Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга
ОТ: Далд уурхайн хүдэр тээвэрлэх “ЗҮТГҮҮР”-ийг нээв
Далд уурхайн хүдрийг тээвэрлэх Үйлдвэрлэлийн амыг барьж дууссаныг (хуучнаар Босоо ам 2) “Оюутолгой” компани арванхоёрдугаар сарын 13-нд тэмдэглэлээ. Ийнхүү Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад томоохон шат ахиж байна. Уг байгууламж нь гүний уурхайн ажилтнуудаас гадна уурхайгаас олборлосон хүдрийг тээвэрлэх, бараа материал зөөвөрлөх чухал ач холбогдолтой. Тиймээс гүний уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх гол “зүтгүүр” бэлэн болсон гэсэн үг. Одоо Үйлдвэрлэлийн амны байгууламжийг Улсын комисс хүлээж авсны дараа ажиллаж эхлэх үлдэж байна.
Давхар баяр угтсан их бүтээн байгуулалт
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг өвлийн цэнгэг агаар, нар гийсэн тунгалаг өглөөтэй угтав. “Баянгол” төмөр замын “Хандгайт” өртөөнд зочид гийчдийн хөл хөдөлгөөн их. Одоогоос 15 жилийн өмнө энэ нутагт төмрийн хүдрийн хайгуулын ажлыг эхлүүлж, өдгөө уурхайн цогц бүтээн байгуулалт, эрчим хүч болоод төмөр замын дэд бүтцийн хамтаар байгуулсан компани бол “Болдтөмөр Ерөө гол” юм. Тэмдэглэлт энэ ойд төмөр замын үйл ажиллагаа хариуцсан “Монголиан Транс Ложистик” компанийг үүсгэн байгуулсаны 10 жил мөн тохиож байна. Давхар ойгоо угтан шинэ бүтээн байгуулалтаар компанийн намтар түүхээ зузаатгажээ. “Баянгол” уурхайн ажилчдын хотхоныг шинэчлэн тохижуулахын сацуу төмөр замын Хөдлөх бүрэлдэхүүний засварын орчин үеийн депо байгуулж ашиглалтад орууллаа.
Зах зээлийн сорилтыг технологиор давах Нарийнсухайтынхан
Зэс, коксжих нүүрсний томоохон уурхай орших Өмнөговь аймгийн баруун хаяанд 2.9 га газар нутаг бүхий Гурвантэс суманд энэ жил зуншлага сайхан болжээ. Сүүлийн жилүүдэд нүүрсний экспорт улсын нийт экспортын 40%-ийг бүрдүүлж, зэсийн урд алхах болсон. Тэгвэл Гурвантэс суманд орших нүүрсний уурхайнууд улсын нүүрсний нийт экспортын 40%-ийг бүрдүүлдэг. Хүмүүс энд өрнөх нүүрсний уурхайдыг Нарийнсухайтын бүлэг орд гэж нэрийддэг билээ. Гэхдээ эндхийн нүүрсний компаниуд зүгээр л экспортлох хэмжээгээрээ бус чанараараа өрсөлдөх болсныг хийж буй ажлаараа тод харуулна. Энд “Монголын алт” (МАК), “Саусгоби Сэндс” (SGS), “Өсөх зоос”, “ЧинхуаМАКНарийнсухайт”, “Терра Энержи”, “Жавхлант Орд” зэрэг компани одоогоор нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эндээс олборлох нүүрс Тавантолгойнх шиг өндөр чанарын коксжих биш, зөвхөн хагас коксжих нүүрс байдаг учир магадгүй анхаарлын төвд орохгүй үлддэг байж мэднэ.
Discover Mongolia-2019
Minerals and Mining Business Summit. September 27, 2019 Shangri La Hotel, Ulaanbaatar, Mongolia
Зах зээлийн сорилтыг технологиор давах Нарийнсухайтынхан
Зэс, коксжих нүүрсний томоохон уурхай орших Өмнөговь аймгийн баруун хаяанд 2.9 га газар нутаг бүхий Гурвантэс суманд энэ жил зуншлага сайхан болжээ. Гурвантэс суманд орших нүүрсний уурхайнууд улсын нүүрсний нийт экспортын 40%-ийг бүрдүүлдэг. Хүмүүс энд өрнөх нүүрсний уурхайдыг Нарийнсухайтын бүлэг орд гэж нэрийддэг билээ. Гэхдээ эндхийн нүүрсний компаниуд зүгээр л экспортлох хэмжээгээрээ бус чанараараа өрсөлдөх болсныг хийж буй ажлаараа тод харуулна.
Аж үйлдвэрлэл бол шинэ хэлбэрийн даяаршил
Монгол, Хятад, Орос улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг онцолсон хоёр ч форум Монгол Улсын нийслэл Улаанбаатар болон БНХАУ-ын боомт Эрээн хотноо нэгэн зэрэг чууллаа. Хөрш гурван улс төмөр болон авто зам, газрын тос, байгалийн хий дамжуулах хоолой, эрчим хүч, интернетийн шугам зэрэг дэд бүтцээр холбогдох “Эдийн засгийн коридор” байгуулах ажилд түлхэц өгөх, тус хөтөлбөрт тусгасан 32 төслийг хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгыг агуулж байсан юм. Хил орших орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх Эрээн хотын 11 дэх удаагийн чуулга “”Эдийн засгийн коридор”-ыг хөгжүүлж хамтдаа шинэ эрин үеийг бүтээе” уриан дор зохион байгуулагдав. Уг арга хэмжээ нь гурван улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх замаар эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц өгөх зорилготой.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239км авто зам
Гэрэл зургийн сурвалжлагыг М.Энх-Амгалан /MMJ/ Монгол Улсын нүүрсний нийт экспортын 76%-ийг Гашуунсухайт боомт хангаж байна. Нүүрс тээврийн 866 авто машин өдөрт хилээр дунджаар нэвтэрч байгаа юм. Оны эхний дөрвөн сарын статистик үзүүлэлтээр, эрдэс баялгийн экспортод хамгийн их жин дарж байгаа нүүрсний экспорт 11.45 сая тонн бөгөөд Гашуунсухайт-Ганцмод боомтоор 5.3 сая тонн гарчээ. 2019 онд Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортлох зорилттой.
Баялгийн засаглалын “шинэ түвшин”
Баялгийн засаглалын тухай дэлхий дахинд хүчтэй яригддаг авч энэхүү ойлголт нь улс орон бүрт яг нэгэн адил дүрмээр эсвэл жороор хэрэгжих боломжгүй билээ. Учир нь тухайн улс орон бүр өөр өөрийн гэсэн харилцан адилгүй онцлог шинж чанар, нөхцөл байдалд оршдог. Монголын хувьд бэлчээрийн мал аж ахуй, уул уурхай хэрхэн зэрэгцэн орших вэ гэдэг том асуулт тулгардаг. Дээр нь хоёр том хөрштэй хиллэдэг, далайд гарцгүй, эрс тэс уур амьсгалтай, ус харьцангуй хомс говийн бүс нутаг гээд асуудлууд бий. Энэ бол манай улсын ямар ч оронтой адилтгаж боломгүй өөр ондоо нөхцөлүүд. Гэхдээ байгалийн баялагтай орнууд баялгийн засаглалаа сайжруулахаар хичээж мэрийж байгаа бөгөөд тэд “шинэ түвшин”-д хүрэхээр оролдож байна. Баялгийн засаглалаа сайжруулах хүчин чармайлт нь ихэнх баялагтай орнуудад түгээмэл явагдаж буй үйл явц-үзэгдэл юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг долдугаар сард ашиглалтад оруулна
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулахаар төлөвлөсөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж байгааг сонирхлоо.
"Ухаалаг" ураны шинэ эрин айсуй
Москва-Сочи чиглэлийн нислэг хоёр гаруй цаг үргэлжлэв. Нислэгийн цаг нөхцөөн гарчиглаж суусан “Российская газета” сонины дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн шинэ дугаарт Оросын улс төрчдийн хөрөнгө орлогын тайлан нийтлэгджээ. 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 8.64 сая рублийн орлого олсон байна. Кремлийнхнээс хамгийн их буюу 66.63 сая рублийн орлоготойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Сергей Кириенко тодорчээ. Энэ эрхмийг Оросын төрийн өмчит “Росатом” корпорацийг удирдаж байснаар нь монголчууд эчнээ танина. Монголын их өрийг тэглэсэн түүхэн айлчлалаар хоёр улс ураны салбарт хамтран ажиллах санамж бичигт түүнийг гарын үсэг зурах үед үйл явдлыг дэргэдээс нь сурвалжлах завшаан тохиож билээ. Тэрхүү ёслолын дараа түүнээс товчхон тодруулга авсан минь 2010 оны MMJ-ийн хуудаснаа үлдсэн юм. Тэр үеэс Болороо эрхлэгчийн даалгавраар ураны сэдвээр дагнан бичих болж, холбоотой цөөнгүй хурал чуулган, арга хэмжээг хилийн чанадаас сурвалжилсан.
Баялгийн засаглалын тэргүүн туршлагын талаар хэлэлцлээ
Канадын олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэнгээс (CIRDI) зохион байгуулсан “Байгалийн баялгийн засаглал дахь тэргүүн туршлага” сэдэвт семинар дөрөвдүгээр сарын 24-25-нд Канадын Бритиш Колумб мужийн Ванкувер хотноо болж өндөрлөлөө. Энэхүү уулзалтад Аргентин, Перу, Эквадор, Сенегал, Швед, Монгол, Гуяана, Чили, Этиоп, Вьетнам, Колумб, Кени, Канад зэрэг 13 улсын эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцож баялгийн засаглалын талаар хэлэлцлээ. Эдгээр улсын зарим нь уул уурхайн салбараа шинэчлэн хөгжүүлэхээр зорьж байгаа бол зарим нь баялгийн засаглалын түвшнээр Монголтой ойролцоо гэж хэлж болох орнууд юм. Гол нь эдгээр улс орон баялгийн засаглалаа сайжруулахаар зорьж байгаа, илүү иргэндээ ээлтэй байдлаар хөгжүүлэхээр оролдож буй улсууд гэдгээрээ онцлог.
Төрийн “РосAтом” корпорациас 11 дэх жилдээ зохион байгуулсан “АтомЭкспо” форумыг албан ёсоор нээлээ
“Сайхан амьдралын төлөө цөмийн технологийг хөгжүүлэх нь” уриатай энэ жилийн форумын чуулга, дугуй ширээний 12 уулзалтаар цөмийн энергийг энхийн зориулалтаар эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүчний салбарт ашиглаж буй олон улсын туршлага, чиг хандлага, дэвшилтэд технологи, “ногоон” хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хэлэлцэв.
CAT CARE-2019: Шинэ үеийн экскаваторыг Монголд анх удаа танилцуулав
CAT CARE бол харилцагч төвтэй өдөрлөг. Монголын уул уурхай, дэд бүтэц, барилгын салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, олон улсад нэр хүндтэй Катерпилларын албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК уламжлал ёсоор энэхүү өдөрлөгийг өөрийн төв оффисын байрандаа гуравдугаар сарын 1-нд зохион байгуулав.
Голомт алтны форум 2019
Алтны салбарыг дэмжин ажиллаж, зах зээлд тодорхой байр суурь эзэлж буй утгаараа Голомт банкнаас энэхүү салбарыг онцолсон ажил хэрэгч форумыг зохион байгуулах болсон юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК хүдрийн ил уурхайн техникийн хүчин чадлаа нэмлээ
2019.01.21. Дэлхийд тэргүүлэгч Катерпиллар группын технологийн өндөр дэвшилтэт техникүүд болох CAT 824К дугуйт түрэгч, CAT 16M3 автогрейдер, хоёр ширхэг CAT 232D дугуйт юниверсал ачигчаар зууны манлай бүтээн байгуулалт ”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүдрийн ил уурхайн техникийн баазаа өргөтгөлөө.
Гэрэл зургийг М.Энх-Амгалан /MMJ/
Тинк танкуудын үүрэг оролцоо нийгэмд яагаад чухал вэ?
“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс санаачлан ХБНГУ-ын “Конрад Аденауэр” сангийн дэмжлэгтэйгээр “Баримт мэдээлэл болон Тинк танкуудын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр “Новотел” зочид буудалд зохион байгууллаа.
Д.А.Стрельников: Монголд баригдах цөмийн судалгааны реакторын хүчин чадлыг хэлэлцээрээр тогтооно
Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай Цөмийн Энергийн Комисс болон ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпораци хооронд санамж бичгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Москва хотноо байгуулсан билээ.
Рио Тинто: Ирээдүйн уурхай одоо цагт биеллээ олж байна
Австралийн эдийн засгийн бүтэц нь уул уурхайгаас хэтэрхий хамааралтай байгаа ч тэнд дэлхийн хамгийн хөгжилтэй хотууд оршиж байгаа нь тогтвортой хөгжлийг цогцлоож буйн илрэл гэж хэлж болно. Үүнд Австралийн амжилт оршино.
Орон нутагт алтны албан худалдааг эхлүүллээ
001 дугаартай үйлчлүүлэгчийн 255 гр алтыг хайлж гулдмайлснаар Баруун бүсийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, Хонгор нутагт үүдээ нээлээ. Тууз хайчлан нээсэн аравдугаар сарын 18-ны билигт сайн өдөр Монголбанкнаас зарласан Лондоны хөрөнгийн биржийн ханшаар Баянхонгор аймгийн ХААН банк 1 гр алтыг 101 мянган төгрөгөөр худалдан авлаа.
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани “Gobi Customer Care” өдөрлөгийг зохион байгууллаа
Монголын хамгийн том Агрегат үйлдвэрлэлийн төвийг(Сomponent Rebuild Center) саяхан нээсэн “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК говийн бүсийн нүүрсний компаниудад зориулан “Gobi Customer Care” өдөрлөгийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Сэлбэг түгээх төвд амжилттай зохион байгууллаа.
«
1
2
3
4
5
6
»
СЭДЭВ
Ашигт малтмал
Бодлого төлөвлөлт
Геологи, хайгуул
Эрдэс
Алт
Зэс
Нүүрс
Уран
Төмрийн хүдэр
Нефть, занар
Ховор элемент
Бусад...
Стратегийн орд
Оюутолгой
Тавантолгой
Бусад...
Дэд бүтэц
Төмөр зам
Эрчим хүч
Боомт
Судалгаа