Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл
Газрын тосны үнийн өсөлт дахин эрчимжлээ Брент газрын тос баррель тутамдаа 100 ам.доллар давж өссөн нь металын зах зээлд дахин дарамт авчирч эхэллээ. Ирэх долоо хоногт болох АНУ-ын төв банк Холбооны нөөцийн сангийн ээлжит уулзалтаар бодлогын хүүг нэмэх болов уу гэсэн хүлээлт давамгайлж байна. Ийм нөхцөлд алтны ханш буурах үргэлжилсэн хөдөлгөөн зах зээлд өрнөж байна.
ОХУ-ын газрын тос боловсруулах хэмжээ 2005 оноос хойших хамгийн доод түвшинд хүрлээ Украины дроны цохилтууд ОХУ-ын газрын тос боловсруулах салбарыг хүнд байдалд оруулж, Оросын томоохон үйлдвэрүүдэд удаа дараа халдсаны улмаас түүхий нефть боловсруулах хэмжээ нь 2005 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч буурлаа.
ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ БУУРСАН Ч УРТ ХУГАЦААНДАА НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХОМСДОЛ ҮҮСЭХ ЭРСДЭЛТЭЙ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн АИ-92 бензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулах шийдвэрийг танилцууллаа.
АҮЭБЯ: ОХУ шатахууны экспортоо хориглосон ч дотоодод хомсдол үүсэхгүй, наадмын дараа үнийг хэлэлцэнэ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дизель түлш, шатахууны экспортондоо хориг тавих шийдвэр гаргасан нь дэлхий дахинд эрчим хүчний хямралын айдсыг дахин төрүүлж, улс орнуудыг сандаргаж эхэллээ.
Бразил улс ГХЭ-ийн зах зээлд Хятадын ноёрхлыг халах уу? Одоогоор дэлхийн газрын ховор элементийн (ГХЭ) олборлолтын 60 орчим хувийг, цэвэршүүлж боловсруулах салбарын 90 гаруй хувийг БНХАУ дангаараа хянаж, үнэмлэхүй ноёрхож буй.
ОРМУЗЫН МУХАРДАЛ БА ТОСНЫ ӨЛСГӨЛӨН Дэлхийн эдийн засаг тосны гүнзгий дутагдалд орж эхэллээ. Урьд хожид үзэгдээгүй эрчим хүчний хямралтай дэлхий нийт тулгарч буйг олон улсын байгууллагууд санал нэгтэйгээр тодорхойлж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 3.4%-тай гарсан бол энэ онд илүү өсөх байсан эрчим алдагдаж 3.1% болох, байдал энэ хэвээр үргэлжилбэл 2%-д саарахыг Олон улсын валютын сан анхаарууллаа.
Зэсийн үнэ 15,000 ам.доллар/тонн хүрнэ Зэсийн үнэ түүхэн дээд хэмжээндээ дөхөж байгаа хэдий ч түүхий эдийн шинжээчид өсөх боломж хэвээр байна гэж үзэж байна.
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛТ 2040-ӨӨД ОН ХҮРТЭЛ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА АНЭУ-ын Үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн сайд бөгөөд Абу Дабигийн Үндэсний нефтийн компани болох “ADNOC”-ийн Гүйцэтгэх захирал Султан Ахмед Аль Жабер газрын тосны зах зээлд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлын талаар “Atlantic Council”-д ярилцлага өглөө.
НЕФТИЙН ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ХЯНАХ НЬ ОРОСЫН ХУВЬД НЭН ЧУХАЛ ОХУ нь дэлхийн газрын тосны нийт олборлолтын 11 орчим хувийг дангаар бүрдүүлж, олборлолтын хэмжээгээрээ АНУ, Саудын Арабын дараа 3 дугаарт жагсдаг.
Б.БЯМБАДАГВА: МОНГОЛ УЛС ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ЧУХАЛ Нүүрсний экспортод түлшний үнийн өсөлт тодорхой дарамт үзүүлж байгаа ч нөгөө талд зах зээлд үнэ өсөх хандлага давамгайлж байна. Ингээд манай улсын нүүрсний салбарт тулгамдаж буй асуудал, экспортыг нэмэгдүүлэх боломж, Хятадын нүүрсний зах зээлийн чиг хандлага болон бусад асуудлаар Монгол нүүрс ассоциацийн Ерөнхийлөгч Б.Бямбадагватай ММЈ-ийн сэтгүүлч Б.Төгсбилэгт ярилцлаа.
ХЯМРАЛЫН СҮҮДЭР ДАГАСАН СТРАТЕГИЙН ШИЛЖИЛТ Ойрх Дорнодод үүссэн хурцадмал байдлын улмаас дэлхийн түүхий нефть болон боловсруулсан түлшний зах зээл бүхэлдээ доргилт авлаа.
Австралийн коксжих нүүрсний экспорт дөрөвдүгээр сард 20% өсжээ Дэлхийн коксжих нүүрсний экспортын зах зээлд хамгийн том тоглогч болох Австралийн нийлүүлэлт дөрөвдүгээр сард 12.5 сая тоннд хүрч өмнөх сараасаа 11%, өмнөх оны мөн үеэс 20% өсжээ. Үүнд Зүүн Өмнөд Ази болон Өмнөд Солонгосын худалдан авалтын өсөлт голлон нөлөөлсөн байна.
Зэсийн ханш 14000 ам.доллар/тонн давж өслөө Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн ханш Лхагва гаригт түүхий эдийн биржүүд дээр тонн тутамдаа 14000 ам.доллар давж (2026.05.13) өслөө. Тухайлбал Лондоны металын бирж дэх зэсийн гурван сарын гэрээт үнэ 14140 ам.доллар/тонн-д хүрч хаагдсан байна.
АНЭУ ОПЕК-ИЙГ ОРХИВ: ОПЕК-ИЙН БАЙР СУУРЬ ГАНХАХ УУ? Персийн булангийн газрын тосны аваргууд болох Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират Улсын хооронд үүссэн зөрчил нь ирэх жилүүдэд зах зээлийн хэлбэлзлийг улам нэмэгдүүлж болзошгүй байна.
ГАЗРЫН ТОСНЫ САВЛАГАА НҮҮРС РҮҮ ХОШУУРАХ ЭРЧМИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ Дэлхийн эдийн засагт "тосны эрэлд" гарах шаардлага Ормузын хоолой хаагдсанаар бий болов. Орос, Украины дайны нөлөөгөөр 22 оноос улс орнууд сорилттой тулгарч эрчим хүчний үнийн өсөлтийг бодитоор амсаж туулж яваа.
Хятадын нүүрсний импорт оны эхний улиралд 1.3% өсөж 116.28 сая тоннд хүрэв Хятад улсын нүүрсний импорт энэ оны гуравдугаар сард 39.06 сая тоннд хүрснийг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.84% өссөн дүн болж байна. Нүүрсний импортын хэмжээ өнгөрсөн хоёрдугаар сарын дүнгээс (30.94 сая тн) даруй 26.23%-иар өндөр дүн боллоо.
Голдман Сакс: Гал зогсоох хэлэлцээр цуцлагдвал газрын тос баррель нь 115 ам.долларт хүрнэ Голдман Сакс банк АНУ болон Иран хооронд хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр байгуулагдсантай холбоотойгоор 2026 оны 2-р улирлын Brent болон WTI төрлийн газрын тосны үнийн таамаглалаа бууруулав.
Ойрх Дорнодын мөргөлдөөн намжвал алтны үнэ 5,000 ам.доллароос дээш гарах магадлалтай Алтны үнэ Лхагва гарагт /2026.04.01/ дахин бага зэрэг нэмэгдэж, энэ долоо хоногийн өсөлтөө хадгалав. Ойрх Дорнодод хурцадмал байдал намжих шинжтэй байгаа тул хөрөнгө оруулагчдын инфляцын талаарх болгоомжлол суларчээ.
Ойрх Дорнодын мөргөлдөөн зэсийн үнэд дарамт учруулж байна Зэсийн үнэ огцом дарамтад орж байна. Учир нь Ираны дайнаас үүдэн эрчим хүчний үнэ өсөж, энэ нь эдийн засгийн өсөлтийг сааруулж, ойрын хугацаанд металлын эрэлтийг сулруулах вий гэсэн болгоомжлол нэмэгдэж буй юм.
Зэсийн ханш сүүлийн гурван сарын доод түвшинд хүрч буурав Аж үйлдвэрийн гол метал зэсийн ханш Лондоны металын бирж дээр гуравдугаар сарын 20-ны байдлаар тонн тутамдаа 12021.5 ам.долларт хүрч хаагдсан байна. Ингэснээр аранжин металын ханш өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр үзүүлсэн оргил ханшийн түвшин болох 13844 ам.доллар/тонн-оос даруй 15 орчим хувиар буураад байна.
1 2 3 4