Ертөнц
Чех улсад гурван нүүрсний цахилгаан станц хаагдана
Ашиггүй ажилладаг нүүрсний станцууд, цахилгаан эрчим хүч болон байгалийн хийн үнэ ханшны тодорхой бус байдал, нүүрсхүчлийн хий ялгаруулах зөвшөөрлийн үнэ өртөг зэрэг олон хүчин зүйлээс хамааран Чехийн эрчим хүчний “Sev.en” компани 2027 оны 3-р сар гэхэд нүүрсний гурван цахилгаан станцаа хаах шийдвэр гаргалаа.
Дэлхийн улс орнуудын цөмийн эрчим хүчний хүчин чадал (2025)
Цөмийн эрчим хүч нь нүүрстөрөгчийн ялгарал багатай, тогтвортой эх үүсвэрийг тасралтгүй нийлүүлдэг тул олон улсын эрчим хүчний сүлжээнд эрэлт нь нэмэгдэх боллоо. Гэхдээ дэлхийн улс орнуудын атомын эрчим хүчний нийт хүчин чадлын ихэнх нь цөөн хэдхэн улсад төвлөрсөн хэвээр байна.
Их Британи чухал ашигт малтмалын стратеги төлөвлөгөөгөө танилцууллаа
Их Британи улс 2035 он гэхэд гадаадын үйлдвэрлэгчдээс хараат байдлаа бууруулахыг зорьсон чухал ашигт малтмалын шинэ стратеги төлөвлөгөөгөө өнгөрсөн бямба гарагт олон нийтэд танилцууллаа. Засгийн газрын мэдэгдсэнээр дотоодын хэрэгцээний 10%-ийг Британи улс дотоодын үйлдвэрлэлээс, 20%-ийг дахин боловсруулах аргаар хангахаар төлөвлөжээ.
Дэлхийн хувьцааны уналтын дунд алтны үнэ сэргэв
/2025.11.05/ Дэлхийн хөрөнгийн зах зээл уналтад орж, хөрөнгө оруулагчид дахин аюулгүй хөрөнгө болох алт руу хошуурч эхэллээ. Үүний үр дүнд алтны ханш 4000 ам.долларын босгонд тулж, эдийн засгийн тодорхойгүй байдлыг даган шинэ “алтны эрин” эхэлж буйг шинжээчид онцолж байна.
Хятад улс 2024 онд нийт 1 тэрбум тонн түүхий ган үйлдвэрлэжээ
Дэлхий дахины хэмжээнд гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч 10 улсын жагсаалтыг БНХАУ түүчээлж байна. Хятад улс 2024 онд нийт 1 тэрбум тонн түүхий ган үйлдвэрлэжээ. Энэ нь сүүлийн хэдэн арван жилийн туршид үргэлжилсэн хотжилт, төрийн идэвхтэй дэмжлэг, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийн хүчирхэг тогтолцооны үр дүн юм.
АНУ-ын төрийн дэмжлэг ба хувьцааны шуугиан
Сүүлийн жилүүдэд АНУ-ын Засгийн газар стратегийн чухал салбарын зарим компаниудад томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь тухайн компаниудын хувьцааны ханшийг огцом өсгөсөн.