Уул уурхай
www.iltodgeree.mn цахим санг олон нийтэд танилцууллаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нээлттэй нийгэм форум, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Ажлын алба, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг байгууллага санаа тавьж, хоёр жилийн өмнөөс хамтран хэрэгжүүлсэн эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн www.iltodgeree.mn цахим санг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Уг цахим санг танилцуулсанаар эрдэс баялгийн салбарт хариуцлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах зорилготой гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байлаа. Монгол улсын хэмжээнд уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан 14 төрлийн 436 гэрээтэй уг цахим сангаар нэвтэрч танилцах боломжтой болжээ.
”Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо
УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо
Хөрөнгө оруулалт хүлээсэн хайгуулын салбар
Монголын хайгуулын салбарт барууны хөрөнгө оруулагчид шинээр бүртгэгдэхгүй байгааг Ашигт малтмал, газрын тосны газрынхан хэлж байна. Энэ бол тийм ч таатай мэдээлэл биш. Америк, Австрали, Канадын хүчирхэг хөрөнгө оруулагчид Монгол Улсыг орхих нь дээр гэж үзээд, аль хэдийнэ эрсдэлгүй орнуудыг зорин одсон.
Төсөвт оруулсан орлогоор нүүрс зэсийг давав
УУХҮЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлийн статистик мэдээллийг танилцууллаа.
Салбарын сайд ХБНГУ-д айлчилж байна
УУХҮ-ийн сайд Монгол-Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн Монголын талын дарга Д.Сумъяабазар ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Тус улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ сард тохиож байгаа билээ.
2018 оны уул уурхайн өрнөл
Хорвоогийн хуанли бүтэн эргэж, арваннайман он солигдох энэ цагт жилийн турш өрнөсөн үйл явдлуудыг бүхэл зураглалаар эргэн харахад нэн сонирхолтой.
“Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ
“Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/201 болон А/229дүгээр тушаалаар УУХҮЯ,ХХААХҮЯ, ЭХЯ, АМГТГ-ын холбогдох ажилтнууд, зарим эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажилласан билээ. Ажлын хэсэг төслийг боловсруулан, www.mmhi.gov.mn хуудсаар санал авч байгаа бөгөөд энэ сарын 05-ны өдөр олон нийтийн хэлэлцүүлгийг УУХҮЯ-ны хурлын зааланд зохион байгууллаа.
Аравдугаар сарын дуулиант арилжаа буюу Гацуурт төсөл
Монгол Улсын Засгийн газар ба Канадын хөрөнгө оруулалттай “Сентерра голд” компани Гацууртын алтны ордыг ашиглах арга замыг тохиролцож чадахгүй явсаар бүтэн арван жил өнгөрсний эцэст хөрөнгө оруулагч нь Монгол дахь төслөө зараад гарлаа.
Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг анх удаа боловсруулж эхлээд байна. 2015 онд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг үйлдвэрлэлийг дэмжих хуультай хамтад нь баталсанаар Монгол Улс ойрын 15 жилд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх ерөнхий зураглалаа гаргасан юм.
Уурхайчдад шинэ хот байгуулах хэрэгтэй юу?
Уул уурхай бол ганцхан эдийн засгийн тухай сэдэв биш юм. Уул уурхайгаас орж ирсэн хөрөнгийг бусад салбарт зарцуулах замаар хэрхэн эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох талаар их ярьдаг. Гэхдээ энэ дунд нэг чухал асуудал орхигдоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ бол уурхай дагасан хот, тэр дундаа өмнийн говьд байгуулах хотын тухай асуудал юм.
Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний экспортын боломжийг хэлэлцэв
Монгол Улсад анх удаа “Ази-Номхон далайн бүсийн сэргээгдэх эрчим хүч”-ний форум зохиогдлоо. Форумд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Телейхан, “Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэг”-ийн тэргүүн Б.Жигжид болоод салбарын төлөөллүүд оролцсон бөгөөд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын төрийн бодлого, зорилт, хэрэгжиж буй төслүүд, үнэ тариф, хууль эрх зүйн орчны талаар илтгэл тавьсан юм.