Шинэ мэдээ
Ерөнхий сайд “Рио Тинто”-ийн Гүйцэтгэх захиралтай уулзалт хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмтой уулзалт хийнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Якоб Стаусхольмтой өмнө нь хоёр удаа цахим уулзалт хийж байсан юм.
Н.Тавинбэх: Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангах нь бидний нэг том зорилт
Эрчим хүчний салбар хүндхэн сорилттой жилүүдийг туулж байна. Ковид-19 эрчим хүчний салбарт тодорхой нөлөө үзүүлж буй нь мэдээж. Цар тахлын энэ үед иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Засгийн газар цахилгаан, дулааны үнийг хэрэглэгчдийн өмнөөс төлөөд багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ энэ нь эрчим хүчний салбарын ачаалалд нөлөөлөхүйц шийдвэр байсан. Өнөөдөр эрчим хүчний ачаалал хэр байна вэ?
Сэтгүүлийн хамт олон та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилдээ 4-6%-ийн өсөлттэй. Цахилгаан, эрчим хүчний нийт хэрэглээ 2020 онд 8,850.5 сая кВт*ц байсан, үүний 80.7%-ийг дотоодын үйлдвэрлэл буюу дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр, дизель станцын үйлдвэрлэл, 19.3%-ийг импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ эзэлж байна. 2020 онд төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 1308 МВт хүрсэн бол 2021-2022 оны өвлийн их ачааллын үед 1371 МВт хүрэх төлөвтэй байна.
“Багануур” ХК экскаваторын 4 дэх шанагаа үйлдвэрлэжээ
Дотооддоо техникийн тоног төхөөрөмж үйлдвэрлэснээр цар тахлын улмаас хил гааль хаалттай, бэлдэц төмрийн олдоц муу, дээр нь техник хэрэгсэл нь үнэтэй байгаа энэ үед дотоод нөөц боломжоо ашиглаж хэмнэлт гаргасан ажилд тооцогдож буй юм. Тухайлбал, “Багануур” ХК-д ашиглагдаж буй ЭШ-10/70 маркийн дөрөв алхагч экскаватор нь жилд дунджаар 7 сая шоо метр уулын цулын ажил гүйцэтгэдэг аж. Ийм хэмжээний ажил гүйцэтгэхэд жилд хоёр ширхэг шанага худалдан авах шаардлагатай болдог байна. Импортын шанага нь зах зээлд тус бүр 250-300 сая төгрөгийн үнэтэй байдаг юм. Харин дотоод нөөц бололцоогоо ашиглаж өөрсдөө үйлдвэрлэхэд ердөө 90 сая төгрөг зарцуулж байгаа ажээ.
Fortescue Metals 2040 онд нийлүүлэлтийн сүлжээн дэх хүлэмжийн хийн ялгаруулалтаа бүрэн арилгах амлалт өгөв
Австралийн төмрийн хүдрийн дөрөв дэх томоохон компани “Fortescue Metals Group” үйл ажиллагааны хүрээн дэх шууд болон шууд бус (scope/хамрах хүрээ 1 болон 2) хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2040 он гэхэд арилгах амлалт өнгөрсөн онд өгсөн байсан юм. Улмаар энэ оны гуравдугаар сард уг хугацааны товыг 2030 он болгож наашлуулсан. Энэ нь “Рио Тинто”, “BHP”, “Вале” зэрэг томоохон компаниудаас даруй 20 жилээр эрт зорилтдоо хүрнэ гэсэн үг. Гэхдээ үүнд нийлүүлэлтийн сүлжээн дэх хүлэмжийн хийн ялгаруулалт буюу үйл ажиллагаанд хамааралгүй хэсгийг (scope/хамрах хүрээ 3) бууруулах амлалт багтаагүй байсан юм. Тэгвэл тус компани аравдугаар сарын 5-нд уг амлалтыг 2040 он гэхэд биелүүлэхээ мэдэгджээ. Ингэснээр тус компани хүлэмжийн хийн ялгаруулалтаа бүрэн хэмжээгээр бууруулах зорилтыг хамгийн эрт биелүүлэх олборлогч компаниар тодорч байна.
Алтны ханш инфляцаас үүдэлтэйгээр өсөж эхэллээ
Дэлхийн зах зээлд алтны ханш унц тутамдаа 1870 ам.долларт хүрч өссөн нь өнгөрсөн зургадугаар сарын дунд үеэс хойших дээд хэмжээ юм. Голлох эдийн засагтай орнуудад инфляцийн хэмжээ нэмэгдэж байгаа нь ийнхүү найдвартай хөрөнгө оруулалт буюу алт руу хошуурахад нөлөөлж байна. Цаашид үнэт металууд буюу алт, мөнгөний ханш үргэлжлэн өснө гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.
Төрөөс 2022 онд баримтлах мөнгөний бодлогыг баталлаа
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж (2021.11.18) баталлаа. Ирэх оны мөнгөний бодлого нь цар тахлын хүндрэлийг даван туулах, сорилт хүндрэлийн үед санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчин болон дэд бүтцийг тасралтгүй хѳгжүүлэх, түүнчлэн тэгш бус байдал, цаг уурын ѳѳрчлѳлт зэрэг эдийн засгийн урт хугацааны томоохон асуудлуудад анхаарал хандуулснаараа онцлог болж байна.
БНХАУ болон Монгол Улс төмөр замын огтлолцлын цэгээ тохиролцлоо
Монгол Улсын хувьд 2022 онд 36.7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Төлөвлөгөөг биелүүлэхийн тулд хилийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнтэй холбоотой Монгол Улсын Засгийн газар нүүрс тээврийн сайжруулах олон ажил хийж байна. Засгийн газрын өнөөдрийн /2021.11.17/ хуралдаанаар төмөр замын огтлолцлын цэгийг тогтоох шийдвэр гаргажээ. Тодруулбал, сүүлийн 7-8 жилд шийдвэрлэж чадахгүй байсан Гашуунсухайт, Ганцмод боомтын улсын хилээр дайран өнгөрөх төмөр замын солбицлын цэгийг тодорхой болгосон байна. Ингэхдээ энэ сарын 12-нд БНХАУ-ын талаас Монголын талд ирүүлсэн нот бичгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах үүргийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгажээ.
Хятадын зах зээлд коксжих нүүрсний үнэ 9%-иар буурлаа
Хятадын Далианы түүхий эдийн бирж дээр коксжих нүүрсний (DJMcv1) ханш 9%-иар (2021.11.16) буурч 1874 юань/тонн хүрчээ. Сүүлийн өдрүүдэд түүхий эдийн нийлүүлэлт нэмэгдэхийн сацуу коксын үйлдвэрүүдийн эрэлт буурч байгаа нь коксжих нүүрсний үнэ буурах нөхцөл болж байна. Гангийн үйлдвэрүүд ч коксын худалдан авалтаа багасгах болжээ.
“Эрдэнэс Тавантолгой” баяжуулах үйлдвэрийн гүйцэтгэгчээр сонгосон “Синостийл”-ийн талаар мэдэгдэл гаргалаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй нээлттэй тендертэй холбоотой мэдэгдэл гаргасан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгой ордод түшиглэсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг техник-эдийн засгийн үндэслэлийн дагуу 2021 оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулахаар дунд хугацааны төлөвлөгөөндөө тусгасан.
Ногоон эдийн засгийн бодлого: Хүсэл, хясал
КОВИД-19 цар тахлын хажуугаар эрчим хүчний хямрал дэлхий нийтийг нэрвэж эхэллээ. Нийлүүлэлтийн хомсдлоос үүдэн Европ тивд хэрэглээний хийн үнэ энэ аравдугаар сард тав дахин нэмэгдсэн, залгуулаад газрын тосны нийлүүлэлт доголдож эхлээд байна. Дэлхийн улс орнуудын эдийн засагт үүсээд байгаа өнөөгийн тогтворгүй байдал цар тахлаас ихээхэн хамаарч байгаа ч цар тахлаас хамааралгүй өөр олон хүчин зүйл мөн нөлөөлж байна.
“Премиум Конкрит” компани шилдэг туслан гүйцэтгэгчээр шалгарлаа
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр ажилладаг “Премиум Конкрит” компани нь “Рио Тинто” группийн 2020 оны аюулгүй ажиллагааны “Шилдэг туслан гүйцэтгэгч”-ээр шалгарлаа. “Рио Тинто” групп Гүйцэтгэх захирлын нэрэмжит аюулгүй ажиллагааны шагналыг жил бүр гардуулдаг. Тус шагналыг аюулгүй ажиллагааны тогтвортой, шилдэг үзүүлэлтийг гаргасан, манлайлагч, оролцоог хангасан, ноцтой эрсдэлийн удирдлага болон сургамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн уурхайнууд болон баг хамт олонд олгож, сайшаан урамшуулдаг юм.
ОХУ-ын коксжих нүүрсний экспорт есдүгээр сард 13.7%-иар буурлаа
ОХУ-ын коксжих нүүрсний экспорт өнгөрсөн есдүгээр сард 3.58 сая тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 16.6%-иар өссөн бол сарын өмнөхөөсөө 13.7%-иар буурсан байна. Үүний 1.28 сая тонныг Хятад руу экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 85.6%-иар өссөн тухай “Фэнвэй Энержи” мэдээллээ. Оны эхний есөн сарын байдлаар Хятад улс ОХУ-аас нийт 7.75 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 77.4%-иар өссөн дүн болохыг Хятадын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.
Саусгоби уурхайн үйл ажиллагаагаа түр зогсоожээ
Цар тахалтай холбоотойгоор тус компани оны хоёрдугаар улиралд үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм. Хэдийгээр уурхайн олборлолтыг гуравдугаар улиралд сэргээсэн ч Сэхээ боомтын нэвтрэлтийг түр зогсоосноос үүдэн арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа дахин түр зогсоогоод байгаа тухай мэдээлжээ. Учир нь аравдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Өвөрмонголын Алшаа аймгийн Эзнээ хошуунд цар тахлын халдвар бүртгэгдсэнээр халдвар хамгааллын дэглэмийг чангатгах болсон юм.
Б.Лхагважав: Хөрөнгө оруулалтын, Иргэний, Эрүүгийн хуулиуд хэрхэн өөрчлөгдөхийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна
2012 оны аравдугаар сарын 25-нд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн үр өгөөжийн шилжүүлэг явагдаагүй. Харин энэ хуультай холбоотойгоор хэд хэдэн хүнийг шоронд явуулсан. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд нар. Үүнийг хүмүүс мэддэггүй юм. 2011 онд Монголын эдийн засаг 17%-иар өссөн. Үүний дараа 2012 оны зургадугаар сард УИХ-ын сонгууль болж, Засгийн эрх солигдсон. Удалгүй мөн оны наймдугаар сараас уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ унаж эхэлсэн. Ингээд шинээр бүрдсэн Засгийн газар Оюутолгой, Тавантолгойн төслийг зогсоосон. Үүний улмаас 2012 оны аравдугаар сард дөрвөн тэрбум ам.долларт хүрч байсан хөрөнгө оруулалт 100 сая ам.доллар болтлоо унасан.
Монгол Улсын 2022 оны төсвийг эцэслэн баталлаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг тус тус бүхэлд нь эцэслэн (2021.11.12) баталлаа.
Уул уурхайн компаниуд 608.5 сая мод тарьж ургуулахаар боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсэн томоохон аж ахуйн нэгжүүд Батламжид гарын үсэг зурах ёслол (2021.11.12) Төрийн ордонд боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн оролцлоо. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин үндэсний компаниуд нийт 608.500.000 модыг 2030 он хүртэлх хугацаанд тарьж ургуулж, арчлан хамгаалахаа баталгаажуулав.
Хятад нүүрсний хэрэглээгээ 2026 оноос аажмаар бууруулж эхэлнэ
Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн болон АНУ, Хятад уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар ирэх арван жилийн хугацаанд хамтран ажиллах тунхаг бичигт (2021.11.10) үзэглэлээ. Уг баримт бичигт АНУ-ын Уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгч Жон Кэрри, Хятадын уур амьсгалын тусгай төлөөлөгч Сиэ Жэньхуа нар гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж ирэх оны эхний хагаст багтааж метан хийн ялгаруулалтыг бууруулах талаар ямар ажлууд хийх төлөвлөгөөг дэлгэх ажээ. Үүнээс гадна 2025 онд талууд Парисын хэлэлцээрийн хүрээнд 2035 он хүртэл хэрэгжүүлэх зорилтот үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулах юм байна.
Төсөв 2022: Баялгийн сангийн шинэчлэлийн төлөвлөгөө
Хачирхалтай зохицуулалт бүхий маш том төсөв айсуй. Төсөв жил ирэх бүр тэлж уул уурхайн салбарынхан ч үүрэг хариуцлагаа мэддэг болжээ. Гэхдээ уул уурхайн төсөв ярихаас өмнө нэг чухал сэдвийг хөндөх шаардлагатай. Монгол Улс уул уурхайгаас олдог орлогоо баялгийн санд хуримтлуулж түүгээр нь сэтгэл өег явах өдрүүд өндөрлөж байна. Энэ тухай айсуй оны төсвийн төсөлд “Ирэх онд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг…уул уурхайн баялгийн өгөөжид суурилсан “Хуримтлалтай монгол хүүхэд” хөтөлбөр хэлбэрээр хэрэгжүүлэх боломж бүрдэх” тухай тайлбарлажээ.
“Степ голд” алтны төслийнхөө өргөтгөлд зориулж 65 сая долларын санхүүжилт босгов
Дорнод аймагт орших Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Степ голд” компани уг төслийн хоёр дахь шатны ажилд зориулж 65 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулснаа мэдээллээ. Уг санхүүжилтийн дийлэнхийг буюу 59.7 сая ам.долларыг (170 гаруй тэрбум төгрөг) Алт-2 хөтөлбөрийн хүрээнд олгож буй зээлээр бүрдүүлж байна. Зээлийн санхүүжилтийг Монголбанкнаас Худалдаа, хөгжлийн банкаар дамжуулан гурван жилийн хугацаатайгаар олгож буй бөгөөд зээлийн хүү нь жилийн 9%-тай байх ажээ.