Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Индонез улс онцгой тохиолдолд ашигт малтмалыг экспортлох шинэ журам гаргалаа Индонезийн засгийн газар онцгой байдлын үед уул уурхайн компаниудад боловсруулаагүй хүдэр экспортлохыг зөвшөөрсөн журам гаргасан гэж Эрчим хүчний яам пүрэв гарагт мэдэгдэв.
Алтны үнийн өсөлт түр зогсов Сүүлийн гурван жил тогтмол өсч байгаа алтны үнэ өчигдөр бага зэрэг унажээ. “Economictimes”-д бичсэнээр дэлхийн зах зээл дээр алтны үнэ дунджаар унци нь 0.5 хувиар буурчээ. Алтны ханш хоёрдугаар сарын 24-нд 2956.15 ам.доллар болж дээд амжилт тогтоож байсан юм. АНУ-ын алтны фьючерс мөн 0.5 хувиар буурч, 2912.10 ам.доллар болсон гэж Ройтерс мэдээлэв.   
PDAC 2025: Оролцогчдын тоо дээд хэмжээнд хүрч, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг нэмэгдлээ 2025 оны 3-р сарын 2-5-ны хооронд Канадын Хайгуулч, Олборлогчдын Холбооны (PDAC) ээлжит чуулга уулзалт зохион байгуулагдаж, 27 мянга гаруй хүн оролцлоо.
“Рио Тинто”-гийн удирдлагын төлөвлөгөөг хөрөнгө оруулагчид дэмжихгүй байна Уул уурхайн аварга компани “Рио Тинто”-гийн удирдлага ойрын хугацаанд  хөрөнгийн зах зээлд олон тэрбум долларын хувьцаа гаргах төлөвлөгөөтэй байгаа билээ. Үүнд тус компанийн хөрөнгө оруулагчид тааламжгүй хандаж байгаа бөгөөд төлөвлөгөөгөө цуцлах шаардлагатайг сануулж байна. “Financial review”-д бичсэнээр “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэ төлөвлөгөөг компанийн хөрвөх чадвар, бизнесийн тэнцвэрт байдлыг сайжруулахад чиглэсэн хэмээн тайлбарлажээ.  
Канад улсын Торонто хотод зохион байгуулагдсан PDAC-2025 чуулга уулзалтад Монгол Улс амжилттай оролцлоо Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “PDAC-2025” уул уурхайн чуулга уулзалт энэ оны 3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Канад улсын Торонто хотноо амжилттай болж өндөрлөлөө.
БНХАУ-ын ДНБ-ний 10 хувийг цэвэр эрчим хүчний технологи бүрдүүлж байна 2024 онд Хятадын эдийн засагт цэвэр эрчим хүчний салбар 10 гаруй хувь нэмэр оруулсан гэж Carbon Brief болон CREA-ийн дүн шинжилгээнд дурджээ.
Конго улсын экспортын хоригоос үүдэн Хятадын кобальтын хувьцааны үнэ огцом өсжээ Мягмар гарагт /2025.02.25/ Хятадын кобальтын хувьцааны үнэ өссөн байна. Энэ нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс гэнэт кобальтын экспортоо хязгаарласнаас үүдсэн хэрэг аж. Ингэснээр хайлш болон батарей үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг тус элементийн нийлүүлэлт ойрын хугацаанд багасах төлөвтэй болжээ.
БНХАУ АНУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагын шүүхэд өгнө 2000 оноос хойш Хятадын экспорт огцом өсөж, дэлхийн худалдааны хүчирхэг улс болон хувирсан.
Пенаскито уурхайн ашиглалтын хугацааг уртасгах зорилго тавьжээ Дэлхийн хамгийн том 20 уурхайн нэгт тооцогддог  Мексикийн Пенаскитогийн удирдлага уурхайнхаа ашиглалтын хугацааг уртасгах зорилготой байгаагаа “Pan-American Mining”-д ярьжээ. Тус уурхай нь уламжлалт ил уурхай ба баяжуулах үйлдвэрт олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг.
Хятадын “Zijin Mining Group”-ийн нөлөө нэмэгдэж байна Дэлхийн зэс үйлдвэрлэгч томоохон 10 компанийн нэг Хятадын “Zijin Mining Group” удирдлагын оновчтой бодлого, төлөвлөлтийн үр дүнд сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь идэвхжиж Швейцарийн “Glencore”-той эн тэнцүү болж ирлээ. Тус компанийн 2024 оны цэвэр ашиг өмнөхөөс 52 хувиар өсөж, 32 тэрбум юань буюу 4.4 тэрбум ам.долларт хүрсэн талаар “scmp.com”-д онцолжээ.
Байгалийн хийн үнэ сүүлийн нэг жилд яагаад хоёр дахин өссөн бэ? Спот зах зээл дэх байгалийн хийн үнэ сүүлийн 12 сарын хугацаанд хоёр дахин өссөн байна. Үүний шалтгаан нь Европ, АНУ, Ази зэрэг бүс нутгууд хийн нөөцөө нөхөж чадахгүй байгаатай холбоотой аж. Иймээс 2025 онд нөөцөө нөхөхөд хүндхэн байх төлөвтэй байна.
М.БОЛДБААТАР: "МОНГОЛРОСЦВЕТМЕТ"-ИЙН ХУВЬД ЭРДЭС МИНЕРАЛЫН НӨӨЦИЙГ ӨСГӨХ, НЭМЭЛТ ХАЙГУУЛ ХИЙХ НЬ МАШ ЧУХАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛСОН "Монголросцветмет" ΤӨΥΓ- ын Ерөнхий инженер буюу Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга, Уул уурхайн зөвлөх инженер Минсэлийн Болдбаатартай ярилцлаа.
Өмнөд Солонгос шинээр хоёр том оврын атомын цахилгаан станц, нэг жижиг цөмийн реактортой болно Өмнөд Солонгос 2038 он гэхэд хоёр том оврын атомын цахилгаан станц, нэг жижиг цөмийн реактор барихаар тусгасан эрчим хүчний шинэ төлөвлөгөөгөө баасан гарагт эцэслэн баталсан гэж тус улсын Аж үйлдвэрийн яам мэдэгдэв. Төлөвлөгөөний дагуу 2030 он хүртэл жил бүр дунджаар 7 гигаватт (ГВт) сэргээгдэх цахилгаан эрчим хүч нэмж үйлдвэрлэнэ гэж яамнаас мэдээллээ.
PDAC-2025 чуулганаас урьтаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхээр болжээ Олон улсын жишгээр хайгуулын лиценз нь ашиглалтынхаасаа 5-6 дахин олон байдаг ч одоогоор энэ жишиг манайд урвуу хамааралтай байна. Тухайлбал, Монгол Улсад одоогоор 2700 орчим ашиглалтын болон хайгуулын лиценз байгаагийн 900 гаруйг нь хайгуулын зөвшөөрөл эзэлж байна. Монгол Улс 2024 оны 4 дүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг зогсоосон нь үүнд нөлөөлжээ. Энэ нь уул уурхайн салбарын хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулж, олон улсын хурал чуулганд оролцоход шүүмжлэл дагуулдаг сэдэв болоод байгаа. Тиймээс PDAC-2025 чуулганаас урьтаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхээр болжээ.
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 64 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 10 багц буюу 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалж, 72.4 ам.долларт хэлцэл хийгдлээ.
BHP болон Rio Tinto компаниуд эрчим хүчний шилжилтийн талаар эерэг байр суурь баримталж байна Уул уурхайн салбарт тэргүүлэгч компаниуд болох BHP болон Rio Tinto нь энэ долоо хоногт уурхайн голлох бүтээгдэхүүний тайлангаа танилцуулсан бөгөөд санхүүгийн үзүүлэлт, төлөв байдлын хувьд ижил төстэй шинжүүд илэрчээ. Тэд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцыг эергээр харж, богино хугацааны эрсдэлийг багасгахыг зорьж байна. Мөн Трампын худалдааны бодлого тэдэнд томоохон эрсдэл учруулахгүй гэж үзжээ.
Трампын Тарифын Төлөвлөгөө АНУ-ын худалдааны хамгийн чухал түншүүдэд нөлөөлнө 2023 онд АНУ-ын нийт импортын барааны 43 хувийг  Мексик, Хятад, Канадтай хийсэн худалдаа бүрдүүлсэн байна.
“Дачин ойл фийлд” Монголоос 9.8 сая тонн газрын тос олборложээ Монгол Улс стратегийн чухал түүхий эд болох газрын тосыг БНХАУ-д цөөнгүй жил экспортолж байгаа билээ. Тэгвэл тус бизнесийн гол тоглогчдын нэг БНХАУ-ын “Дачин ойл фийлд” компани одоогоор 9.8 сая тонн газрын тосыг Монгол Улсаас олборлоод байгаа аж. Тус компани 2005 оноос Тамсагийн төсөлд нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн төдийгүй Монгол Улсын төсөвт 1.1 тэрбум ам.долларын орлого оруулсан байна. Түүнчлэн Дорнод аймгийн хөгжлийн сан болон орон нутгийн бүтээн байгуулалтын санд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ талаарх мэдээллийг БНХАУ-ын “Дачин ойл фийлд” компанийн удирдлага Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай хийсэн уулзалтын үеэр онцолсон байна.
УРАНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨВ БА 2025 ОНЫ ЧИГ ХАНДЛАГА Ураны үнэ 2024 онд тогтворжсон ч эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт багасахын хэрээр цаашид үнэ нь улам өснө гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Конго улс Хятадын зэсийн гол нийлүүлэгч боллоо Хятад улс Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын уул уурхайд томоохон хөрөнгө оруулалт хийснийхээ үр ашгийг хүртэж, Конго улсаас импортлох зэсийн хэмжээ нь эрс өсжээ.
10 11 12 13 14 15 16