Шинэ мэдээ
Хятадын хөрөнгө оруулалт Дундад Ази руу чиглэж байна
Хятад, Казахстан улсууд Бахты-Аягоз бүсэд шинэ төмөр зам болон хилийн боомт байгуулахаар төлөвлөж байна. Шинэ зам ашиглалтад орсноор ачаа тээвэрлэх хугацаа богиносно гэсэн хүлээлт байна. Энэ тухай Казахстаны Ерөнхийлөгч Токаев 5 дугаар сарын 24-нд болсон Евразийн Эдийн засгийн форумын үеэр мэдэгдэв.
Мянганы эрэл ба Монгол
Герман улс критикал эрдэс баялгийн нөөц ихтэй Чили, Индонез, Намиб зэрэг улсад өөрсдийн боловсруулах үйлдвэртэй болж, Хятадын хамаарлыг бууруулахад тусална хэмээн тус улсын Канцлер Олаф Шульц саяхан мэдэгдсэн. “Хэрэв түүхий эд байгаа тэр газруудад нь боловсруулах олон үйлдвэр байгуулж чадвал тухайн бүс нутагт ихээхэн үр өгөөж өгөхөөс гадна ирээдүйд зөвхөн нэг нийлүүлэгчтэй байхаа больж даатгагдана гэсэн үг” хэмээн тэрбээр ярьжээ.
Норникель орлогынхоо бараг талыг Ази тивээс олдог
Оросын хамгийн том уул уурхайн компани “Норильск никель” орлогынхоо бараг тал хувийг Ази тивээс олж, харин Европ дахь борлуулалт нь буурч байна. Энэ нь дэлхийн түүхий эдийн урсгал өөрчлөгдөж байгаагийн бас нэг нотолгоо юм.
Конго дэлхийн хоёр дахь шилдэг экспортлогч боллоо
Хоёр улсын статистик мэдээнээс харахад, дэлхийн хамгийн том экспортлогч улс Чилийн дараа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс эрэмбэлэгдэж байна. Урьд нь Перу дэлхийн зэсийн хоёр дахь том экспортлогч улс байсан юм.
Энэ өөрчлөлт нь хэд хэдэн чухал чиг хандлагыг илэрхийлж байна. Нэгдүгээрт, нийгмийн хямрал, улс төрийн тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа нь Өмнөд Америк дахь хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байгаа бөгөөд Африк руу илүү их мөнгө урсаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” Ерөө сумын нутаг дахь 2000 га талбайд нөхөн сэргээлт хийж байна
БОАЖЯ-наас уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор эвдэрсэн газрын тооллого явуулжээ. “2020 онд улсын хэмжээнд хийсэн тооллогоор 30.7 мянган га талбай эвдрэлд орсон гэх дүн гарсан. Үүнээс манай яам 8000 мянган га талбайг нөхөн сэргээх үүрэг чиглэл аваад ажиллаж байна” хэмээн Тус яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх мэдээлэв.
Зардал хэмнэх цахилгаан экскаватор РС7000
Хүлэмжийн хийг бууруулахад дэлхий нийтээр анхаарч байгаа энэ үед Комацу үйлдвэр цахилгаан экскаватор болон байгальд ээлтэй хөдөлгүүр бүхий тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байна. Комацу РС7000 маркын гидр цахилгаан экскаватор нь...
Дэлхийн нүүрсний хэрэглээ
Дэлхийн эдийн засгийн өсөлт, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр улс орнуудын баримталж буй стратегийн бодлого илүү цэвэр эрчим хүч рүү чиглэж байна
Японы шүүх цөмийн станцуудаа дахин ажиллуулах боломж нээж байна
Цөмийн реакторыг эхлүүлэхийг зогсоох тухай оршин суугчдын нэхэмжлэлийг Японы дүүргийн шүүх лхагва гарагт хэрэгсэхгүй болгов. Энэхүү шийдвэр нь эрчим хүчний үнийн өсөлтөд нэрвэгдсэн япончуудын хувьд ялалт юм.
Японы зүүн хойд хэсэгт оршдог Сендай дүүргийн шүүх Tohoku Electric Power компани нь ирэх жил Онагава цөмийн станцыг дахин ажиллуулж болно гэсэн шийдвэр гаргасан тухай Japan Times сонин мэдээллээ.