Шинэ мэдээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийг соёрхон баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2025.01.23/ Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг /Засгийн газар 2025.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцлээ.
2025 онд нефтийн үнэ ямар байхыг геополитик шийднэ
Америкийн хөрөнгө оруулалтын ”Citi” банкны шинжээчид 2025 онд нефтийн үнэ ямар байх талаар таамаг дэвшүүлжээ. “Reuters” агентлагын мэдээлснээр 2025 онд нефтийн үнийн өсөлт бууралт, эрэлт нийлүүлэлтээс илүүтэйгээр геополитикийн нөхцөл байдлаас шалтгаална гэдгийг шинжээчид онцоллоо. Мөн Орос-Украйны дайны өрнөлөөс шалтгаалан 2025 оны эхний улиралд үнэ бага зэрэг өсөх боловч хоёрдугаар хагаст үнэ буурах төлөвтэй байгааг онцлон тэмдэглэжээ.
Хятад нүүрсний зах зээлийн гол тоглогч хэвээр байна
АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоныхоо дараа эдийн засгийн бодлогоо тодорхойлохдоо Хятадыг онцолсон. Ингэснээр өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Хятадтай худалдааны дайн хийж байснаа үргэлжлүүлэх нь тодорхой болсон. Нэгэнт бодлого тодорхой болсон учир Хятадын эрх баригчид хариу арга хэмжээ авах нь тодорхой. Тэгвэл эдийн засгийн, тэр дотроос металлургийн нүүрсний зах зээлд Хятад улс ямар байр суурьтай байгааг “Fastmarkets”-ийн шинжээчид тодорхойлжээ. Тэдний онцолсноор металлургийн нүүрсний зах зээлд Хятадын нөлөө, ялангуяа Австралийн зах зээлд голлох цэг хэвээр байх юм байна. Дэлхийн нүүрсний хамгийн том тоглогч болохын хувьд Хятадын эдийн засгийн өсөлт, бууралт олон улсын зах зээлийн үнэд хүчтэй нөлөөлдөг нь хэвээр байх ажээ.
Хамтын ажиллагаанд чиглэсэн Давосын уулзалт
“Давос-2025” дэлхийн эдийн засгийн 55 дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 20-24-нд Швейцарын Давос хотноо болж байгаа билээ. Тус чуулга уулзалтыг энэ жил “Ухаалаг эрин үе дэх хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн эдийн засагт учирч болзошгүй эрсдэлээс эхлээд хиймэл оюун зэрэг сэдвийг хамарсан 200 гаруй хуралдааныг зохион байгуулах ажээ. Уулзалтад дэлхийн 200 орчим улс орон, бүс нутгийг төлөөлсөн 3000 орчим хүн оролцож байгаагийн дотор улс төр, бизнесийн салбарын манлайлагчид багтаж байгаа юм. Ерөнхийдөө дэлхийн улстөр эдийн засагт тулгараад буй олон асуудлыг хамтын хүчээр шийдэхийн чухлыг чуулга уулзалтын үеэр онцлон тэмдэглэх юм байна.
Ураны томоохон төсөл болон ордууд
Цөмийн эрчим хүчний эх үүсвэр болон цэвэр эрчим хүчний шийдлүүдийн ирээдүйг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг уран нь дэлхийн олон бүс нутагт өргөн тархсан орд газруудаар олддог.
Хятад-АНУ-ын үнэ тарифын өрсөлдөөн үргэлжлэх үү?
Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсон нь олон улсын улс төр болон эдийн засагт нөлөө үзүүлэх нь нэгэнт тодорхой болоод байгаа билээ. Ялангуяа энэ нь АНУ, БНХАУ-ын харилцаанд хэрхэн нөлөөлөх нь судлаач, мэргэжилтнүүдийн анхаарлыг их татаж байна. Трампын өмнөх засаг захиргааны үед Хятад улс АНУ-ын нүүрсний импортод татвар ногдуулсан нь удаан хугацааны турш маргаан дагуулсаар ирсэн. Харин одоо геополитик
Европын улс руу төмөр замын ачаа тээврийн шинэ урсгал нээх боломжийг судална
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк улсад айлчлах үеэр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улс болон Засгийн газар, байгууллага хоорондын нийт 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Тээвэр, дэд бүтцийн яам хоорондын "Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Турк Улсын Тээвэр, дэд бүтцийн сайд Абдулхадир Уралоглу нар гарын үсэг зурлаа.
2024 онд Хятадын газрын ховор элементийн экспорт өслөө
БЭЭЖИН, 1-р сарын 13 (Ройтерс) - Хятад улс дэлхийн ховор элементийн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд 2024 онд газрын ховор элементийн экспортын биет хэмжээ 6%-иар өсөж, нийт 55,431 тонн 17 төрлийн ховор элементийг гадагш гаргасан гэж Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.