэн шийдвэр буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “жишиг үнэ” бус гэрээний үнээр тооцож авдаг болох тогтолцоонд шилжихээр боллоо. Төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд буурсаар нэг тонн нь ердөө 50 гаруй ам.доллар болоод буй энэ үед уг шийдвэр нь цагаа олсон алхам болж байна. Одоогийн байдлаар Монголын нэг тонн 55-58%-ийн агуулгатай төмрийн хүдрийн хилийн үнэ 40 ам.долларт ч хүрэхгүй байгаа юм.
Төмрийн хүдрийн үнэ өсч, коксжих нүүрснийх буурав
Ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд нэлээд уналттай байгаа билээ. Өнгөрсөн сарын байдлаар нэг тонн коксжих нүүрсний FOB үнэ Австралийн боомтууд дээр 102 доллар байсан юм. Харин өчигдрийн байдлаар үнэ дахин буурч, 98.9 долларын үнэтэй болжээ. Гэхдээ энэхүү үнийн бууралт он гарснаас хойшхи анхны тохиолдол биш юм.
Төмрийн хүдрийн экспорт 10 сая тоннд хүрнэ
Монгол улс өнгөрсөн 2013 оны байдлаар 6.7 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь манай улсын хувьд түүхэн дээд амжилт болж байна. Харин экспортын хэмжээ 2016 он гэхэд 10 сая тоннд хүрэх тооцоог Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо гаргажээ.