Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл
Хятадын коксжих нүүрсний импорт 2019 онд 15.3%-иар өсөв Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын коксжих нүүрсний импорт биет хэмжээгээр түүхэн доод хэмжээнд буюу 1.7 сая тоннд хүрсэн байна. Гэхдээ оны нийт дүнгээр 2019 онд  Хятад улсын коксжих нүүрсний импорт нэмэгдсэн байна. Хятад улсын Гаалийн ерөнхий газрын мэдээнд өнгөрсөн онд тус улс 74.6 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2018 оны үзүүлэлт болох 64.7 сая тонноос даруй 15.3%-иар өссөн тухай өгүүлжээ. Ийнхүү импорт өсөхөд импортын коксжих нүүрсний үнэ харьцангуй хямд байсан нь голлон нөлөөлсөн байна. Өнгөрсөн оны хэмжээнд Хятад улсын Австралиас импортолсон коксжих нүүрсний нийт дүн 30.9 сая тоннд хүрч, 2018 оныхоос 9.69%-иар ихэслээ.
Коронавирусын улмаас ОПЕК газрын тосны үйлдвэрлэлийн таналтаа нэмэгдүүлж магадгүй Брэнт маркийн газрын тосны ханш хоёр долоо хоногийн өмнөхөөс 15%-аар буурч, баррель тутамдаа 55 ам.доллараас доош хэмжээнд очоод байгаа билээ. Ийм нөхцөлд ОПЕК-ийн орнууд уналттай байгаа газрын тосны ханшийг тогтворжуулахаар тусгай уулзалтыг энэ долоо хоногийн сүүлээр эсвэл ирэх долоо хоногт зохион байгуулах гэж байна. ОПЕК болон хамтрагч орнууд нэгдүгээр сараас эхлэн өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 1.7 сая баррелиэр бууруулж эхлээд байгаа юм. Гэсэн ч коронавирусын дэгдэлтээс үүдэн ханш буурсантай холбоотойгоор нийлүүлэлтийг нэмж бууруулах шаардлага үүссэн байж мэднэ.
Төмрийн хүдрийн ханш гурван сарын доод түвшинд хүрэв Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн ханш өчигдрийн байдлаар 6.1%-иар буурч 81 ам.доллар/тонн-д хүрснээр сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд очлоо. Даваа гаригт(02.03) Хятадын Цагаан сарын дараах анхны өдрийн арилжаа байсан. Хятадын Төрийн зөвлөл Цагаан сарын баярын амралтыг анх нэгдүгээр сарын 24-30-ны өдөр байсныг хоёрдугаар сарын 2-ны өдөр болгон сунгасан билээ.
Зэс, газрын тосны ханш коронавируст “ниргүүлж” байна Өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын Хүбэй мужийн нийслэл Ухань хотод шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчин гарсан. Уг өвчин анхандаа зөвхөн амьтнаас хүнд халдана гэгдэж байсан ч нэгдүгээр сарын 20-нд хүнээс хүнд халдварладаг болохыг Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдэгдсэн билээ. Уг мэдээлэл цацагдаж, өвчний тархалтын хэмжээ хурдацтай нэмэгдэхийн хэрээр дэлхийн түүхий эдийн зах зээлд огцом савлагаа үүсээд байна.
Австрали 2020 оны коксжих нүүрсний ханшийн таамгаа бууруулав Коксжих нүүрс болон төмрийн хүдрийн томоохон экспортлогч улс болох Австралийн Аж үйлдвэр, Инноваци, Шинжлэх ухааны яам 2020 оны төмрийн хүдрийн ханшийн таамгийг 3%-иар өсгөөд байгаа ч коксжих нүүрснийхийг 7%-иар бууруулахаар тогтлоо. Энэхүү тооцооллыг тус яам улирал бүрт гаргадаг түүхий эдийн үнэ ханшийн хамгийн сүүлд гаргасан (12 дугаар сарын) тайландаа тусгасан байна. Тус улсын төмрийн хүдрийн экспортын хэмжээ энэ онд 864 сая тонн, 2021 онд 878 сая тонн болж нэмэгдэхээр байна. Ингэхдээ 2020 онд нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж ханш 61.7 ам.доллар байхаар тооцоолсон нь өмнөх таамаглалаас 3%-иар өссөн дүн болж байна. Өнгөрсөн онд төмрийн хүдрийн үнэ харьцангуй өсөлттэй байсан нь оны дундаас эхлэн Хятадын агуулах дахь төмрийн хүдрийн нөөц мэдэгдэхүйц буурсан байсантай холбоотой ажээ.
Зэсийн үнэ 6000 ам.доллар давж өсөв ​​​​​​​Даваа гаригийн байдлаар, Лондоны металын бирж дээр зэсийн үнэ 6012 ам.доллар/тонн (гурван сарын гэрээт үнэ) хүрчээ. Энэ нь өнгөрсөн долдугаар сарын 25-наас хойших хамгийн өндөр дүн болж байна. Зэсийн үнэ тус бирж дээр арванхоёрдугаар сарын эхээр 5877 ам.доллар/тонн байсан юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн зэсийн үнэ өсч эхэлсэн нь АНУ-ын эдийн засгийн эерэг мэдээ болон АНУ-Хятадын худалдааны яриа хэлэлцээр харьцангуй урагштай байгаатай холбоотой. Мөн Хятадын зэсийн импортын өсөлтийн тухай мэдээ цацагдсан нь зэсийн ханшийн өсөлтийг нөхцөлдүүлж байна.
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт  өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм. Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татварыг ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг зарлах үлдээд байгаа юм.
Хятадын нүүрсний импорт он дуустал удааширч болзошгүй 2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс импортолсон  нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус улс нийт 281 сая тонн нүүрс импортолсон хэмжээнд тун ойртсон дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Сарын дүнгээр авч үзвэл, аравдугаар сард 25.68 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн ч өмнөх есдүгээр сарынхаас 15%-иар буурлаа. Шалтгаан нь аравдугаар сарын эхээр болсон Хятадын үндэсний баяртай холбоотойгоор импортын эрчим суларсан гэж зах зээл шинжээчид тайлбарлаж байна.
Эрдсийн захад бууралт давамгайлж эхэллээ 2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
Хятадын коксжих нүүрсний импорт 18.3%-иар өсөв Хятадын гангийн үйлдвэрлэгчид татан авалтаа нэмэгдүүлж байгаагаас үүдэн тус улсын коксжих нүүрсний импорт долдугаар сард өсөлттэй гарчээ. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард тус улсын хэмжээнд 7.75 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7%-иар, өмнөх зургадугаар сарынхаас 18.3%-иар тус тус өссөн дүнтэй гарсан тухай Хятадын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Тэр дундаа Австралиас авах коксжих нүүрсний хэмжээ 3.96 сая тоннд хүрсэн нь өмнөх зургадугаар сарынхаас даруй 40.2%-иар нэмэгдсэн байна. Энэ нь Хятадын ган үйлдвэрлэгчдэд дотоодын гэхээсээ илүүтэй импортын нүүрсний үнэ хямд тусч байгаа нь голлон нөлөөлжээ.
“Гленкор” зэсийн гарцаа танахаар болов Дэлхийн эрдэс түүхий эд олборлолт, худалдааны тэргүүлэх компани “Гленкор” энэ оны зэсийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бууруулахаар шийдвэрлэлээ. Энэ тухай өнгөрсөн мягмар гаригт мэдэгдсэн бөгөөд өмнө нь 1.54 сая тонн зэс олборлох төлөвлөгөөтэй байсныг 1.46 сая тонн болгож бууруулж байна. Ийнхүү бууруулсан шалтгаан нь оны эхний улиралд тус компанийн голлох зэсийн төслүүд оршдог Австралийн Квийнслэнд мужид хүчтэй үер тохиосон болон Замби дахь зэсийн үйлдвэрт зогсолт хийсэнтэй холбоотой. Мөн Конго улс дахь тус компанийн Камото зэс, кобальтийн уурхайн гарц нь мөн төлөвлөгөөнөөс бага байхаар байгааг онцолжээ.
Зэсийн үнэ он гарсаар 13%-иар өсөв Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ даваа гаригийн байдлаар Лондоны металын бирж дээр шууд худалдааны үнэ нь 6546 ам.доллар/тонн-д хүрэв.
Хятадад гангийн түүхий эдийн ханш эрчимтэй нэмэгдэв Дэлхийн ган үйлдвэрлэлийн гол хэрэглэгч, нийлүүлэгч болсон Хятадад коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ эрчимтэй нэмэгдэж байна.
Төмрийн хүдрийн зах зээлд огцом өсөлт тохиов Он гарсаар төмрийн хүдрийн ханш нэлээд өсөлттэй байсан бол төмрийн хүдрийн томоохон олборлогч Бразилийн “Вале” компанийн уурхайд гарсан ослын улмаас ханш бүр ч ихээр нэмэгдлээ.
Хятад зэсийн импортын дээд амжилт тогтоов Хятадын хувьд өнгөрсөн оны сүүлээр эдийн засгийн өсөлт нь саарч эхэлсэн ч зэсийн импортын хэмжээ нь нэмэгдсэн дүнтэй гарлаа. 2018 онд Хятадын боловсруулаагүй зэсийн импорт 2017 оныхтой жишихэд 12.9%-иар нэмэгдэж 5.3 сая тоннд хүрсэн байна.
Хятадын төмрийн хүдрийн импорт бууралттай гарав Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлж буйгаар өнгөрсөн 2018 оны хэмжээнд тус улс 1.064 тэрбум тонн төмрийн хүдэр импортолсон байна.
Газрын тосны үнэ өсч эхэлсэн ч, төлөв бууралтыг илтгэв Брэнт маркийн газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар баррель нь 61.4 ам.долларт хүрч өсөөд байна. Өнгөрсөн сард газрын тосны үнэ сүүлийн нэг жил хагасын хугацаан дахь хамгийн бага буюу 50 ам.доллараас доош буурч байсан бол ханш нь эргээд өсч эхэллээ.
Уул уурхайн компаниудад гарал үүслийн баталгаатай, эрүүл мах нийлүүлнэ Эдүгээ уул уурхайн салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 22%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 90%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72%-ийг тус тус эзэлж байна. Цаашид уул уурхай бусад салбараа чирч явах нь тодорхой бөгөөд улсын эдийн засаг солонгорч хөгжих гол суурь нь энэ.
Зэсийн ханш буурч эхлэв Шинэ оны эхэнд Лондоны металын бирж дээр аж үйлдвэрийн гол метал болох зэсийн ханш 6000 ам.доллар/тонн-оос доош буурсан байдалтай байна. Үүнд шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлт саарч, түүхий эдийн эрэлт нь буурч болзошгүй гэсэн мэдээлэл гол нөлөөлсөн гэж тайлбарлалаа.
АМГТГ: Нүүрсний экспорт гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 8%-иар өсөв Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр оны эхний улиралд Монгол улсын нүүрсний экспортын хэмжээ 7.9 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.62%-иар бууралттай гарлаа.
3 4 5 6 7 8 9