Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Харбины” гэрээг Хянан шалгах түр хороо байгуулахыг нэгдсэн чуулганаар дэмжсэнгүй Нэгдсэн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүнээс 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлш хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковийг (2026.04.10) хүлээн авч уулзлаа.
"Багануур" компани нүүрс олборлолтоо 2028 онд 8 сая тоннд хүргэж нэмэгдүүлнэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллах үеэрээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Багануур” ХК-ийн уурхайчид, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Уул уурхайн экспортлогч компаниудын удирдлагатай уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй экспортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан, дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдал, түүнээс үүдэлтэй салбарын тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар санал солилцлоо.
Салбарын сайд ОХУ-д айлчилж хөнгөлөлттэй үнээр шатахуун авах асуудлаар тохиролцоно Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковийг хүлээн авч (2026.04.09) уулзлаа. Ойрх Дорнодын дайны нөхцөл байдлаас үүдэлтэй ОХУ-ын тэсэлгээний бодисын экспортын хоригоос шалтгаалан Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн захиалсан тэсэлгээний бодисууд гацах, ОХУ-ын талаас захиалга авахгүй байх зэрэг хүндрэлтэй асуудлуудыг шийдэж, Монгол Улсыг тус хоригт оруулахгүй байхыг талууд тохиролцож баталгаажуулав.
Дэлхийн Банк: Монголын эдийн засгийн өсөлт 2026 онд 5% байх төлөвтэй "Монголын эдийн засгийн тойм" тайланг Дэлхийн Банк (2026.04.09) танилцууллаа. Тайланд дурдсанаар уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуйн үйлдвэрлэл огцом сэргэснээр 2025 онд өсөлт харьцангуй өндөр гарсан бол энэ онд манай улсын эдийн засаг 5.0%-иар өсөхөөр байна.
Голдман Сакс: Гал зогсоох хэлэлцээр цуцлагдвал газрын тос баррель нь 115 ам.долларт хүрнэ Голдман Сакс банк АНУ болон Иран хооронд хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр байгуулагдсантай холбоотойгоор 2026 оны 2-р улирлын Brent болон WTI төрлийн газрын тосны үнийн таамаглалаа бууруулав.
АҮЭБЯ болон Эрчим хүчний яамнаас “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Эрчим хүчний яам хамтран “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулж эхэллээ. Тус арга хэмжээ 2026 оны дөрөвдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд үргэлжлэх юм.
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн сонгон шалгаруулалтыг зарлахаар шийдвэрлэлээ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар (2026.04.08) мэдээллээ. Хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах тухай танилцууллаа.
Трамп Ирантай хоёр долоо хоногийн гал зогсоох хэлэлцээрт хүрснээр алтны үнэ өсөв АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Иран улс дэлхийн зах зээлийг тогтворгүй болгоод буй дайныг зогсоох хэлэлцээрийг эцэслэн боловсруулах зорилгоор хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцсоны дараа алтны ханш өслөө.
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны уулзалт болно “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-ны хооронд орон даяар зохион байгуулсан нэг дэх шатны зөвлөлдөх санал асуулгын талаарх танилцуулга болон энэ сарын 11-12-нд болох хоёр дахь шатны санал асуулга, зөвлөлдөх уулзалтын бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг сонслоо.
ӨМНӨГОВЬ: “Ил тод, хариуцлагатай уул уурхай” зөвлөгөөн болж байна Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Говийн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
"Эрдэнэт үйлдвэр" оны эхний улиралд төсөвт 440 тэрбум төгрөг төвлөрүүллээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ оны эхний улиралд 11.3 сая тонн хүдэр олборлож, 10.1 сая тонн хүдэр боловсруулан, 145.5 мянган тонн зэсийн баяжмал, 1.6 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 104%-иар биелүүлж ажиллалаа.
Энэтхэгийн Оросоос импортолж буй нефтийн хэмжээ 90% өслөө Энэтхэгийн Оросоос импортолж буй газрын тосны хэмжээ гуравдугаар сард өмнөх сартай харьцуулахад 90%-иар өссөн байна. Энэ нь Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний улмаас нийлүүлэлт тасалдаж, мөн тээвэрлэгч хөлөг онгоцонд ачигдсан Оросын газрын тосыг худалдан авахыг АНУ зөвшөөрсөнтэй холбоотой юм байна.
MINING FORUM 2026: Уул уурхайн салбарт "Дижитал шилжилт" зардлыг 30% бууруулж байна Уул уурхайн салбарын дэвшилтэт технологи, шийдлүүдийг танилцуулдаг уламжлалт "Mining Forum 2026" арга хэмжээ (2026.03.25) амжилттай зохион байгуулагдлаа.
Төв банкны үнэт металл худалдан авалт он гарсаар 3.2 тоннд хүрч 48% өсөв Монголбанк 2026 оны 3 дугаар сард 949.5 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.2 тонн үнэт металл худалдан авлаа. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 101.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 720.4 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
УУЛ УУРХАЙН ТОП 50 КОМПАНИЙН ЖАГСААЛТЫГ BHP БОЛОН РИО ТИНТО ТЭРГҮҮЛЛЭЭ Энэ оны эхний улирлын эцсийн байдлаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй уул уурхайн компаниудыг эрэмбэлсэн “MINING.COM TOP 50” жагсаалтад багтсан компаниудын зах зээлийн нийлбэр үнэлгээ 2.41 их наяд ам.долларт хүрч, 2025 оны эхнээс хойш 250 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Г.Дамдиннямыг улираан томиллоо Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэх Засгийн газарт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням улиран ажиллахаар томилогдож, Засгийн газрын гишүүний тангараг өргөж, захирамжаа (2026.04.04) гардан авлаа.
Дональд Трамп: Ормузын хоолойг маргааш гэхэд нээхгүй бол Ираны цахилгаан станцуудыг бөмбөгдөнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн "Truth Social" хуудсаар дамжуулан Ираны удирдлагуудад хандсан, хараалын үгтэй маш ширүүн мэдэгдэл хийлээ.
"Монголын Геологи, хайгуул чуулга уулзалт-2026” боллоо ​​​​​​​Эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг "Монголын Геологи, хайгуул чуулга уулзалт-2026” амжилттай зохион байгуулагдлаа. Уг чуулга уулзалтын гол сонсголыг салбарын сайд хийлээ. 
1 2 3 4