Мэдээ
Богдхан төмөр замын зурваст орсон 496 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжив
Засгийн газрын 2022 оны 51 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумын нутаг дэвсгэрт баригдах “Богдхан төмөр зам” төслийн төмөр замын шугамын чигийг баталсан.
Уг тогтоолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбай болон давхацсан газрыг чөлөөлөх, шинээр газар олгохгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
Уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өчигдөр болсон /2023.01.26/ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн ажлын байран дахь хорт утааг 3-4 дахин бууруулжээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар, механикийн заводын Механик цехийн ажилтнууд санаачлан ажлын байран дахь хорт утааг 3-4 дахин бууруулжээ. Механик цехийн Металл хийцийн хэсэг дэх плазмаар боловсруулах суурь машинд зүсэлтээс хорт хий болон утааны ялгарах хэмжээ хэт өндөр гардаг нь хэмжилтээр тогтоогдсон.
Үүнийг шийдэх зорилгоор суурь машин дээр сорох төхөөрөмж шинээр хийж суурилуулснаар утаа, хорт хий багасаж, хэвийн хэмжээнд хүрсэн байна. Тус цехийн Урлан бүтээх хэсэгт нь мөн химийн хорт бодис ялгарч үнэртдэг бөгөөд түүнд мөн адил сорох төхөөрөмж хийж байрлуулснаар ажиллах орчноо сайжруулж, үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийг хамгаалах үр дүнтэй ажил болжээ.
Монголбанкны удирдлагуудад экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулах чиглэл өглөө
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар намрын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцох уулзалт хийхээр төлөвлөжээ. Тэрбээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярын хамтаар лхагва гарагт /2023.01.24/ Монголбанкны удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарим чиглэл өгсөн байна.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны үндсэн зорилт бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал гэдгийг сануулаад эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж хаврын чуулганд танилцуулах чиглэл өглөө.
Экспортыг дэмжих замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах, цаашлаад үнийн өсөлт, инфляцийг сааруулах боломжтойг дурдаад Монголбанкны 2023 оны бодлого, хөтөлбөрүүд экспортыг дэмжихэд чиглэх хэрэгтэйг сануулав.
АИ-92 бензиний гаалийн татварыг энэ сарын 30-наас ирэх он хүртэл тэглэхээр боллоо
Импортоор оруулж байгаа 92 октантай автобензины гаалийн албан татварын хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 0 хувиар тогтоож, дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Энэ онд хэрэгжих хууль тогтоомжоос бизнес эрхлэгч та юуг анхаарах вэ?
Энэ онд Зөвшөөрлийн тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ.
Монголын бизнесийн зөвлөл бизнес эрхлэгчдэдээ зориулан “Мэдлэг хуваалцах уулзалт” зохион байгууллаа. Энэ онд хэрэгжих эдгээр хууль тогтоомжоос Төрийн хяналт шалгалтын тухай, Зөвшөөрлийн тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудыг бизнес эрхлэгчид сайтар судалж үзэх шаардлагатайг өмгөөллийн “Легал мейт” ХХК-г үүсгэн байгуулагч хуульч, өмгөөлөгч Б. Батбаяр танилцууллаа.
Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг үзэглэлээ
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Төрийн департаментын Тээврийн асуудал хариуцсан газрын нарийн бичгийн дарга Ричард Ёнеока тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо.
Талууд энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулах Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр, Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан агаарын тээврийн либералчлал, хямд тийз-хүртээмжтэй нислэгтэй болох нэг боломж бүрдэж байна.
“Байгалийн баялгийн засаглал ба Эрчим хүчний шилжилт”сэдэвт тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн болон Цюрихын ETH сургууль хамтран зохион байгуулдаг “Байгалийн баялгийн засаглал ба Эрчим хүчний шилжилт” сэдэвт ахисан түвшний сургалт зарлагдлаа. Уг сургалт өрсөлдөөнт байдлаар тэтгэлэг олгох боломжтой. “Байгалийн баялгийн засаглал ба эрчим хүчний шилжилт: бодлого, практик” сэдэвт уг сургалт 2023 оны дөрөвдүгээр сарын 24-нд эхэлж, зургаадугаар сарын 23-ныг дуустал үргэлжлэх юм. Сургалт цахимаар, англи хэлээр явагдана. Сургалтад оролцох өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр дуусах юм.
Олон талт энэхүү сургалтад Засгийн газар, иргэний нийгэм, парламент, хэвлэл мэдээлэл, олон улсын хөгжлийн агентлагууд, хувийн хэвшлийнхэн, түүнчлэн эрдэмтэн судлаач, шинжээчид хамрагдах боломжтой. Сонирхсон хүмүүс ETH NADAL вэбсайт дээр онлайнаар бүртгүүлэх юм.
“Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого”-ыг хэлэлцлээ
Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу АмЧам Монголын 2023 оны нэгдүгээр сарын хурал өнөөдөр “Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого” сэдвийн хүрээнд “Шангри-Ла” зочид буудалд боллоо.
Хурлын панелистээр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, АмЧам Монгол ТУЗ-ийн тэргүүн Гари Биондо нар оролцсон юм. Уг хэлэлцүүлэгт УИХ болон олон улсын дипломат албаны төлөөлөл мөн хувийн хэвшлийн төлөөлөл ч оролцлоо. Монгол улсын гуравдагч хөршийн бодлого, өнөөгийн байдал, бодлогын талаарх гадаадын хөрөнгө оруулагч нарын хүлээлт, тулгамдаж байгаа асуудлыг шийдэх гарц шийдлийн талаар панелистуудын байр суурийг хүргэн санал бодлоо солилцох нь уг хэлэлцүүлгийн гол зорилго юм.
Эрдэс бүтээгдэхүүний экспорт 2022 онд 36.4 хувиар өсжээ
Манай улсын нийт экспортын орлого 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 12.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3.3 сая ам.доллар буюу 35.7 хувиар өссөн байна.
Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 11.7 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 3.1 сая ам.доллар буюу 36.4 хувиар өссөн хэмээн УУХҮЯ-наас мэдээлэв.
Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 93.7 хувийг эзэлж буй юм.
Хавирга-Ар хашаат боомтын ачаа тээвэр эргэн сэргэнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гантай утсаар ярьж өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь дахин баяр хүргээд, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудыг урагшлуулж, ажил хэрэг болгохын төлөө нягт хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, хилийн боомтын зорчигч болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт–Ганцмод, Ханги–Мандал боомтын төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх талаар ярилцсан байна.
Олборлох үйлдвэрлэлийн салбар 32,1 %-иар өссөн байна
Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2022 оны статистикийн урьдчилсан үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Эдийн засгийг бүхэлд нь тольдох боломжийг олгодог нийгэм эдийн засгийн эдгээр үзүүлэлтийн нэг нь гадаад худалдааны тэнцэл. Алтны хилийн дундаж үнэ 2022 оны 12-р сард өмнөх сараас килограмм тутамд 3,3 доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ 8 доллароор тус тус өсжээ. Харин боловсруулаагүй газрын тосны хилийн дундаж үнэ баррель тутамд 11,4 доллароор буурсан үзүүлэлттэй байна.
Экспортын нүүрсний цахим арилжааны туршилт амжилттай боллоо
Өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид экспортын нүүрсний цахим арилжааны эхний туршилт болжээ. Засгийн газар экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг батлан гаргасан. Энэ журам Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэл буюу энэ оны зургаадугаар сарыг дуустал хэрэгжих юм.
Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл 2,7 их наяд төгрөг
Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 1081.2 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ. Үүнээс 726.6 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөг нь үнэт цаасаар эргэн төлөгдсөн байна.
“Монголын геологи, хайгуул 2023” чуулга, уулзалт болно
Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар төрийн захиргаа, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудтай 2009 оноос хамтран зохион байгуулж ирсэн “Монголын геологи, хайгуул-2023” XIII удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэнг энэ оны гуравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн ажлаа хүлээн авлаа
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Охиндоогийн Цэндсүрэнг томилсон. Тэрбээр 1999-2003 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 2003-2008 онд Үйлдвэр худалдааны яамны Эрдэс баялгийн бодлого, зохицуулалтын газрын орлогч дарга, 2009-2015 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шинжээч, референт, ахлах референт, 2015-2016 онд Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2016 оноос “Гурван сор” ХХК-д зөвлөх, 2018 оноос “Шарын гол” ХК-д ТУЗ-ийн хараат бус гишүүнээр тус тус ажиллаж ирсэн, улсад 22 жил ажилласан туршлагатай.
Эрэлт өсөхийн хэрээр нүүрс олборлогчдын ашиг гурав дахин нэмэгдлээ
Зарим улс орнууд нүүрс дахин хэрэглэхгүй хэмээн амлаж байсан нь саяхан. Тэгвэл тэд Орос-Украины дайнтай холбоотойгоор нүүрсний хэрэглээндээ дахин ач холбогдол өгч байна. Дэлхийн хамгийн том нүүрс олборлогч 20 компани эрчим хүчний салбарт үүссэн хямралын улмаас 2020 онд ашгаа гурав дахин нэмэгдүүлж, нийт 97 тэрбум гаруй ам.долларын ашиг олжээ. Орос-Украины дайны улмаас эрчим хүчний асуудал нэн тэргүүний асуудал болж хувирсан тул олон улс орон дахин нүүрсийг дулаан, эрчим хүчний үйлдвэрлэлийн эх үүсвэр болгон ашиглах болсон байна. Өнгөрсөн 12 сарын хугацаанд Glencore компани 13.2 тэрбум ам.долларын орлогоор нэгдүгээрт, Chine Shenhua компани 12.2 тэрбум ам.доллар, BHP групп коксжих нүүрсний үйлдвэрлэлээс олсон 9.5 тэрбум ам.долларын орлогоороо тус тус удаалсан байна.
О. Батнайрамдал дэд сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө
МАН-ын бага хурлаар орон тооны 2, орон тооны бус 2 нарийн бичгийн даргыг шинээр томилжээ. Сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Ариунзаяаг, гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалыг томилжээ.
“Уурхайчдын алдрын од"-ын эзэд тодорлоо
Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохиож, ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг Уул уурхайн үндэсний ассоциаци Шангри Ла зочид буудлын Их танхимд зохион байгууллаа. Хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тэргүүн дээд шагнал “Уурхайчдын алдрын од” одонгоор салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, гурван хүнийг шагнасан юм.