Шинэ мэдээ
Австрали чухал ашигт малтмалын төслүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ
Тесла компанийн ТУЗ-ийн дарга Робин Денхолм үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэхийг уриалсны дараа Австралийн нөөц баялгийн сайд Мадлен Кинг лити болон бусад чухал ашигт малтмалын төслүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ хэмээн мэдэгдсэнийг Financial Review сэтгүүл мэдээллээ.
Ундны ус цэнгэгжүүлэх байгууламж ашиглалтад орлоо
SO 9001- Олон улсын чанар стандартын шаардлага хангасан 3 түвшний шүүлтүүр, ус зөөлрүүлэгч төхөөрөмж, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэгч бүхий Ундны ус цэнгэгжүүлэх байгууламж ашиглалтад оржээ.
Шинэ сэргэлтийн таван тойрог төслийг баталлаа
Монгол Улсын Засгийн газраас аймаг орон нутгуудын онцлогт нь тохирсон хөгжлийг дэмжих замаар Хот, хөдөөгийн сэргэлтийг бүрэн хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх, орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн авто замын 5 шинэ коридорыг байгуулахаар боллоо.
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлнө
“Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийн хүрээнд бүх аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох, автозамын таван коридор байгуулахаар болж орон нутаг дахь түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
Европын хамгийн том зэс үйлдвэрлэгч компани олон сая еврогийн алдагдалд оржээ
Европын тэргүүлэгч зэс үйлдвэрлэгч Германы Аурубис компанийн үйлдвэрлэлийн талбайгаас их хэмжээний бэлэн бүтээгдэхүүн зэс хавтан алдагдаж, олон зуун сая еврогийн хохирол хүлээжээ.
"Агуулах дахь хураалттай бэлэн бүтээгдэхүүний хяналт шалгалтын явцад Аурубист их хэмжээний бараа материал дутагдсан нь илэрсэн" гэж тус компанийн зүгээс мэдэгдэв.
С.Бямбацогт: Ази, Европ, Орос, Хятадыг холбосон босоо тэнхлэгийн таван авто замтай болно
Засгийн газрын ээлжит бус хуралдаан /2023.09.01/ өнөөдөр боллоо. Хуралдаанаар Засгийн газар “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэснээ танилцуулав. Энэ төслийн зорилго нь улсын хэмжээнд хөгжлийг хязгаарлаж байгааг цогцоор нь шийдэх бодлогыг хэрэгжүүлж эхэлнэ. Үүнд авто зам, эрчим хүч, дулаан хангамж, орон сууцны хүрэлцээ хангамжийг бий болгох дэд төслүүдийг “Шинэ сэргэлтийн таван тойрог“ гэж нэрлэж, олон нийтэд тайлбарлаж байна.