Шинэ мэдээ
Э.Лхагвасүрэн: Он гарсаар эрдэс бүтээгдэхүүний экспорт 2.2 тэрбум ам.доллар буюу 95.1 хувиар өслөө
Гаалийн ерөнхий газраас өнөөдөр 2023 оны эхний дөрвөн сарын экспорт, импортын мэдээллийг хийлээ.
ГЕГ-ын Статистик дүн шинжилгээний хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн, Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 7.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 50.4 хувиар буюу 2.6 тэрбум ам.доллараар өссөн. Энэ нь экспорт 2.3 тэрбум ам.доллараар, импорт 0.3 тэрбум ам.доллараар өсөхөд нөлөөлжээ. Экспортын дүн импортоос 2.3 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Бразилийн уугуул иргэдийн нөөц газарт олборлолт хийхийг хориглоно
Бразилийн Ерөнхийлөгч Луиз Инасио 'Лула' Да Силва зарлиг гаргаж, шинээр уугуул иргэдийн зургаан нөөц газар байгууллаа. Эдгээрийн ихэнх нь Амазонд байрладаг. Эдгээр нөөц газарт олборлолт хийхийг хориглож, газар тариалан эрхлэх, мод бэлтгэхийг хязгаарласан байна.
Баянхонгор аймагт мэдээллийн төвийг нээлээ
Эрдэнэ Ресурс компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли болон Монголиан Майнинг Корпорэйшн компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар Баянхөндий төслийн бүтээн байгуулалтыг угтуулан Баянхонгор аймагт мэдээллийн төвийг нээлээ.
Ж.Ганбат: Хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааж байх нь зүйтэй
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр /2023.04.28/ боллоо. Өнөөдрийн хурлаар иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн нэг асуудал нь 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах эсэхийг хэрхэн шийдэх тухай байв.
Тус компанид 2022 оны аравдугаар сард Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон бөгөөд 2022 оны 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласнаа тайлагнав.
Газрын тосны үйлдвэрийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төслийн нэг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөлтийн дагуу эрчимтэй өрнөж байна.
Манай улсад нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбарын суурийг тавих газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл 2018 оноос хэрэгжиж эхэлсэн.
Пакистантай холбогдох төмөр зам барууны орнуудын хараат байдлыг бууруулна
Пакистаныг Хятадын баруун хэсэгтэй холбосон 58 тэрбум ам. долларын өртөгтэй төмөр замыг Хятад улс "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд барих санал дэвшүүлсэн гэж пүрэв гарагт мэдээлжээ. Энэ нь барууны орнуудын худалдааны хараат байдлыг багасгахыг зорьсон "Бүс ба Зам" санаачилгын хамгийн өндөр өртөгтэй бүтээн байгуулалт юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш болно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш /2023.04.28/ болно. Засгийн газраас тус компанид тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгаж, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбат үргэлжлүүлэн ажиллахаар болов.
Тус компанийн өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайланд аудитын шалгалт хийсний дараа хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх гэж буй нь энэ юм.
Аргентин Хятадын импортын төлбөрийг доллараар бус юаниар төлнө
БУЭНОС-АЙРЕС, Дөрөвдүгээр сарын 26 (Ройтерс) - Аргентин улс Хятадын импортын барааны төлбөрийг доллараар бус юаниар төлж эхэлнэ гэж Засгийн
газар лхагва гарагт мэдэгдэв. Энэ арга хэмжээ нь тус улсын долларын нөөцийн бууралтыг сааруулах зорилготой юм.
Хятадын эрэлт буурснаар төмрийн хүдрийн үнэ уналаа
Хятад дахь гангийн эрэлт даваа гарагт буурч, үйлдвэрлэл удааширсаны улмаас төмрийн хүдрийн үнэ 11 дүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрч унасан байна. Хойд Хятадад импортолсон 62% Fe маркийн гангийн үнэ 4.14%-иар буурч, тонн тутамд 105.84 ам.доллар болжээ.
Зэсийн “ногоон” ирээдүй
“Оюутолгой” төслийн гүний уурхай нээлтээ хийж баялгийнхаа охь ундаргад хүрлээ. Хөрөнгө оруулалтын гэрээг анх үзэглэснээс хойш 10 гаруй жил хүлээсний эцэст, олон ч саад бэрхшээлийг ардаа үлдээн ашиглалтад орж буй энэ үед зах зээлийн шинжийг тандвал ихээхэн таатай ирээдүй харагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт 1.5 сая тонн нүүрс экспортолжээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого оны эхний гурван сарын байдлаар таван их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1.2 их наядаар өссөн байна. Үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.6 их наяд төгрөг. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 896.7 тэрбум төгрөг буюу 2.2 дахин өссөн үзүүлэлт аж. Төсвийн орлогын бүрдүүлэлтэд эрдэс баялгийн салбарын орлого 32.2 хувийг эзэлсэн байна.