Шинэ мэдээ
Узбекистан Төв Азид цахилгаан автомашины борлуулалтаараа тэргүүлж байна
Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА)-аас жил бүр гаргадаг “Дэлхийн цахилгаан автомашины төлөв байдал 2025” тайланд Узбекистан цахилгаан автомашины борлуулалтаараа Төв Азид тэргүүлж байна гэжээ. Мөн импортын цахилгаан машины үнэ сүүлийн жилүүдэд бараг гурав дахин буурсан гэж тэмдэглэжээ.
"Codelco" компани Рио Тинтотой хамтран литийн төсөл хэрэгжүүлнэ
Чили улсын "Codelco" компани Рио Тинто групптэй хамтран “Марикунга” литийн төслийг хэрэгжүүлэхээр болсноо Даваа гарагт /2025.05.19/ мэдэгдлээ. Чили улс нь цахилгаан автомашины батарейн үйлдвэрлэлийн салшгүй хэсэг болох литийн олборлолтоор дэлхийд хоёрт ордог. Тус улсын зах зээлд бас нэгэн хүчтэй хөрөнгө оруулагч нэмэгдэж буй нь энэ юм.
ОРОСЫН НҮҮРСНИЙ САЛБАР ГҮН ХЯМРАЛД ОРЖЭЭ
ОХУ-ын "Мечел" болон "Распадская" зэрэг нүүрсний томоохон компаниуд санхүүгийн ихээхэн алдагдал хүлээсэн тухай 2024 оны санхүүгийн тайландаа дурджээ. Энэ нь тус улсын нүүрсний салбар ноцтой асуудалтай тулгарч эхэлсний тод жишээ аж.
АЛТНЫ КОМПАНИУДАД ТӨГРӨГӨӨР ЗЭЭЛ ОЛГОЖ, АЛТААР ТООЦНО
Зах зээл дээр 1 унц буюу 31.5 гр алт 3000 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд ханш байсан бол улам өсөж, 3 дугаар сарын сүүлийн 7 хоногт 3300 ам.долларт хүрээд байна. Дэлхийн эдийн засагт тааварлашгүй нөхцөл байдал үүсгэсэн Трампын тарифын бодлого, худалдааны дайны нөлөө Монголд хэдийн мэдрэгдэж эхэлжээ.
Зэсийн үнэ 2026 онд 10,000 ам.доллароос давна
"Goldman Sachs" банк зэсийн үнийн талаарх шинэ таамаглалаа дэвшүүллээ. Тэдний үзэж байгаагаар Хятадын зэсийн эрэлт тогтвортой байгаагаас гадна олон улсын худалдааны асуудал намжиж байгаа учраас зэсийн үнэ ойрын хугацаанд өсөх төлөвтэй байна.