Ертөнц
ДЭЛХИЙН БАНК ЗЭСИЙН ҮНИЙН ТӨСӨӨЛЛӨӨ 18%-ИАР НЭМЭГДҮҮЛЭВ
Эрчим хүчний сүлжээ болон дата төвүүдийн эрэлт нэмэгдэж буй өнөө үед шинэ уурхайнууд нийлүүлэлтээ хангалттай хэмжээнд өсгөж чадахгүй байгаа тул зэсийн үнэ ирэх онд ч түүхэн дээд түвшинд ойртоно гэж Дэлхийн банк таамаглаж байна.
ЛИТИЙН ЭРЭЛТ 2050 ОН ГЭХЭД ГУРАВ ДАХИН ӨСНӨ
“Benchmark Mineral Intelligence” судалгааны байгууллагын мэдээлснээр цахилгаан автомашины хэрэглээ эрчимжихийн хэрээр дэлхийн литийн эрэлт 2050 он гэхэд гурав дахин өсөх төлөвтэй байна. Энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд 134 уурхай шинээр байгуулах хэмжээний олборлолтын хүчин чадал бий болгож, 100 тэрбум ам.доллароос давсан хөрөнгө оруулалт шаардлагатай аж.
Жилийн эцэст нүүрсний экспорт огцом өсөх төлөвтэй байна
Дэлхийн эрчим хүчний нүүрсний экспорт хоёр дахь жилдээ дараалан буурах хандлагатай байгаа ч шингэрүүлсэн байгалийн хийтэй (LNG) харьцуулахад харьцангуй хямд (сүүлийн 4 жилд байгаагүй үнийн зөрүүтэй болсон) байгаа тул энэ оны төгсгөлд нүүрсний нийлүүлэлт эргэн сэргэх төлөвтэй байгаа талаар Ройтерс агентлаг мэдээллээ