Компанийн мэдээлэл
Гурвантэс XXXV төслийн хийн олборлолт хоногт 900 м³-т хүрчээ
TMK Energy компанийн эзэмшил, Монголд Тэлмэн Ресурс ХХК-ийн хэрэгжүүлж буй Гурвантэс XXXV төслийн хийн олборлолт наймдугаар сарын дунджаас 11 хувиар өсөж, LF-02, LF-05, LF-06 гэсэн гурван цооногийн олборлолт нэгэн зэрэг дээд амжилт тогтоосноор манай улс арилжааны хий олборлох боломжтойг баталгаажуулж, ордын хэмжээнд хий ялгарах үйл явц эрчимжиж байгааг илтгэж байна.
“Улаан нуур” метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалтын шатанд шилжинэ
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Jade Gas Holdings (ASX: JGH) компани Өмнөговь аймаг дахь Тавантолгой XXXIII Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд хэрэгжүүлж буй нүүрсний давхаргын метан хийн “Улаан нуур” (Red Lake) төслийнхөө ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай Үйл ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөг (PDO) Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд батлуулахаар хүргүүлжээ.