Шинэ мэдээ
БНХАУ-ын төмрийн хүдрийн эрэлт суларч, коксжих нүүрсний үнэ буурлаа
Мягмар гарагт төмрийн хүдрийн фьючерс үнэ буурсан нь Хятадын үйлдвэрлэлийн тааруу үзүүлэлт болон тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хямралаас үүдэлтэй. Төмрийн хүдрийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг Хятад улсад эрэлт сул байгаа нь хөрөнгө оруулагчдын хандлагыг сулруулжээ.
Монгол Улсын Зээлийн эрсдэлийн ангиллыг ЭЗХАХБ-аас нэг шат ахиуллаа
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын Зээлийн эрсдэлийн ангиллыг шинэчлэн тогтоох уулзалт 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж, Монгол Улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг өмнөх хамгийн өндөр эрсдэлтэй 7/7 түвшнээс нэг шат ахиулан 6/7 болгон сайжрууллаа.
Зэсийн ханш унаж, зах зээл хэлбэлзэж байна
Ирэх 9 дүгээр сард нийлүүлэх зэсийн фьючерс үнэ Баасан гарагийн өглөө Нью-Йоркийн “Comex" зах зээл дээр 1%-иас дээш хэмжээгээр буурч, тонн нь 11,120 ам.долларт хүрээд байна.
БИЗНЕСИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
Монголын эдийн засгийн голлох салбаруудыг төлөөлөх бизнесийн холбоод нэгдсэн зөвлөл байгуулж, бизнесийн эрхзүйн орчныг сайжруулах, хамтарсан тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр /2025.06.27/ байгуулав.
АЛС ДОРНОД ДАХЬ БАЙГАЛИЙН ХИЙН НИЙЛҮҮЛЭЛТ УДААШИРЧ БАЙНА
Япон руу байгалийн шингэрүүлсэн хий (LNG) нийлүүлэх ОХУ-ын "Сахалин-2" төслийн урт хугацааны гэрээ дуусах дөхөж байгааэнэ үед бусад үйлдвэрлэгчдэд Японы зах зээлд өрсөлдөх боломж гарч ирж байна хэмээн салбарын мэргэжилтнүүд онцоллоо.
Петер Акерли хөрөнгө оруулагчдад хандан захидал илгээжээ
Канадын Erdene Resource Development компаниас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Баянхөндий” алтны төсөл 2025 онд үйлдвэрлэлийн шатандаа шилжихэд ойрхон болсныг тус компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Петер Акерли хөрөнгө оруулагчдадаа хандан илгээсэн захидалдаа онцолжээ.