Уул уурхай
Mongolia Mining 2023 үзэсгэлэнд 20 орны 100 гаруй байгууллага оролцож байна
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүү зэрэг эдгээр салбарт оролцоо бүхий гадаад, дотоодын байгууллагууд өргөнөөр оролцож буйгаараа онцлог аж.
Mongolia Mining 2023 үзэсгэлэнд 20 гаруй орны 100 гаруй байгууллага оролцож байна
Энэ сарын 3-5-нд зохион байгуулах уг үзэсгэлэнд 20 гаруй орны 100 гаруй байгууллагууд оролцож байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүү зэрэг эдгээр салбарт оролцоо бүхий гадаад, дотоодын байгууллагууд өргөнөөр оролцож буйгаараа онцлог аж.
“ОЛС ТАТАХ” ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ЭЕРЭГ ЧИМЭЭ
Дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг зурагласан “Холболтын газар зүй” номын зохиогч Параг Ханнагийн хэлсэнчлэн “Олс татах өрсөлдөөн”-өөс монголчууд олон жил хоцорч ирсэн.
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЕРС-04 БАГЦЫН АЖИЛ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
EPC-04 багц ажлын хамгийн их хугацаа шаардах гидрокрекинг, хүхэр ялгах байгууламж, устөрөгчийн үйлдвэр гэсэн 3 байгууламжийн ажлыг шуурхай эхлүүлэх үүднээс эхний өртөг болох 236 сая ам.долларын зээлийн гэрээг баталгаажуулж, санхүүжилтийн хүсэлтийг БНЭУ-ын Экспорт-Импорт банкинд хүргүүлэхийг даалгалаа.
Нүүрсний экспорт 39 сая тоннд хүрчээ
Өнгөрсөн долоо хоногт нүүрс экспортын 12,474 автомашин, 841 чингэлэг тээвэр, 1,134 AGV тээвэр хийгджээ. Тайлант хугацаанд 1.6 сая тн нүүрс экспортолсон бөгөөд энэ нь оны эхнээс нийт 39 сая тн нүүрс гаргасан үзүүлэлт юм байна. Бүр тодруулбал, дээрх дүн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс хоёр дахин өсөв.
Нүүрсний экспорт 1.9 тэрбум ам.доллараар өсжээ
Монгол Улс 2023 оны эхний долоон сард 146 улстай худалдаа хийжээ. Нийт худалдаа, бараа эргэлтийн хэмжээ 13.7 тэрбум ам.доллар болсон бөгөөд үүнээс экспорт 8.7 тэрбум, импорт 5 тэрбум ам.доллар байна хэмээн ҮСХ-ноос өнөөдөр
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн тоо 270-аас 43 боллоо
Засгийн газраас төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн бүтцэд томоохон өөрчлөлт оруулжээ. Тус компанийн 32 охин компанид ТУЗ болон удирдах ажлыг 270 гаруй гишүүн хэрэгжүүлдэг байсан бол дүрмийн өөрчлөлтөөр 43 хүн ТУЗ-ийн гишүүнээр ажиллахаар болсон гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
Тэсрэх бодисын нийлүүлэлт 2023 онд хэвийн явагдана
Уул уурхайн компаниудад тулгараад байгаа олон асуудлын нэг нь тэсэлгээний бодисын дутагдал. 2021 оны сүүлээс эхлэн ОХУ тэсэлгээний бодисоо гадагш гаргахыг хориглосноос болж үнэ нь гурав дахин өссөн. Үүнийг дагаад бусад бодисын үнэ ч өссөн ч эргээд буурсангүй. Цар тахлын үед нэн ховордож уурхайнууд сул зогсолт хийх шахсан нь саяхан.
Хөрөнгийн биржээр дамжуулан 32 мянган тонн нүүрс амжилттай арилжлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг өнөөдөр /2023.02.09/ амжилттай хийжээ. Анхны арилжаагаар нэг тонн коксжих нүүрсийг 178.6 ам.доллараар дуудлага худалдаанд оруулж 179.1 ам.доллараар Ганцмод боомтоор 32 мянган тонн нүүрс арилжсан байна.
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний шинэ туршлагыг нэвтрүүлж байна
Эрэл хайгуулын ажлын үр дүнд тогтоосон хэтийн төлөв бүхий ашигт малтмал (АМ)-ын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд үнэ цэнийг тооцоолж, мэдээлэх зайлшгүй шаардлага практикт үүсдэг. Энэхүү шаардлагаар санхүү, эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн талаарх шийдвэр гаргагчид, хөрөнгө оруулагчдад зориулан тухайн ашигт малтмалын ордыг ашиглах, төсөл хэрэгжүүлэх эдийн засгийн үнэ цэнийг тухайн төслийн үе шатаас хамааруулан тооцоолж, мэдээлэх, тайлагнах, дүгнэлт гаргах зорилгоор 1996 оноос уул уурхай өндөр хөгжсөн Австрали, Канад, АНУ, Өмнөд Африк зэрэг улс орнууд Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний стандарт, кодекс, журмыг боловсруулан нийтээрээ даган мөрдөж хэрэглэх болжээ.
100 жилийн хугацаанд энэ салбарын хөгжил дэвшилд асар том өөрчлөлт гарсан
Монгол Улсад орчин үеийн уул уурхай үүсч хөгжсөн 100 жилийн хугацаанд энэ салбарын хөгжил дэвшилд асар том өөрчлөлт гарсан. 1922 онд хүрз жоотуугаар зэвсэглэн уулын малталт, ухалтын ажлыг явуулдаг, жилдээ 800 тн нүүрс олборлодог Налайхын нүүрсний уурхайг улсын мэдэлд авч байсан тэр үеэс хойш Монгол Улсын уул уурхайн салбар одоо цагийн өндөр хүчин чадлын тоног төхөөрөмжөөр хангагдсан, бүрэн механикжиж автоматчлагдсан уул уурхайн олборлолт, боловсруулалт, баяжуулалт, тээвэр логистикийн иж бүрдэл бүхий улс ардын аж ахуйн тэргүүлэх салбар болсон байна. Энэ бол төр засгаас уул уурхайн салбарын хөгжил дэвшлийг хангах олон арга хэмжээг дэс дараалалтай байнга авч хэрэгжүүлж байсны үр дүн гэж миний бие үздэг. Ирэх зуунд, түүнээс цааших олон зуун жилд манай уул уурхайн эрдэс баялаг монгол хүний, Монголын ард түмний амьдрах хэрэгцээг хангах гол эх үүсвэр байх болно. Ирэх зуунуудад уул уурхайн салбарт техник, технологийн шинэ хувьсгалууд гарч ирэх нь ойлгомжтой.
100 жил хөгжилд хөтөлсөн Монголын уул уурхай
Уул уурхайн салбарын хөгжлийн түүхийг нэр төртэй бичилцэж буй Та бүхэндээ The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакц баяр хүргэж, хариуцлагатай, тогтвортой уул уурхайг хөгжүүлэх үйлсэд амжилт хүсье...
Эрдэнэт үйлдвэрийн механикчид 1,7 тэрбум төгрөг хэмнэжээ
Эрдэнэт үйлдвэрийн Механикийн хэлтэс техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний бүртгэл тооцооны программ ажилдаа нэвтрүүлэн ашиглаж эхэлжээ. Үр дүнд нь засварын зардал буурах, тэдгээрт шаардагдах сэлбэг материалуудыг бодитоор төлөвлөх, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх гэх мэт олон давуу талууд бий болсон байна.
Бэрхийн далд уурхайн музей уул уурхайд эерэг хандлагыг түгээнэ
Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Орлогч сайд асан Д.Ренчинханд, нүүрсний салбар хариуцсан отгон дэд сайд З.Төмөрбаатар, уул уурхайн авьяаслаг инженер, аж үйлдвэрийн нэртэй удирдагч, эрдэмтэн Д.Дондов, Эрчим хүч, геологи, уул уурхайн дэд сайд асан Д.Амгалан гээд салбарын дэд сайдаар ажиллаж байсан дөрвөн эрхэм, 8 гавьяат, 20 гаруй ахмадын бүрэлдэхүүнтэй баг Хэнтий аймгийн Батноров сумын Бэрхийн далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн бүтээн байгуулалттай аравдугаар сарын 14-нд танилцлаа. Тэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн ахмадын холбоо, төслийн багийнхны зохион байгуулсан энэхүү аяллын анхны зочид нь болов.
АМНАТ-ААР ТУШУУЛСАН УУЛ УУРХАЙН САЛБАР
Хөлд орж буй хүүхдээ хүмүүс бид дэмждэг. Үрсээ өхөөрдөн энхрийлэх эцэг эх, эмээ өвөөг харсаар бид бүгд өсөж томорсон. Унах шахахад нь очиж түшнэ үү гэхээс барагтай бол очихгүй. Хазайсан үед нь түшээд хөл дээрээ бат зогсохоор нь орхиод ажигладаг. Хэн нэгнээр дэмжүүлэхгүй өөрсдөө амьдралаа аваад явах арга ухааныг үггүйгээр заадаг Монгол заншил эндээс эхтэй...
"Тавантолгой төслийн шинэ хувилбар" нийтлэлийг нь хүргэж байна.
Нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсанд зориулан www.bolormaa.mn цахим хуудсыг 2016 оны наймдугаар сарын 07-нд нээснээс хойш улс төр, нийгэм, эдийн засгийн сэдэвт шилдэг нийтлэлүүд нь олон нийтэд хүрсээр байгаа билээ. Сүүлийн жилүүдэд өрнөж буй Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол зангилааг ончтойгоор таниулсан түүхийн хураангуйг олж мэдэх, эргэцүүлэхэд түүний нийтлэлүүд өргөн боломжийг олгодог юм. Энэ удаад "Тавантолгой төслийн шинэ хувилбар" нийтлэлийг нь хүргэж байна.