Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Австралийн уул уурхайн экспорт 100 тэрбум ам.доллараар буурах төлөвтэй Ирэх дөрвөн жилд Австралийн уул уурхайн экспорт 100 тэрбум ам.доллараар буурах төлөвтэй байгааг шинжээчид онцолсныг “The Guardian”-д мэдээлжээ. Зөвхөн 2024 оны сүүлийн хагаст уул уурхайн салбараас улсын төсөвт ордог орлого 36 тэрбум ам.доллараар буурсан байна. Үүнд олон улсын геополитикийн ээдрээтэй байдалтай холбоотой эдийн засгийн тогтворгүй байдал нөлөөлж байгаа ч Хятадын эдийн засгийн бууралт гол жин дарж байгаа ажээ. Хятад бол Австралийн уул уурхайн бүтээгдэхүүний гол импортлогч улс.
Саудын Араб ураныг баяжуулж, борлуулна ДУБАЙ, 1-р сарын 13 (Ройтерс) - Саудын Араб бүх ашигт малтмалаа, тэр дундаа ураныг олборлож худалдах замаар мөнгө олохоор төлөвлөж байна гэж Саудын Арабын Эрчим хүчний сайд хунтайж Абдулазиз бин Салман даваа гарагт мэдэгдэв.
Хөрөнгө оруулалтын гэрээнд энэ сарын 17-нд гарын үсэг зурна “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд энэ сарын 17-нд гарын үсэг зурах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.  Тодруулбал, Засгийн газрын энэ сарын 14-ний хуралданаар уг шийдвэрийг гаргасан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт олголоо.
Хятадын зэсийн импорт сүүлийн 13 сарын дээд хэмжээнд хүрлээ Даваа гарагийн гаалийн мэдээллээр Хятадын боловсруулаагүй зэс, зэсийн бүтээгдэхүүний импорт өнгөрсөн 12 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 17.8%-иар нэмэгдэж 559,000 тоннд хүрсэн нь сүүлийн 13 сарын дээд хэмжээний үзүүлэлт аж.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН ХОЙД ХЭСГИЙН УУЛЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлж Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж ордын нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж 8.1 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоож, Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан.
ОПЕК-ийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэх үү?   ОПЕК-ийн (Нефть экспортлогч орнуудын холбоо) орнууд энэ онд олборлолтоо нэмэгдүүлж магадгүй байгаа талаар “Argusmedia”-д онцолжээ. Тэд өнгөрсөн жил олон шалтгааны улмаас олборлолтоо бууруулсан бөгөөд энэ нь 2021, 2022 оны цар тахлын үеийнхтэй ойролцоо байсан юм. Тодруулбал, 2024 онд түүхий нефтийн олборлолтоо өдөрт 1.66 сая баррелиар бууруулж 33.96 сая баррель болгожээ. Энэ нь 2023 оныхоос ч илүү буурсан үзүүлэлт бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд тус холбоо өдөрт 3.1 сая баррелийг олборлосон нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 3 хувьтай тэнцэж байна. Харин энэ жилийн хувьд олборлолтоо аажмаар нэмэгдүүлснээр стратегийн зорилгоо биелүүлэхэд нэг алхам ойртох ажээ. 
Хятадын Zijin Mining компани Zangge Mining-ийн хувьцааны талаас илүү хувийг худалдан авах хэлэлцээ хийж байна Хятадын Zijin Mining компани Баасан гарагт Zangge Mining компанийн нөлөө бүхий хоёр хувьцаа эзэмшигчтэй хийсэн хэлэлцээндээ тус компанийн хувьцааны талаас илүү хувийг худалдан авах талаар ярилаа.
Танилц: Энэ сарын үнэт металлын ханш  Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоол, 2019 оны 465 дугаар тогтоол, 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу боловсруулсан уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллээр энэ сард нэг грамм алт 289,904.75 төгрөг, нэг грамм мөнгө 3,128.34 төгрөг байна. 
Монгол Улс- Франц улс хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан зүйл заалтын тойм Франц улстай хамтран хэрэгжүүлэх энэ төсөл гуравдагч орны хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болох учраас Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд Монгол Улсыг оруулж, хөрөнгө оруулалт татах гэх мэт мөнгөн дүнгээр үнэлж болохгүй үр ашиг гэж бий.
PDAC 2025: Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чуулга уулзалтад оролцох компани, байгууллагуудын бүртгэл эхэллээ Торонто, Онтарио (2024 оны 12-р сарын 5) – Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (Prospectors and Developers Association of Canada -PDAC) 2025 оны 3-р сарын 2-5-нд Торонто хотын Метро Торонто Конвеншн Төвд PDAC 2025 чуулга уулзалтын бүртгэл явагдаж байгааг та бүхэнд мэдэгдэхэд таатай байна.
Энэтхэг улс уул уурхайн чиглэлээр Монгол улстай гэрээ байгуулна БНЭУ Монгол улстай геологи, хайгуулын чиглэлээр урьдчилсан гэрээ байгуулах төлөвтэй байгаа тухай Энэтхэгийн засгийн газрын холбогдох албан тушаалтан мэдэгдэв.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Чилийн зэсийн салбар сэргэж байна Хэдийгээр зэсийн үнэ бага байгаа ч Чилийн зэсийн экспортын орлого 12 дугаар сард огцом өссөн байна. Энэ нь Чилийн уурхайнууд сүүлийн хорин жилийн хамгийн доод түвшнээсээ сэргэж байгааг харуулж байна
АНУ-д хийн түлшний үнэ буурна Инфляц буурч, дотоодын газрын тосны үйлдвэрлэл нэмэгдэж байгаагаас шалтгаалаад энэ онд АНУ-д хийн түлшний үнэ бага зэрэг буурна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. 2024 оны эхний хагаст хийн түлшний үнэ өссөн бол сүүлийн хагаст буурсныг тайланд онцолжээ. Улсын хэмжээнд нэг галлон хийн түлшний дундаж үнэ 2024 онд 2.98 ам.доллар байсан нь өмнөх жилийнхээс 12 центээр буурсан үзүүлэлт болохыг АНУ болон Канадын шатахууны үнэ, чанар, байршил зэргийг мэдээлдэг GasBuddy-д мэдээлсэн байна.         
АНУ баяжуулсан уранаа хаанаас авдаг вэ? Цөмийн эрчим хүч АНУ-ын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 19 хувийг бүрдүүлдэг.
Хориг арга хэмжээ ОХУ-ын эдийн засгийн өсөлтийг удаашруулна Эдийн засгийн хориг арга хэмжээ, Украйны эсрэг хийж буй дайны улмаас 2025 онд ОХУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, банкуудын ашиг буурах төлөвтэй байна гэж Оросын хоёр дахь томоохон банк болох “VTB”-гийн гүйцэтгэх захирал Андрей Костин “Reuters”-т онцолжээ.
Уул уурхайн салбар 2024 онд Уул уурхай, эрдэс баялаг, аж үйлдвэрийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг. Энэ салбарын хөгжил дэвшил, ололт амжилт бол улс эх орны эдийн засгийг тэлэх, тогтвортой хөгжлийг түүчээлэх бодит суурь нь юм. ДНБ-ий 30%. аж үйлдвэрийн салбарын 72%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79%, экспортын 94%, улсын төсвийн орлогын 30%-ийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байгаа нь энэ салбарын ач холбогдлыг тодорхойлно.
Оман сүүлийн 30 жилд анхны зэсийн экспортоо хийлээ Оман зэсийн баяжмалаа анх удаа экспортолсон гэдгээ зарлалаа. 30 жил завсарласны эцэст тус улсын зэсийн экспорт дахин сэргэж байна.
Алт худалдан авалтаараа тэргүүлэгч орнууд 2010-2023 Энэхүү график нь 2010-2023 оны хооронд Төв банкны алт худалдан авалтаараа тэргүүлэгч орнуудыг харуулж байна.
ОХУ нүүрсний экспортын татвараа цуцаллаа Нүүрсний зах зээлийн томоохон тоглогчдын нэг ОХУ 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний экспортын татвараа албан ёсоор цуцалсан талаар “РИА Новости” агентлаг мэдээллээ. Шинжээчдийн ярьж байгаагаар   нүүрсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ийм шийдвэр гаргаж байгаа аж.
14 15 16 17 18 19 20