Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Уул уурхай, олборлох үйлдвэрлэл 5.5 их наяд төгрөгөөр өслөө Монгол Улсын экспорт 2023 оны эхний 8 сард өмнөх оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллараар өсөхөд нүүрс 2.0 тэрбум, газрын тос 135.1 сая, жоншны хүдэр ба баяжмал 96.9 сая, төмрийн хүдэр, баяжмал 30.5 сая ам.доллараар өсчээ.
УУЛ УУРХАЙГААС ОЛОХ ОРЛОГО 8,001.2 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ, ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГЫН 29 ОРЧИМ ХУВИЙГ БҮРДҮҮЛНЭ ГЭЖ ТООЦЖЭЭ Уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрсний олборлолт, Оюутолгойн гүний уурхайн олборлолт эрчимжиж, зэсийн баяжмал дахь агууламж нэмэгдсэнээр уул уурхай, түүнээс хамааралтай тээврийн салбарын өсөлт эдийн засгийн өсөлтийн гуравны нэг орчмыг бүрдүүлнэ гэж тооцжээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлнэ Экспорт 2023 оны эхний есөн сарын байдлаар 11 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс хоёр тэрбум ам.доллароор нэмэгдлээ. Түүнчлэн нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшин буюу 47 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 28 сая тонноор өслөө.
ЭРЧИМ ХҮЧНИЙ “ПОВЕР БАНК” Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 80 МВт/200 МВт.ц чадалтай батарей хуримтлуурын системийг суурилуулж, нэгдсэн сүлжээний тогтвортой найдвартай ажиллагааг дээшлүүлэх  Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төслийг Эрчим хүчний яам санаачлан хэрэгжүүлж байна.
Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг зарлалаа Экспортод гарсан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг (2023 оны есдүгээр сарын 8-ны байдлаар) Ашигт малтмал газрын тосны газраас нийтэд зарлалаа.
Б.Лхагвасүрэн: Монгол Улсад гадаадын томоохон банкнуудыг татах асуудал байна  Банкны шинэчлэлийн үйл явцын дараагийн  алхам бол  “Нэг болон нэгдмэл сонирхолтой этгээдүүд банкны хувьцааны 20-оос дээш хувийг эзэмшихийг хориглосон” тухай заалт.
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлнө “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийн хүрээнд бүх аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох, автозамын таван коридор байгуулахаар болж орон нутаг дахь түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
С.Бямбацогт: Ази, Европ, Орос, Хятадыг холбосон босоо тэнхлэгийн таван авто замтай болно Засгийн газрын ээлжит бус хуралдаан /2023.09.01/ өнөөдөр боллоо. Хуралдаанаар Засгийн газар “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэснээ танилцуулав. Энэ төслийн зорилго нь улсын хэмжээнд хөгжлийг хязгаарлаж байгааг цогцоор нь шийдэх бодлогыг хэрэгжүүлж эхэлнэ. Үүнд авто зам, эрчим хүч, дулаан хангамж, орон сууцны хүрэлцээ хангамжийг бий болгох дэд төслүүдийг “Шинэ сэргэлтийн таван тойрог“ гэж нэрлэж, олон нийтэд тайлбарлаж байна.
ДОМИНИК БАРТОН: ИРЭЭДҮЙН ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ӨСӨЛТ РИО ТИНТО-Г МОНГОЛ РУУ ХӨТӨЛСӨН Манай улсад зохион байгуулагдсан “Монголын Эдийн засгийн чуулган 2023”-д “Рио Тинто” компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын баг хүрэлцэн ирж бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон билээ. Хүндэт зочдын бүрэлдэхүүнд “Рио Тинто” группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартон, Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм
ДЭЛХИЙД АСАР ТОМ, ХУРДАЦТАЙ ӨӨРЧЛӨЛТҮҮД ЯВАГДАЖ БАЙНА Бид өнөөдөр хуран чуулж Монгол Улсын ирээдүйн талаар хэлэлцэж, энэ улсын эдийн засгийн өсөлт хөгжилд хүрэх асар их нөөц бололцоог бодит ажил хэрэг болгох талаар ярилцаж байна
Своп хэлцлийн ерөнхий гэрээг гурван жилээр сунгажээ Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г дахин гурван жилээр сунгав
Авто тээврээр 29.9 сая тонн ачаа тээвэрлэжээ Агаарын тээврээр тайлант хугацаанд дөрвөн сая тонн ачаа болон шуудан тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 2. 4 сая тонноор буурсан үзүүлэлт хэмээн Зам, тээврийн салбарын энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайланд тэмдэглэжээ
Японы төлөөлөл хамтран ажиллахаа илэрхийлэв Япон улсын Шизүока мужийн захиргаа, бизнесийн удирдлагын төлөөлөл манай улсад айлчилж байна. Тэднийг Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээжээ БНХАУ хилээ дахин нээснээр түүхий эдийн экспортоос хамааралтай Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.5%-иар өснө. Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв сайн байна гэж үзэж байна. Тухайлбал, уул уурхайн салбар дах гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр бодит ДНБ 2026 он хүртэл жилд дунджаар 6 орчим хувиар өснө.
Төсвийн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарчээ Монгол Улсын энэ жилийн нэгдсэн төсвийн эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлан гарчээ. Тайланд 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласныг тодотгож төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 2.4 их наядаар буурсан хэмээн тэмдэглэсэн байна. 
Чулуун болон хүрэн нүүрс олборлолт 3.7 дахин, газрын тос олборлолт 27 дахин өсжээ Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцууллаа.
Монголын Эдийн Засгийн Чуулган 10 дахь удаагаа зохион байгуулагдана Монголд зочлох жилийн хүрээнд 2023.07.09 -10-ны өдрүүдэд зохион байгуулагдах энэ удаагийн Чуулганд 1,500 оролцогч оролцох ба нийт 6 өөр байршилд нэгэн зэрэг зохион байгуулагдана
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИНТЭЙ АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ ХИЙНЭ БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 27-нд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин-тэй албан ёсны уулзалт хийж
Мөнгөний Урсгалыг Монгол руу даллах ямар боломж байна вэ? Монгол Улс руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 онд оргил үедээ хүрч байсан бол эрчимтэй уруудсаар өдгөө бүр унасан гэж болно. 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаас хойш
Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 3 дахин өссөн байна  Зургаадугаар сарын 9-15-ны өдрүүдэд нүүрс экспортын 9,313 автомашин, 799 чингэлэг тээвэр, 931 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,198.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн  үеэс 1.3 дахин өсөв. Оны эхнээс 26,545.6 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 19,745.8 мян.тн-оор буюу 3 дахин өссөн байна.
1 2 3 4 5