Шинэ мэдээ
Нийт хүчин чадлын 18 % нь сэргээгдэх эрчим хүч
“Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022” өнөөдөр Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулга уулзалтыг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо санаачлан зохион байгуулж, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулж, нийтдээ дөрвөн зуу гаруй төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт 70 хувийн гүйцэтгэлтэй байна
Есдүгээр сарын 16-аас 22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тайлант хоногийн хугацаанд 1,028.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу 4 дахин өсжээ. Оны эхнээс 17,793.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувийн өсөлттэй байна.
Уурхайн хаалтын жишиг төслийг танилцуулах Нээлттэй өдөрлөг болно
Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT /Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь/ төслийн дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” группийн харьяа “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын мөнгөний ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг загвар байдлаар боловсруулах төслийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байгаа билээ.
“Оюу толгой” 2021 оны шилдэг ханган нийлүүлэгчдээ тодрууллаа
Найм дахь удаагаа зохион байгуулж буй “Эрдэнийн говь” шилдэг ханган нийлүүлэгчдийг шалгаруулах ёслолоор “Оюу толгой” компани ханган нийлүүлэгчдийнхээ ололт амжилтыг тэмдэглэж, шилдэг найман компанийг шалгарууллаа. Шилдгээр Өмнөговийн жижиг, дунд бизнесээс эхлээд үндэсний томоохон нэр хүндтэй компаниуд тодорлоо.
Mongolia Mining-2022 үзэсгэлэн нээлтээ хийлээ
Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хувьд зах зээлээ тэлж, бизнесээ өргөжүүлэх орчинг бүрдүүлж өгдөг “Mongolia Mining” үзэсгэлэн “Степпе Арена” буюу “Мөсөн өргөө”-д анх удаа нээлтээ хийлээ. 11 дэх удаа зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэнд 200 гаруй компани оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж байна. Үзэсгэлэнгийн гол танхим болох мөсөн талбай дээр засах стэндүүдийн захиалгаар дүүрч хоёрдугаар давхартаа мөн засжээ. Уул уурхайн болон ханган нийлүүлэгчдийн хувьд хүсэн хүлээдэг арга хэмжээ болох нь эндээс харагдаж байлаа. “Mongolian Mining 2022” үзэсгэлэнд олон улсын байгууллагууд, ОХУ, Канад, Их Британи, Хятад, Турк, Австрали, Беларусь, Герман зэрэг орны 100 гаруй байгууллага болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ зэрэг уул уурхайн тэргүүлэх байгууллагууд оролцож байна. “Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэн 23-ныг хүртэл “Степпе Арена” мөсөн өргөөд 3 өдрийн турш үргэлжлэх юм.
Манай улсад 31 үүсмэл орд бий
“Уул уурхайн долоон хоног 2022” арга хэмжээ гуравдах өдөртөө Шангри-ла зочид буудалд үргэлжилж байна. Энэ өдрийн хуралдаануудаас сонирхол татсан нэгэн сэдэв нь Ачит Ихт ХХК-иас зохион байгуулж байгаа “Үүсмэл ордын ашиглалт” онол парктикийн хурал байлаа.
Мөсөн өргөөнд “Mongolia Mining” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хувьд зах зээлээ тэлж, бизнесээ өргөжүүлэх орчинг бүрдүүлж өгдөг “Mongolia Mining” үзэсгэлэн “Степпе Арена” буюу “Мөсөн өргөө”-д анх удаа нээлтээ хийлээ. 11 дэх удаа зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэнд 200 гаруй компани оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж байна.
“Mining week” арга хэмжээ эхэллээ
Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан анх удаа зохион байгуулж байгаа “Мining week” арга хэмжээ Шангри-ла зочид буудалд өнөөдөр эхэллээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу Толгой” компани хамтран зохион байгуулж байгаа уг хурал есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд долоо хоног үргэлжилж, УУХҮЯ, АМГТГ, ЭЗХЯ зэрэг төрийн байгууллагаас гадна уул уурхайн салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагчид гээд нийтдээ гурван мянга гаруй зочид төлөөлөгчид оролцох юм.
“Трансвест Монголиа” ХХК-ийн агуулах засварын төвийн өргөтгөлийн нээлт
Японы хүнд даацын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын “Комацу” төвийн өргөтгөлийн “Grand Opеning Day” нээлтээ (08.16) хийлээ. “Комацу” төвийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл болон Монгол дахь Элчин сайдууд, тус компанийн харилцагчид, гадаад, дотоодын бизнесийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид оролцлоо.
Уул уурхайгүй бол Монголын эдийн засаг байхгүй
“Mining week” арга хэмжээ хоёрдох өдрөө Шангри-ла зочид буудалд үргэлжилж байна. Өнөөдрийн үндсэн хуралдаан “Ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолтын өнөөгийн байдал”, “Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин хамтын ажиллагаа”, “Mine-golia-г хэн үгүй хийсэн бэ?”, “Эрдэс баялгийн салбар ба хөрөнгийн зах зээл” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдсан юм.
“Монгол улсын шинэ алтны дүүргийг хөгжүүлэх нь” төслөө танилцууллаа
Эрдэнэс Монгол ХХК-ийн хөрөнгө оруулалтын төсөл, Гурван тэс –XXV нүүрсний давхаргын метан хийн төслөө хөрөнгө оруулагчдад танилцууллаа.
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорейшн ХК-ийн Бизнес Хөгжил Хариуцсан Дэд Ерөнхийлөгч А. Билгүүн “Монгол улсын шинэ алтны дүүргийг хөгжүүлэх нь” төслөө танилцууллаа.