Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Дэлхийн эрчим хүчний хэрэглээ, өөрчлөлт Эрчим хүчний хүртээмж нь сүүлийн хэдэн зууны туршид өөрчлөгдлөө. Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд нээгдээд зогсохгүй эхлээд чулуужсан түлш, дараа нь цөмийн эрчим хүч, усан цахилгаан станц, одоо бусад сэргээгдэх технологид шилжлээ.
Европын Холбоо, Австрали чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллана Европын холбоо болон Австрали улс чухал болон стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын салбарт хамтран ажиллах Санамж бичигт мягмар гарагт гарын үсэг зурлаа. Европын Холбоо критикал минералын нийлүүлэлтээ төрөлжүүлж, Хятад, Оросоос хараат байдлаа бууруулж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгахын тулд эдийн засгаа өөрчилж байна.
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Х.МӨНХЖАРГАЛ ТОМИЛОГДЛОО Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаа дууссантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томиллоо.
2023 онд Хятад, Австрали, Орос улс хамгийн их алт олборложээ Хятад улс 2023 онд дэлхийн нийт үйлдвэрлэлийн 12 гаруй хувийг дангаараа тэргүүлж, Австрали, Орос удаалжээ.
Ханган нийлүүлэлтийн MINEPRO үзэсгэлэнгийн танилцуулах уулзалт боллоо Холбооны үйл ажиллагааны талаар болон, олон улсын ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн MINEPRO 2024 арга хэмжээний талаар танилцуулах уулзалтыг нээж Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал
"ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТ БОЛОН МЕТАЛЛУРГИ" сэдэвт чуулган боллоо чуулганыг yул уурхайн инженерийн шийдэл болон тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн тэргүүлэх үйлчилгээ үзүүлэгч Орем трейд ХХК OREM TRADE LLC ,“Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо”, Финлянд Улсын “Меtso" Metso компани хамтран 5 сарын 22-нд зохион байгууллаа. 
БНХАУ-ын үйлдвэрлэл технологийн паркуудад ажиллаж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа “Эрдэнэс монгол” нэгдэл, түүний бүрэлдэхүүний компани болох  “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөлөгчид саяхан БНХАУ-ын Ханжоу хотын Жөжяны их сургуульд ажиллаж,   үйлдвэрлэл технологийн парк байгуулсан туршлага, стратеги, инновац, аж үйлдвэржилтийн төлөвлөлтийг судаллаа. 
С.Батцэнгэл: Бид дэлхийн технологийн хөгжлөөс хоцрох ёсгүй “Кей Ди” ХХК-ийн Технологи хариуцсан захирал С.Батцэнгэлтэй  уул уурхайн салбарт  нэвтэрч буй хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, программ  хангамжийн талаар ярилцлаа.  
МАК компани БНХАУ-ын Huawei компанитай хамтран нарны цахилгаан станц байгуулахаар боллоо Түлхүүр гардуулах нөхцөлтэй байгуулагдсан уг гэрээний хүрээнд Төв, Дорноговь, Дундговь аймагт байрлах МАК-ийн үйлдвэр, уурхайд 40МВт-ын нарны цахилгаан станц болон 90МВт-ын цэнэг хураагуур байгуулагдаж эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр шийдэхээр болж байна.
Австрали нүүрсний станцаа хаахаа хойшлууллаа Салхи, нарны хүчин чадал одоогоор хангалтгүй байгаа тул Австрали хамгийн том нүүрсний цахилгаан станцаа хаахаа хойшлуулж байна.
Баялагтаа эзэн болох  нэг алхам Газрын хэвлийн баялгаас олж байгаа ашгаа иргэддээ тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилж, ирээдүй хойч үедээ өв үлдээх тухай олон жил дуншсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг парламентын хугацаа шувтрах үед буюу 2024 оны 4 дүгээр сарын 19-нд баталлаа. Сонгууль хаяанд ирсэнийг ч хэлэх үү, он удаан жил яригдсан дээрх хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлж, хагас сар хүрэхгүй хугацааны дотор батлав.  
М.Дагва: Монгол Улсын чухал ашигт малтмалын жагсаалтыг гаргахаар ажиллаж байна “Чухал ашигт малтмал: Монголын болон глобаль чиг хандлага, бодлого, практик” сэдэвт эрдэс баялгийн семинар өнгөрсөн мягмар гарагт /2024.05.22/ боллоо.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн зарим санхүүжилтийг шийдвэрлэлээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой зарим арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэв.
Бодлогын хүү, геополитикийн эрсдэлийн улмаас  алтны үнэ 2450 ам.долларт хүрлээ Даваа гарагт алтны үнэ нэг унци нь 2450 ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлого зөөлөрч, геополитикийн байдал улам хурцадна гэсэн хүлээлт алтны ханшийг дахин өсгөв. 
Зэсийн үнэ 56 жилийн өмнөх дээд амжилтаа давтлаа Зэсийн үнэ дахин өслөө. Даваа гаригт 7 дугаар сард нийлүүлэх зэсийн үнэ нэг фунт нь 5.1990 ам.доллар буюу нэг тонн нь 11,460 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоолоо.
ОХУ, Хятад улс “Сибирийн Хүч-2” хийн хоолойн гэрээнд удахгүй гарын үсэг зурна МОСКВА, 5-р сарын 17 (Ройтерс) - ОХУ, Хятад нар удахгүй “Сибирийн Хүч-2” хийн хоолойн гэрээ байгуулна гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак хэлснийг Интерфакс агентлаг иш татжээ. Энэхүү хоолойгоор Оросын хий Хятад руу нийлүүлэгдэнэ.
AI технологи уул уурхайн салбарт хувьсал авчирна  Дэлхийн уул уурхайн томоохон компаниуд хагас автомат удирдлагад шилжинэ. Уул уурхайд ашиглах техник технологиуд хиймэл оюун ухаанд суурилан ухаалаг, илүү боловсронгуй, өндөр чадвартай болж механикжсан байдал улам бүр буурч, хүний үүрэг оролцоо эрс багасна.  Ухаалаг системүүд  асар их хэмжээний тархсан өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвартай бөгөөд уурхайн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтэрч, эрсдлийг бууруулах, аюулгүй ажиллагааны урьдчилсан шийдлүүдийг санал болгох зэрэг технологийн шийдлүүдээс үүдэн AI хөгжүүлэгчдийн өрсөлдөөн илүү боловсронгуй болно. 
2050 он гэхэд Япон улсын цахилгаан эрчим хүчний эрэлт 50%-иар өснө  2050 он гэхэд өсөн нэмэгдэж буй цахилгааны эрэлт хэрэгцээг зохих хэмжээнд хангахын тулд Япон улс эрчим хүчний үйлдвэрлэлээ 35-50%-иар нэмэгдүүлэх шаардлагатай гэж Засгийн газар үзэж байна.
Инновац, Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал үргэлжилж байна Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх сүүлийн үеийн технологийг танилцуулж, салбарын мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх IREEE 2024 Инновац, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашгийн олон улсын үзэсгэлэн, конференцыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан USAID-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн инновацийн газар, МҮХАҮТ-тай хамтран 2024 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Мишээл экспод зохион байгуулж байна. 
БНХАУ-ын үйлдвэрлэл технологийн паркуудад ажиллалаа “Эрдэнэс монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөлөл БНХАУ-ын Ханжоу хот дахь, шинжлэх ухаан, технологийн 100 жилийн түүхтэй ололт амжилтаараа БНХАУ-даа төдийгүй Азид тэргүүлдэг Жөжяны их сургуулиар орж, үйлдвэрлэл технологийн парк байгуулсан туршлага, стратеги, инновац, аж үйлдвэржилтийн төлөвлөлтийг судаллаа.
31 32 33 34 35 36 37