Эдийн засаг
ҮСХ: Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 1 тэрбум ам.доллароор илэрхийлэгдэв
Нэхмэл эдлэл, мах, дайвар бүтээгдэхүүн, самар, рапсын экспорт нийлээд 2025 онд 800 сая ам.долларт хүрсэн нь улсын нийт экспортын 5%-ийг бүрдүүлж байна. Өнгөрсөн онд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт үндсэндээ 14.7 тэрбум ам.доллароор хэмжигдсэн бөгөөд үүнээс харахад манай улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 1 тэрбум ам.доллароор илэрхийлэгджээ. Энэ нь 2024 оны түвшинтэй ойролцоо буюу ялимгүй өссөн дүнтэй байна.
ГЕГ: 2025 оны хэмжээнд зэсийн баяжмал 5.8 тэрбум ам.долларын экспортын орлогоор нүүрсний борлуулалтыг давлаа
Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, 2025 оны эцсийн дүнгээр улсын нийт экспортын 81.5%-ийг нүүрс, зэсийн баяжмал, алт, төмрийн хүдрийн борлуулалт эзэллээ. Чулуун нүүрсний экспорт өнгөрсөн онд 2024 оныхтой харьцуулахад 4.43 сая тонноор өссөн боловч, борлуулалтын орлого нь эсрэгээр 2.97 тэрбум ам.доллароор буурлаа. Энэ нь хилийн дундаж үнэ 41.1 ам.доллар/тонн болж буурсантай холбоотой. Хүрэн нүүрсний тухайд 2025 онд нийтдээ 5.8 орчим сая тонныг 190 сая ам.доллароор экспортоллоо. Ингэснээр манай улсын нүүрсний нийт экспорт 90 сая тоннд буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Гэхдээ орлогын дүнгээр зах зээлийн ханшийн бууралтын нөлөөгөөр огцом буурч зэсийн баяжмалын ард бичигдсэн үр дүнтэйгээр оныг өндөрлүүлж байна.
Монголбанк 2025 онд 16.3 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2025 оны 12 дугаар сард 2.77 тонн, оны эхнээс өссөн дүнгээр нийт 16.3 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь төв банкны салбар 0.88 тонн, Баянхонгор аймаг дахь салбар 1.95 тонн үнэт металл тус тус худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.7%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.6%-иар өсөв
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.6% – 66.6%-иар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, чулуун нүүрс, газрын тос, мөнгөний баяжмал 1.1% – 35.4%-иар буурчээ.
Төсөвт орох АМНАТ-ийн хэмжээ он гарсаар 1.4 их наяд төгрөгөөр буурчээ
Татварын нийт орлого энэ оны эхний 11 сард 23.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 835.8 (3.4%) тэрбум төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого 428.2 (5.4%) тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.4 (43.3%) их наяд төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар (2025.12.10-11) эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд хэд хэдэн шийдвэр гаргалаа.
ГЕГ: Зэсийн баяжмалын экспортын орлого 5 тэрбум ам.доллар давлаа
Гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний 11 сарын байдлаар 23.9 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн энэ оны мөн үеийнхээс 4.8%-иар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дотроо экспорт 13.7 тэрбум ам.доллар, импорт 10.2 тэрбум ам.долларыг тус тус бүрдүүлсэн бөгөөд экспорт 5.6%, импорт 3.4%-иар тус тус буурчээ. Гадаад худалдааны тэнцэл 3.53 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
ЧАНАРГҮЙ ӨСӨЛТИЙН ДАРААХ “МЕГА ТӨЛӨВ”
Он гарсаар эдийн засгийн байдал хүндэрч, улс орон бүхэлдээ амаргүй нөхцөл байдалтай тулгарлаа гэх яриаг бид хаа сайгүй сонсож байна. Нөхцөл байдлыг сүүлийн хэдэн жилээр харьцуулж харвал байдал өөр харагдана. Эрдсийн салбарт хэт өсөлт тохиож, манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүд макро түвшиндээ тун ахицтай харагдаж байна.
Нүүрсний экспортын төлөвлөгөө давж биелэх хандлагатай байна
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар 22.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 5%-иар буурсан байна. Энэ дундаа экспорт 13 тэрбум ам.доллар, импор 9.8 тэрбум ам.долларыг эзэллээ. Экспортын тухайд өмнөх оны мөн үеийнхээс 6.4%, импорт 3.1%-иар тус тус буурчээ. Харин гадаад худалдааны тэнцэл 3.2 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудыг эцэслэн баталлаа
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийсний дараа (2025.11.12) чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг эцэслэн батлах талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.3 хувь нь дэмжсэнээр хууль батлагдав.
ШИНЭ СТРАТЕГИ СЭТГЭХ ЦАГ ИРЛЭЭ
Сүүлийн гурван сарын хугацаанд Монгол Улсын нүүрсний экспортын салбарт халуухан үйл явдлууд өрнөж, үнийн хэлбэлзэл, төсвийн дарамт, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын эхлэл зэрэг нь уул уурхайн салбарын төдийгүй ард нийтийн анхаарлын төвд байлаа.
ГЕГ: Зэсийн баяжмалын экспортын орлого 74.2%-иар өсөв
Зэсийн баяжмалын экспортын тухайд оны эхний есөн сарын хугацаанд 1.65 сая тонн бүтээгдэхүүн гадагш нийлүүлж, 3.94 тэрбум ам.доллар олсон нь жингийн хувьд 39%, орлого 74.2%-иар тус тус өсөв. Одоогийн байдлаар орлогын дүнгээр зэсийн баяжмал эрдсийн экспортыг хошуучилж байна. Катодын зэсийн экспорт мөн хугацаанд 100 сая ам.доллар давсан нь 30 орчим хувийн өсөлтийг харууллаа.
ГЕГ: Нүүрсний экспорт есдүгээр сард 9 сая тонн давж дээд амжилт тогтоов
Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, Монгол улсын нүүрсний экспортын хэмжээ оны эхний есөн сарын байдлаар 58.4 орчим сая тоннд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойролцоо түвшинд (1.3%-иар бага) байгаа юм. Харин сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн есдүгээр сард улсын хэмжээнд 9 сая 34.8 мянган тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт болж байна.