Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зэс
Зэсийн ханш сүүлийн арван сарын доод түвшинд хүрэв Нью-Йоркийн түүхий эдийн биржид нэг тонн зэсийн ханш 8888 ам.долларт хүрсэн нь өмнөх оны наймдугаар сараас хойших доод хэмжээ (2022.06.16) боллоо. Ийнхүү буурсан нь инфляцаас үүдэлтэйгээр АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.75%-иар буюу сүүлийн 28 жилд байгаагүй огцом дүнгээр нэмэгдүүлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Томоохон эдийн засагтай хөгжингүй улс орнуудын төв банкууд ч дээрхтэй адилаар мөнгөний хатуу бодлого явуулж буй нь металын эрэлтийг бууруулах эрсдэлтэйг эдийн засагчид анхааруулав.
RBC: Дэлхийн зэсийн нийлүүлэлт 2023-2024 онд эрэлтээс давна "RBC Capital Markets" байгууллага ирэх хоёр жилийн хугацаанд дэлхийн зэсийн зах зээл дэх нийлүүлэлтийн хэмжээ эрэлтээс ялимгүй хэмжээгээр давах төлөвтэй байгааг мэдээлжээ. Улмаар ханш энэ хугацаанд буурах төлөвтэй байна. Тухайлбал энэ онд зэсийн ханш дунджаар фунт тутамд 4.32 ам.доллар (~9680 доллар/тн), ирэх хоёр жилийн хугацаанд 3.75 ам.доллар/фунт (~8400 доллар/тн) байна гэж тооцоолжээ. Гэвч дунд хугацаанд ханш өсөхийг RBC онцоллоо.
Зэсийн ханш 10200 доллар давж өслөө Лондоны металын бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 10220.5 ам.долларт хүрч (2022.02.10) өслөө. Тодруулбал өчигдөр ганцхан өдрийн дотор зэсийн ханш тус бирж дээр 3.4%-иар нэмэгджээ. Ингэснээр зэсийн ханш өнгөрсөн аравдугаар сараас хойших дээд хэмжээнд хүрлээ. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр зэсийн ханш өчигдөр 10380 ам.доллар/тонн-д хүрч өсчээ.
Las Bambas зэсийн уурхай үйл ажиллагаагаа дахин зогсооно Дэлхийд зэс олборлолтоор хоёрдугаарт бичигдэх Перу улсад үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай Las Bambas уурхай дахин зогсох нөхцөл байдал үүслээ. Энэ тухай уурхайн олборлолтыг явуулдаг Хятадын MMG компани (2022.02.07) мэдэгдсэн байна. Учир нь орон нутгийн иргэд уурхайн гол замыг нэгдүгээр сарын 26-наас хаах болсноор олборлолтыг энэ сарын 20-ноос эхлэн зогсоож болзошгүй байна.
Зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө давж биелэв   Энэ онд 1,118.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн бол дээрх хугацаанд 1,256.7 мянган тонныг экспортолсноор зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө 138.3 мянган тонноор давж, 112.4%-ийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөө давж биелжээ. Он гарсаар зэсийн баяжмалын борлуулалтаас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.5 их наяд төгрөгөөр өсч 2.34 их наяд төгрөгт хүрээд байгаа нь огцом өсөлтөд тооцогдож байна. 2020 оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 1216.5 ам.доллар/тонноор илэрхийлэгдсэн бол энэ онд 2256 ам.доллар/тонн болж нэмэгджээ. 
Перу улсын Las Bambas зэсийн уурхай олборлолтоо зогсооно Дэлхийн зэс олборлолтоор хоёрдугаарт орох Перу улсын зэсийн томоохон уурхайн нэг Las Bambas ирэх бямба гаригаас эхлэн олборлолтоо зогсоох тухай MMG (2021.12.16) мэдээллээ. Тус уурхайн хувьд орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-ноос эхлэн тээвэрлэлтийн зам хаагдаж, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй болсон юм. Улмаар компани болон орон нутгийн иргэдийн дунд яриа хэлэлцээр өрнөсөн ч талууд зөвшилцөлд хүрээгүй хэвээр байгаа ажээ. Нутгийн иргэд тээвэрлэлтийг шороон замаар хийж буй нь хүрээлэн буй орчин болоод нийгмийн аж амьдрал, тариалан эрхлэлтэд сөргөөр нөлөөлж буй тул эдийн засгийн дэмжлэг үзүүлэхийг шаардаж байгаа юм. MMG эдийн засгийн зарим дэмжлэгийг санал болгосон ч нутгийн иргэдийн хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа ажээ.
Малмыж ордыг ашигласнаар Оросын зэсийн үйлдвэрлэл 30% нэмэгдэнэ Монголын зүүн хойхнотой Оросын Хабаровск мужид Малмыжийн зэсийн ордыг ашиглах бүтээн байгуулалт ид өрнөж байна. ОХУ-ын Баялгийн зөвлөл тус ордын нөөцийг энэ намар 8,32 сая тонн зэс, 347 тонн алт хэмээн нэмэгдүүлэн тогтоосон. Ингэснээр тус ордыг “Русская медная компания” /РМК/ 2018 онд худалдан авсан үеийнхээс нөөц нь 60% нэмэгдэж байгаа юм. Малмыжийн ордын бүтээн байгуулалтад РМК 2018 оноос хойш 2021 оны аравдугаар сар хүртэл 62 тэрбум рубль зарцуулаад байгааг тус компанийн дэд захирал Дмитрий Говоров есдүгээр сард болсон Дорнын Эдийн засгийн форумын үеэр мэдэгдэж байсан.
Трафигура: Хятадын зэс болон бусад металын эрэлт буурна Дэлхийн түүхий эдийн худалдааны компани “Трафигура” ирэх хоёрдугаар сарыг дуустал Хятадын зэсийн эрэлт буурах таамаглалыг дэвшүүлсэн байна. Учир нь тус улсын эрчим хүчний хангамжийн асуудал болон барилгын зах зээлийн өсөлтийн удаашрал зэрэг нь зэс болон бусад металын эрэлтэд нөлөөлнө гэж үзсэн байна. Мөн ирэх хоёрдугаар сард Бээжин хотноо болох Өвлийн Олимп болон тус улсын Цагаан сарын баяртай холбоотойгоор эрэлт төдийлөн өсөхгүй гэж үзжээ.
Перугийн уул уурхайн хөрөнгө оруулалтын нэр хүнд эрсдэлд оров Дэлхийн зэсийн олборлолтоор эхнээсээ хоёрдугаарт орох Перу улсын төв банкны Ерөнхийлөгч Жулио Веларде сүүлийн саруудад томоохон уурхайнуудын эргэн тойронд өрнөж буй эсэргүүцэл тэмцэлтэй холбоотой мэдэгдэл /2021.11.02/ гаргалаа. Саяхан тус улсын томоохон зэсийн уурхай Антамина-ийн үйл ажиллагааг нутгийн иргэд зогсоогоод (2021.10.31) байсан юм. Иймэрхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь тус улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын таатай бүс нутаг гэсэн дүр төрхөд эрсдэл үүсгэж байгаа ажээ. Тэрбээр “Эсэргүүцлийн үйл ажиллагааг зөвтгөх аргагүй, салбарт эмх замбараатай байдлыг эрх баригчид дахин тогтоохыг дэмжиж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Зэсийн ханш шинэ дээд амжилт тогтоолоо Лондоны металын бирж дээр өчигдөр (2021.10.19) нэг тонн зэсийн шууд худалдааны үнэ 7.2%-иар өсч 11299.5 ам.долларт хүрснээр шинэ дээд амжилт тогтоосон байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр 10572 ам.доллар/тонн-д хүрсэн нь тус биржийн түүхэн дэх хамгийн өндөр ханшаар тэмдэглэгдлээ. Хаалтын ханшийн тухайд Лондоны металын бирж дээр өчигдөр зэсийн шууд худалдааны үнэ 10652 ам.доллар/тонн, гурван сарын гэрээт үнэ 10270 ам.доллар/тонн-оор тогтжээ. Ханш өсөхөд зэсийн нийлүүлэлт буурч буй мэдээлэл нөлөөлсөн байна.
Зэсийн ханш 2011 оны оргил түвшинд ойртлоо Лондоны металын бирж дээр лхагва гаригт тонн зэсийн үнэ 9730 ам.долларын ханштай хаагдсан нь 2011 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Он гарсаар тус бирж дээр зэсийн ханш 26%-иар өсчээ. Дэлхийн эдийн засаг цар тахлын дараах сэргэлтийн горимд шилжиж буй нь зэсийн ханшийн өсөлтийг авчирч байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр тонн зэсийн ханш өчигдөр 9795 ам.долларт хүрчээ.
Хятадын зэсийн импорт буурчээ  Лондоны металын бирж дээр даваа гаригийн (2020.12.07) хаалтын ханшаар тонн зэс 7656 ам.доллар байна. Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өсөлтийн түвшнээс бага зэрэг буурав. Хятадын эсрэг шинэ хориг арга хэмжээ АНУ авч болзошгүй тухай мэдээлэл энэ долоо хоногийн эхээр цацагдсанаар зэсийн ханшийн тогтворгүй байдалд нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ. Дэлхийн хоёр том эдийн засаг болох тус орнуудын худалдааны харилцаа дахин хурцдахаас эмээж байна. Өнгөрсөн баасан гаригт (2020.12.04) зэсийн ханш 7741 ам.долларт хүрч өссөн бөгөөд энэ нь 2013 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо. Цар тахлын дэгдэлт өндөр байгаагийн улмаас дэлхийн эдийн засгийн төлөв эрсдэлтэй хэвээр байна. 
Зэсийн үнэ он гарсаар 13%-иар өсөв Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ даваа гаригийн байдлаар Лондоны металын бирж дээр шууд худалдааны үнэ нь 6546 ам.доллар/тонн-д хүрэв.
Зэсийн Удоканы ордын УБҮ-ийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ Оросын зэсийн хамгийн том Удоканы ордыг түшиглэн уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) байгуулах санхүүжилтийн зээлийг шийдвэрлэснээ төсөл хэрэгжүүлэгч “Байкальская горная компания”-ийн Ерөнхий захирал Валерий Казикаев мэдэгдсэн байна.
Зэсийн ханш буурч эхлэв Шинэ оны эхэнд Лондоны металын бирж дээр аж үйлдвэрийн гол метал болох зэсийн ханш 6000 ам.доллар/тонн-оос доош буурсан байдалтай байна. Үүнд шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлт саарч, түүхий эдийн эрэлт нь буурч болзошгүй гэсэн мэдээлэл гол нөлөөлсөн гэж тайлбарлалаа.
“Codelco” АНУ, Хятад, Францын компанитай зэс нийлүүлэхээр гэрээлэв Чилийн төрийн өмчит “Codelco” нь жилд 50-100 мянган тонн зэс нийлүүлэх гурван жилийн хугацаатай гэрээг Францын “Nexans”, Хятадын “Minmetals”, АНУ-ын “Sourthwire” компаниудтай байгуулж байна.
Чили зэс, төмрийн хүдрийн 2.5 тэрбум долларын төслөөс татгалзав Чилийн Засгийн газар тус улсын Кокимбо бүс нутагт зэс болон төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Andes Iron компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.
BHP Billiton “Спенс” төсөлд 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна BHP Billiton компани нь зэсийн Спенс төсөлд 2.46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах гэж буйгаа мэдээлжээ.
Рио Тинто Казахстанд зэсийн ордын хайгуул хийж байна Рио Тинто групп нь Казахстаны төрийн өмчит Казгеология компанитай хамтран тус улсад зэсийн ордын хайгуулын хоёр төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Jiangxi Copper зэсийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ Хятадын зэсийн томоохон үйлдвэрлэгч “Jiangxi Copper” энэ жил зэсийн үйлдвэрлэлээ 1.2 сая тонноос нэмэгдүүлэн 1.36 тоннд хүргэхээр төлөвлөжээ.
1 2 3