Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зэс
Зэсийн үнэ тэнгэрт цойлохгүй ч зах зээлд үнэлгээгээ алдахгүй Аж үйлдвэрийн голлох бүтээгдэхүүнд тооцогддог зэс металын зах зээл 2014 оны хоёрдугаар хагасын босгыг давах гэж байна. Зэсийн үнэ он гарсаар өснө, буурна гэсэн хоёр таамаглалыг шинжээчид эерэг сөрөг үндэслэлтэйгээр дэвшүүлж байсан бол оны эхний хагаст ийнхүү сөрөг таамаглал биеллээ олжээ.
Зэс нийт экспортын 40% бүрдүүлэв Эхний 7 сарын байдлаар нийт экспортын 2.437 тэрбум доллар буюу 83%-ийг зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, алт гэсэн ашигт малтмалын үндсэн таван бүтээгдэхүүн бүрдүүлж байна.
Зэсийн үнэ 7000 долларын босго давж өсөв Оны эхэнд нэг тонн нь 7400 гаруй ам.долларын ханштай байсан хүрэн металын үнэ сүүлийн дөрвөн сарын турш Лондоны металын бирж дээр нэлээд буурч, 6430-6900 гаруй ам.долларт хэлбэлзэж байсан билээ.
Зэсийн экспорт 112%-иар өсөв Он гарсаар эхний 5 сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 4 тэрбум долларт хүрч, гадаад худалдааны алдагдал 204 сая доллар болжээ. Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 17%-иар өсч, 1.9 тэрбум доллар болсон бол импорт 15.6%-иар буурч 2.1 тэрбум доллар болов. Нийт экспортын 81.3%-ийг эрдэс бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 240 сая доллар буюу 18%-иар өсч, тэрбум 568 сая долларт хүрэв.
Зэс өсч, төмрийн хүдэр буурав Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 4 дүгээр сард гадаад худалдааны алдагдал 84.7 сая доллар болжээ. Өмнөх сард нь 10 сая долларын ашигтай байсан билээ.
Зэсийн үнэ найман сарын доод үнээс ялимгүй өсөв Зэсийн үнэ Хятадын эдийн засаг, аж үйлдвэрийн өсөлт удаашрахын хэрээр өнгөрсөн долоо хоногт найман сарын доод үнэд хүрсэн юм. Өчигдөр Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 6608 долларт хүрсэн нь өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс хойшхи хамгийн доод үнэ болсон юм.
Зэсийн үнэ Лондоны биржид 7400 долларт дөхөв Энэ сарын дунд үе гэхэд Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 7310 ам.долларт хүрээгүй байсан билээ.
2 3 4 5