Нефть, занар
Ойрх Дорнодод АНУ, Ираны мөргөлдөөн дахин дэгдэж, газрын тосны үнэ өслөө
АНУ болон Ираны талууд хэдэн өдрийн турш бие биеийнхээ эсрэг хариу цохилт өгсний улмаас Даваа гарагт /2026.06.29/ газрын тосны үнэ өслөө. Энэхүү үйл явдал нь хоёр улсын хооронд байгуулсан түр хугацааны энхийн хэлэлцээр хэврэг байгааг илэрхийлээд зогсохгүй, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх эрчим хүчний тээвэрлэлтийг дахин саатуулахад хүргэж байна.
АФРИК ТИВ ОРОСЫН ХИЙГ ОРЛОХ 4128 КМ УРТ ХИЙН ХООЛОЙ БАРЬЖ БАЙНА
Европын Холбоо Оросын эрчим хүчнээс хараат байдлаа бууруулахыг зорьж байгаатай холбоотой Алжир, Нигери, Нижер зэрэг Африкийн гурван улс жилд 30 тэрбум куб метр байгалийн хий Европын зах зээлд нийлүүлэх хүчин чадалтай Сахарын цөлийг дамнасан томоохон хийн хоолойн төсөл хэрэгжүүлж байна.
ОРМУЗЫН МУХАРДАЛ БА ТОСНЫ ӨЛСГӨЛӨН
Дэлхийн эдийн засаг тосны гүнзгий дутагдалд орж эхэллээ. Урьд хожид үзэгдээгүй эрчим хүчний хямралтай дэлхий нийт тулгарч буйг олон улсын байгууллагууд санал нэгтэйгээр тодорхойлж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 3.4%-тай гарсан бол энэ онд илүү өсөх байсан эрчим алдагдаж 3.1% болох, байдал энэ хэвээр үргэлжилбэл 2%-д саарахыг Олон улсын валютын сан анхаарууллаа.
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛТ 2040-ӨӨД ОН ХҮРТЭЛ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА
АНЭУ-ын Үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн сайд бөгөөд Абу Дабигийн Үндэсний нефтийн компани болох “ADNOC”-ийн Гүйцэтгэх захирал Султан Ахмед Аль Жабер газрын тосны зах зээлд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлын талаар “Atlantic Council”-д ярилцлага өглөө.
SINOPEC ХЯТАДЫН ЗАНАРЫН ОЛБОРЛОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Шаньдун мужид орших Sinopec компанийн “Jiyang” занарын орд сүүлийн саруудад олборлолтоо нэмэгдүүллээ. Үр дүнд нь дэлхийн хамгийн том нефть импортлогч Хятад улс өөрийн газрын тосны үйлдвэрлэлээ өргөжүүлж, эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэх боломж бүрдэж байна.
ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ГАЗРЫН ТОСНЫ НӨӨЦ: БНХАУ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Дэлхийн стратегийн газрын тосны нөөц нь улс орнууд эрчим хүчний хямрал болон геополитикийн тодорхойгүй байдал нүүрлэхэд хэр зэрэг бэлтгэлтэй байгааг илтгэх хамгийн тод үзүүлэлтүүдийн нэг юм. Эдгээр стратегийн нөөц нь дайн, хориг арга хэмжээ, байгалийн гамшиг, эсвэл зах зээлийн доголдлын үед дотоодын шатахууны хангамжийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
КАЗАХСТАН ОПЕК+ ЭВСЛЭЭС ГАРАХГҮЙ
Зарим шинжээчид Казахстаныг ОПЕК+ эвслээс гарна гэж таамаглаж байсан ч тус улс Арабын Нэгдсэн Эмираттай (АНЭ) адил ОПЕК-ийн олборлолтын хязгаарлалтыг мөрдөхгүй байх шийдвэр гаргасангүй.
Энэтхэгийн Оросоос импортолж буй нефтийн хэмжээ 90% өслөө
Энэтхэгийн Оросоос импортолж буй газрын тосны хэмжээ гуравдугаар сард өмнөх сартай харьцуулахад 90%-иар өссөн байна. Энэ нь Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний улмаас нийлүүлэлт тасалдаж, мөн тээвэрлэгч хөлөг онгоцонд ачигдсан Оросын газрын тосыг худалдан авахыг АНУ зөвшөөрсөнтэй холбоотой юм байна.
Газрын тосны олборлолт ба нөөцөөр тэргүүлэгч орнууд: Венесуэл
Сүүлийн үед Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлахтай холбоотой АНУ-ын ажиллагаа олон нийтийн анхаарлыг Венесуэлийн газрын тосны салбар руу дахин чиглүүллээ. Венесуэл нь дэлхийд хамгийн их газрын тосны нөөцтэй улс бөгөөд ойролцоогоор 303 тэрбум баррель нөөцтэй аж.