Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган
Зам, тээврийн сэргэлт” зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтын чуулган боллоо Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран  “Шинэ сэргэлтийн бодлого: Зам, тээврийн сэргэлт” зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг 2023.06.09-нд анх удаа
УУР АМЬСГАЛ БА ЦЭВЭР АГААР 2023 CLIMATE AND CLEAN AIR 2023 олон улсын бага хурал Тайланд улсын Бангког хотод эхэллээ.
Монгол-Хятад-Оросын ХАҮТ-уудын Худалдаа, эдийн засгийн XVI нэгдсэн чуулган Монгол-Хятад-Оросын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимуудын Худалдаа, Эдийн Засгийн 16 дахь удаагийн Нэгдсэн Чуулганыг 2023 оны 06 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Монгол улс зэсийн нөөцөөрөө дэлхийд эхний 10-т багтаж байна Жил бүр өсөн нэмэгдэж буй цахилгаан болон , сэргээгдэх эрчим хүчний  хэрэгцээ шаардлагын улмаас цэвэршүүлсэн зэсийн эрэлт дэлхийн хэмжээнд жил бүр 1,5-2,5 хувиар өсөж 2040 он гэхэд жилийн хэрэглээ 33 сая тоннд хүрэхээр байна.
"Аж Үйлдвэржилтийн Үндэсний Зөвлөгөөн" "Аж Үйлдвэржилтийн Үндэсний Зөвлөгөөн"
"Аж Үйлдвэржилтийн Үндэсний Зөвлөгөөн" эхэллээ Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, УУХҮ-ийн Ж.Ганбаатар нар нээж илтгэл тавьлаа.
“Төрийн өмчит компаниудын сэргэлт Эрдэнэс Монгол нэгдэл” чуулган зохион байгуулагдана МҮХАҮТ-нд өнөөдөр 14 цагт “Төрийн өмчит компаниудын сэргэлт Эрдэнэс Монгол нэгдэл” чуулган зохион байгуулагдана. Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу толгой” ХХК зэрэг 37 компанийн удирдах албан тушаалтнууд, инженер, техникийн 400 гаруй ажилтан уг чуулга уулзалтад оролцох юм.
“Хариуцлагатай уул уурхай” Хангайн бүсийн чуулга уулзалт “Хариуцлагатай уул уурхай” Хангайн бүсийн чуулга уулзалт
Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн болно Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Aж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна.
“Хариуцлагатай уул уурхай” хангайн бүсийн чуулга уулзалт болно “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөг ирэх сарын 5-нд Орхон аймагт зохион байгууллагдах аж. Энэ удаагийн өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, AMEP ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар оролцож буй.
Газрын ховор элементийн ислийн 3.1 сая тонны нөөцтэй “Газрын ховор элементийн судалгаа-Аж үйлдвэржилтийн сэргэлт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Өнөөдрийн хуралд 20 орчим байгууллагын 90 гаруй оролцогчид танхимаар, 50 орчим хүн цахимаар оролцож байгаа аж. Мөн тус хуралд 13 илтгэлийг төрийн бодлого, хэрэгжилт, геологи боловсруулалт, баяжуулалт газрын ховор элементийн судалгаа гэсэн гурван үндсэн салбарт хуваан хэлэлцүүлсэн юм.
Барилга, Дэд Бүтэц, Уул Уурхайн “Build Mongolia 2023” Үзэсгэлэн 04 Сарын 19-21-ны өдрүүдэд болно Build Mongolia буюу Бүтээн байгуулалт 2023 улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй бүтээн байгуулалтын салбаруудыг нэгэн дээвэр дор багтаасан техник технологийн үзэсгэлэн 2023 оны 04 сарын 19-21-ны өдрүүдэд Степпе Арена мөсөн өргөөнд гурван өдрийн турш үргэлжилнэ.
БОНЗ тогтвортой, хариуцлагатай уул уурхайг бүтээлцэнэ Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) бол хөрөнгө оруулагчдын хувьд уул уурхайн төслийн тогтвортой байдлыг үнэлэх шинэ арга юм. Аливаа компанийн санхүү ба БОНЗ-ын хоорон дахь үзүүлэлтүүдийн уялдаа холбоо нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлдэг төдийгүй хөрөнгө, санхүүжилт босгоход голлох хүчин зүйл болдог.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болно “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны 09.00 цагт Соёлын төв өргөөнд болно.
“Build mongolia 2023”  үзэсгэлэнгийн талбайн захиалга 90 хувийн дүүргэлттэй байна Build Mongolia буюу Бүтээн байгуулалт 2023 олон улсын үзэсгэлэн гурав дахь удаагаа 2023 оны 04 сарын 19-21-ны өдрүүдэд Мөсөн Өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй барилга, дэд бүтэц, тэр дундаа эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн салбаруудын хамарсан томоохон үзэсгэлэн болон өргөжиж буй Build Mongolia 2023 үзэсгэлэнгийн талбайн захиалга 04-р сарын 07-нд хаагдах ба 90 хувийн дүүргэлттэй байна.
Т. Баттулга: Build Mongolia 2023 үзэсгэлэнд зочлох барилга, дэд бүтцийн салбарынхны хувьд олон төрлийн бүтээгдэхүүнтэй нэг дор танилцаж, ханган нийлүүлэгчдийг таних хамгийн таатай орчин Build Mongolia 2023 олон улсын барилга, зам тээвэр, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн техник технологийн гуравдахь  удаагийн үзэсгэлэн 2023 оны 4 дүгээр сарын 19-21-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа билээ. Энэ талаар үзэсгэлэнгийн зохион байгуулагч Экспо Монгол ХХК-ийн ерөнхий захирал Т. Баттулгатай ярилцлаа.
Петер Акерли:  “Эрдэнэ Ресурс Девелопмент” Баян Хөндий алтны төслийг хөгжүүлэх зорилготой Канадын  эрдэс баялгийн хайгуул, олборлогчдын чуулга уулзалт 2023 (PDAC) чуулган энэ сарын 5-нд Канадын Торонто хотноо эхэлсэн билээ.  1932 онд анх зохион байгуулагдсанаас хойш PDAC чуулга уулзалтын  цар хүрээ, нөлөөлөл жил бүр нэмэгдэж байна. Өнөөдөр уг чуулганд 1100 гаруй компани бүтээгдэхүүн танилцуулгаа бэлтгэж, 2500 хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоон  улмаар дэлхийн эрдэс баялгийн салбарынхны цуглардаг хамгийн шилдэг арга хэмжээ болж чадсан юм.
Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт болно  Монголын залуучуудын холбоо, Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран гуравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Тогтвортой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг зохион байгуулна.
Монгол нүүрс ассоциацийн 2023 оны бүх гишүүдийн хурал боллоо Монгол нүүрс ассоциацийн Бүх гишүүдийн хурал 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр болж Туулай жилийн ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэв. Ассоциацийн Удирдах зөвлөлд дараах байгууллагын төлөөлөл сонгогдов.
БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компанийн төлөөлөл Монголд ирлээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачлан Монгол Улсаас нүүрс импортлогч БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг урьж “Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Нүүрсний биржийн үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах зорилго бүхий хэлэлцүүлэгт БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компанийн төлөөлөл оролцжээ.
1 2 3 4 5