Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнөөдрөөс зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.
Долоон жилийн хугацаанд бодит цалингийн өсөлт 14,8% байна Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “ЖАЙКА” болон Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнтэй  хамтран  “Монгол улсын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал: Тулгамдаж буй асуудал зөвлөмж”  сэдэвт хурлыг өнөөдөр  Туушин зочид буудалд зохион байгууллаа. Уг хурлыг энэ оны   12-р сард Японд мөн зохион байгуулахаар төлөвлөснөө “ЖАЙКА”–гийн Байгалийн нөөцийн ахлах зөвлөх доктор Ёшитака Хосой танилцууллаа.
Б.Түвшинтөгс: Монголын эдийн засгийн өнөөгийн байдал Монголын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал: Тулгамдаж буй асуудал, зөвлөмж
MMJ-ийн редакц   Намгарын Алгаад бүтээлийнх нь эмхэтгэлийг дурсгав      “Ассоциацын” хэмээн салбартаа хүндлэгддэг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Намгарын Алгаагийн цолны мялаалга, хүндэтгэлийн хүлээн авалт энэ сарын 22-нд “Их наяд” цогцолборт болж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд асан Д.Цахилгаан зэрэг төр, засагт өндөр алба хашиж байсан эрхмүүд, геологи, уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачид, түүний гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад гээд салбар салбарын, үе үеийн төлөөллүүд оролцож хүндэтгэл үзүүллээ.
The Mongolian Mining Journal  The Best partner боллоо “Эрдсийн баялгаас-Эдийн засгийн хөгжилд” уриатай “Эрдэс боловсруулалт-2022” (Mineral Processing-2022) олон улсын  онол-практикийн хурал энэ сарын 21-нд “Миллениум Плаза” зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдаж, тус хурлын Мэдээллийн түншээр ажилласан уул уурхай, эдийн засгийн топ сэтгүүл The Mongolian Mining Journal нь “The Best partner”-аар тодрон, шагналаа гардаж авлаа.
“Bauma 2022” барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн эхэлнэ Гурван жил тутамд зохиогддог олон улсын барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн “Bauma 2022” 33 дахь удаагийн үзэсгэлэн Германы Мюнхен хотноо өнөөдөр (10.24-30) эхэлж байна.  Аравдугаар сарын 24-28-нд "Уул уурхайн тогтвортой найдвартай үр  ашигтай хөгжил", "Байгаль орчин ногоон хөгжил" зэрэг  сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөх юм.
“GIMAR-2022” эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг танилцуулна Монгол Улсад Үндэсний геологийн алба үүсэж хөгжсөний 83 жилийн ойн хүрээнд болж буй арга хэмжээ “Монголын ба бүс нутгийн геологийн тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний “GIMAR-2022” хурлаар  МУИС-ийн Номын санд  үргэлжилж байна.
 Уул уурхайн бүтээгдэхүүнээс  олох орлогыг бууруулахгүйн тулд баяжуулах шаардлагатай          "Эрдсийн баялгаас-Эдийн засгийн хөгжилд..."  уриатай “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн хурал "Миллениум Плаза" зочид буудалд болж байна.Өнөөдөр  дэлхийн томоохон улс орнуудын хэрэглээний бүтэц өөрчлөгдсөнөөс хамааралтайгаар экспортын бүтээгдэхүүнд тавигдах шаардлагууд өндөрсжээ. Үүнтэй нийцүүлэх, нөгөө талаас дэлхийн зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнээс олох орлогын хэмжээг бууруулахгүй байхын тулд нүүрсийг зайлшгүй баяжуулах, улмаар боловсруулах шаардлага гарч ирсэн.
Боловсон хүчнээ бодлогоор дэмжих цаг болжээ Монгол Улсад Үндэсний Геологийн Алба үүсэж хөгжсөний 83 жилийн ойн хүрээнд “Геологийн салбарын  тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт баярын хурал, хэлэлцүүлэг  МУИС-ийн Номын санд боллоо. Уг арга хэмжээ салбарынхаа ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ өнөөдөр тулгамдаж буй олон асуудлаа харилцан ярилцаж, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Б.Чинзориг: Экспортын бүтээгдэхүүнд тавигдах шаардлага өндөрсөж байна “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурал энэ сарын 21-нд болохоор бэлтгэл ажлаа хангаад байна. Тус хуралтай холбогдуулан Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч Б.Чинзоригтой ярилцлаа.  “Эрдэс боловсруулалт” олон улсын онол практикийн хурлаас ярилцлагаа эхлүүлье. Уриаг харахад эрдэс баялгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, улмаар хөгжилд хөтлөх нэг чухал хөшүүрэг гэдгийг тодотгосон санагдлаа.  Манай Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш гишүүддээ үйлчлэх, уул уурхайн баяжуулалтын салбарт гарч ирж байгаа дараах асуудлуудад өөрсдийн байр сууриа илэрхийлж, нэгдсэн бодлоготойгоор хэрэгжүүлж ирсэн.
Геологийн салбарын тулгамдсан асуудал, шийдлийг хэлэлцэнэ Монгол Улсад Үндэсний Геологийн Алба үүсэж хөгжсөний 83 жилийн ойн хүрээнд “Геологийн салбарын  тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт баярын хурал, хэлэлцүүлэг  маргааш /10.20/  МУИС-ийн Номын санд зохион байгуулагдах гэж байна.  Тус хэлэлцүүлэгт УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэндчилгээ дэвшүүлэх бөгөөд “Өнгөрсөн ба Одоо”, “Асуудал ба Шийдэл”, “Одоо ба Ирээдүй” гэсэн үндсэн гурван сэдвээр үргэлжлэх юм.
Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлыг хэлэлцэнэ Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулга, уулзалт аравдугаар сарын 27-28-нд Сүхбаатар аймагт зохион байгуулагдахаар болжээ. Тус чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн дарга Ж.Ганбаатар цахимаар баяр хүргэж, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр нээлтийн үг хэлнэ.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өчигдөр /2022.10.17/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан хоёр орны хамтын ажиллагаа, цар тахлаас үүдэлтэй хилийн боомтын хорио цээрийн асуудал, газрын тосны бүтээгдэхүүн болон тэсэрч дэлбэрэх бодисын нийлүүлэлтийн асуудлаар санал солилцлоо.
 “Кантон файр” виртаул үзэсгэлэн зохион байгуулагдаж байна Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн шинэ санаа олох, сүүлийн үеийн шилдэг технологийг судлан нэвтрүүлэх, түншлэлийн хүрээгээ тэлэх хамгийн том боломж олгодогоороо дэлхий нийтэд алдартай “Кантон файр” уламжлалт үзэсгэлэн энэ сарын 15-24-нд, 132 дахь жилдээ  “Худалдааны гүүр” нэрийн дор зохиогдон байгуулагдаж байна.  
Г.Эрдэнэтуяа: Эрдэс баялгийн салбарынхан нэг ойлголтод хүрч байж гадны хөрөнгө оруулагчдыг татаж чадна Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай The Mongolian Mining Journal-ийн Г.Идэрхангай ярилцлаа.
Нүүрсний экспорт гурван тэрбум ам доллароор өссөн байна Үндэсний статистикийн хороо энэ оны эхний есөн сарын  Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал тоон судалгаа үзүүлэлтийг танилцуулаа. Монгол улс энэ оны эхний  9 сард 156 улстай гадаад худалдаа хийжээ.  Гадаад худалдааны тэнцэл 2,4 тэрбум ам долларын ашигтай гарсан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 31%-иар өссөн байна.
   “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэн болно Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос “Эрдэс боловсруулалт-2022” Олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэнг энэ сарын 21-нд Улаанбаатар хотод "Миллениум Плаза" зочид буудалд зургаа дахь удаагаа зохион байгуулахаар болжээ.
“Экспо Монголиа -2022” олон улсын үзэсгэлэн үргэлжилж байна Монгол Улсад хөрөнгө оруулалтыг татах, гаднын шинэ техник, технологийн дэвшлийг танилцуулах зорилготой “Экспо Монголиа” олон улсын үзэсгэлэн, бага хурал хоёр дахь өдөртөө Мишээл төвд үргэлжилж байна. Энэ сарын 14-ний өдрийг  дуустал үргэлжлэх уг арга хэмжээг “Хөрөнгө оруулалт ба эдийн засгийн таатай орчин” уриан дор эхлүүлсэн юм. 
Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна Энэ сарын 10-ны өдөр Гашуунсухайт боомтоор 110 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Нүүрс тээврийн  811, бараа материалын тав, зэсийн баяжмалын 50 машин гээд нийт 919 машин гарсныг Хилийн боомтын Үндэсний зөвлөл мэдээлсэн байна. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25 мянган тонноор давсан үзүүлэлт юм. 
AmCham Mongolia: Оюу Толгой төсөл Монгол Улсын эдийн засаг өсөхөд нөлөөлнө     Монгол дахь Америкийн худалдааны танхимаас (AmCham Mongolia) сар бүр зохион байгуулдаг ээлжит  хэлэлцүүлэг өнөөдөр  “Surviving or Thriving in 2023” сэдвийн хүрээнд “Блю Скай” зочид буудалд боллоо.
76 77 78 79 80 81 82